Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
С.ОДОНТУЯА: ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 7.7 ТЭРБУМ ТӨГРӨГ Л ЗАРЦУУЛЖЭЭ
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сум хөгжүүлэх болон Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны санхүүжилтийн гүйцэтгэлийн талаар Хөдөлмөрийн яам, Сангийн яамныхны мэдээллийг сонссон байна. Сум хөгжүүлэх санг 330 суманд байгуулсан. Тухайн сумын ИТХ Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг тогтоож, гурван хувийн хүүтэй, гурав хүртэлх жилийн хугацаатай олгодог. Хүн амынх нь тооноос хамаарч нэг суманд 50-265 сая төгрөг хуваарилжээ. Энэ сангаас олгох зээл нь төвлөрлийг сааруулах, суманд иргэдийг ажилтай, орлоготой болгох нөхцөл бүрдүүлэх юм. Гэхдээ аль нэг арилжааны банкаар дамждаггүй учир зээлийн үр ашиг, төлөлт, сонгон шалгаруулалтад бүлгийн гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандсан аж.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө анх төлөвлөснөөс бага хэмжээгээр шилжиж байгаа нь мөн шүүмжлэл дагуулжээ. Орлого төвлөрөхгүй байгаагаас энэ санд хуваарилсан мөнгө төлөвлөсөн хэмжээнээс бага байна гэнэ. Энэ мөнгийг аймаг суманд хуваарилсан хэрнээ зарцуулалт нь бага байгааг албаныхан хэлжээ. Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан хөрөнгөө Сүхбаатар аймаг л хамгийн сайн, үр бүтээлтэй зарцуулжээ. Бусад аймгийн хувьд олон шалтгаанаар хуваарилсан хөрөнгөө зарцуулж эхлээгүй байгаад холбогдох албаныхныг анхаарч ажиллахыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сануулсан байна. Энэ хоёроос гадна олон сан бий. Эдгээрийг цэгцлэх, үр ашигтай болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдэгт тус бүлгийн гишүүд санал нэгджээ. Бүлгийн хурлаар дараагийн хэлэлцсэн асуудал Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл. Эл хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ. Тиймээс энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийжээ. Мөн энэ долоо хоногт Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гол асуудалд Мөнгө угаах, терорризмтэй тэмцэх тухай хуулийн төсөл багтсан байна. Хэрэв энэ хуулийг энэ оны зургадугаар сарын 1-ний дотор хэлэлцэж, батлахгүй бол Монгол Улс хар жагсаалтад орно. Тиймээс АН-ын бүлгийнхэн эл хуулийн төсөлд анхаарч ажиллахаар болжээ.
Энэ мэт бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариуллаа.
-Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөө аймгууд яагаад зарцуулж чадахгүй байгаа юм бол. Энэ сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлдэг юм бэ?
-Орон нутгийг хөгжүүлэх санд нийт 247 тэрбум төгрөг төсөвлөсөн. Он гарсаар энэ мөнгөнөөс дөнгөж 7.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аймгууд энэ сангийнхаа хөрөнгийг зарцуулахгүй байгаа шалтгааныг албаныхан бидэнд тайлбарласан л даа. Сүхбаатар аймаг сангийн хөрөнгөө 100 хувь зарцуулсан нь төсөл, хөтөлбөрүүд бэлэн, бэлтгэл ажлаа сайн хангасантай холбоотой. Бусад аймаг сангийн хөрөнгөө зарцуулах төсөл, хөтөлбөрөө бэлэн болгоогүй, бэлтгэл ажлаа ч хийгээгүй гэсэн мэдээлэл өгсөн. Орон нутгийн сангийн хөрөнгө нийт төсвийн зарлагаас бүрддэг. Тухайлбал, дотоодын нэмүү өртгийн албан татварын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь, хандив, тусламжаас бүрддэг.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнгөрсөн баасан гарагт Д.Зоригт Д.Сумъяабазар нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн. УИХ дахь олонхийн бүлэг улс төрийн шантааж хийж Д.Зоригтоор тангараг өргүүллээ гэж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгуулийн хуульд нэр дэвшигч хуулиа чандлан сахиж сонгуульд оролцох ёстой. Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Ингээд СЕХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн шүү дээ. Тухайн үед Д.Зоригт С.Чинзориг нар шүүхэд хандсан маргаантай байгаа учир шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүлээе гэж УИХ-ын гишүүний тангараг өргөхөө түр хойшлуулсан. Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 10-нд С.Чинзоригийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Д.Зоригт УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө анх төлөвлөснөөс бага хэмжээгээр шилжиж байгаа нь мөн шүүмжлэл дагуулжээ. Орлого төвлөрөхгүй байгаагаас энэ санд хуваарилсан мөнгө төлөвлөсөн хэмжээнээс бага байна гэнэ. Энэ мөнгийг аймаг суманд хуваарилсан хэрнээ зарцуулалт нь бага байгааг албаныхан хэлжээ. Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан хөрөнгөө Сүхбаатар аймаг л хамгийн сайн, үр бүтээлтэй зарцуулжээ. Бусад аймгийн хувьд олон шалтгаанаар хуваарилсан хөрөнгөө зарцуулж эхлээгүй байгаад холбогдох албаныхныг анхаарч ажиллахыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сануулсан байна. Энэ хоёроос гадна олон сан бий. Эдгээрийг цэгцлэх, үр ашигтай болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдэгт тус бүлгийн гишүүд санал нэгджээ. Бүлгийн хурлаар дараагийн хэлэлцсэн асуудал Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл. Эл хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ. Тиймээс энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийжээ. Мөн энэ долоо хоногт Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гол асуудалд Мөнгө угаах, терорризмтэй тэмцэх тухай хуулийн төсөл багтсан байна. Хэрэв энэ хуулийг энэ оны зургадугаар сарын 1-ний дотор хэлэлцэж, батлахгүй бол Монгол Улс хар жагсаалтад орно. Тиймээс АН-ын бүлгийнхэн эл хуулийн төсөлд анхаарч ажиллахаар болжээ.
Энэ мэт бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариуллаа. -Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөө аймгууд яагаад зарцуулж чадахгүй байгаа юм бол. Энэ сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлдэг юм бэ?
-Орон нутгийг хөгжүүлэх санд нийт 247 тэрбум төгрөг төсөвлөсөн. Он гарсаар энэ мөнгөнөөс дөнгөж 7.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аймгууд энэ сангийнхаа хөрөнгийг зарцуулахгүй байгаа шалтгааныг албаныхан бидэнд тайлбарласан л даа. Сүхбаатар аймаг сангийн хөрөнгөө 100 хувь зарцуулсан нь төсөл, хөтөлбөрүүд бэлэн, бэлтгэл ажлаа сайн хангасантай холбоотой. Бусад аймаг сангийн хөрөнгөө зарцуулах төсөл, хөтөлбөрөө бэлэн болгоогүй, бэлтгэл ажлаа ч хийгээгүй гэсэн мэдээлэл өгсөн. Орон нутгийн сангийн хөрөнгө нийт төсвийн зарлагаас бүрддэг. Тухайлбал, дотоодын нэмүү өртгийн албан татварын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь, хандив, тусламжаас бүрддэг.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнгөрсөн баасан гарагт Д.Зоригт Д.Сумъяабазар нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн. УИХ дахь олонхийн бүлэг улс төрийн шантааж хийж Д.Зоригтоор тангараг өргүүллээ гэж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгуулийн хуульд нэр дэвшигч хуулиа чандлан сахиж сонгуульд оролцох ёстой. Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Ингээд СЕХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн шүү дээ. Тухайн үед Д.Зоригт С.Чинзориг нар шүүхэд хандсан маргаантай байгаа учир шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүлээе гэж УИХ-ын гишүүний тангараг өргөхөө түр хойшлуулсан. Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 10-нд С.Чинзоригийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Д.Зоригт УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
asdfgp[
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013.05.14
























