Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг: АН увайгүй зан гаргаж, МАН арчаагүй зан гаргасан
УИХ-ын сонгуулийн  аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт  МАН-аас нэр  дэвшсэн  С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчид мэдээлэл хйилээ. Тэрээр МАН-ын удирдлагууд үнэхээр хариуцлагагүй, арчаагүй хандсан гэдгийг онцолсон юм. Мөн АН-ынхан хуулийг яаж, хэрхэн зөрчиж болдогийг өөрийн жишээн дээр тайлбарласан юм. Тэрээр, "2012 оны сонгуульд  Өвөрхангай аймгийн  иргэд зөвхөн  өөрсдийнхөө итгэл  үнэмшлээр сонгуульд  оролцож,  МАН-аас нэр  дэвшигчдийг  төлөөллөө болгосон. Тэдний сонголт төрийг тунгалаг  болгох, улстөрөөс баяжсан этгээдүүдийг гаргах ёстой гэдэг чин сэтгэлийн сонголт байсан. Харамсалтай нь бохир мөнгөтэй, олигархиуд сандал ширээнээсээ салах дургүй байдаг юм байна. Нэр хүндээ уландаа гишгэж байгаад  ч хамаагүй,  УИХ-ын сандал ширээтэй зууралдаж үлдлээ. МАН-аас нэр дэвшсэн миний бие Өвөрхангайн  нийт  сонгогчдын 48  хувийн дэмжлэгийг авсан. Надтай хамт нэр  дэвшсэн Н.Төмөрхүү  43  хувийн саналыг авсан. Харин Батхүүгийн  авсан  санал минийхээс 3500, Д.Зоригтынх 6700-гаар дутуу байсан. Харамсалтай нь тойргийн  сонгуулийн  хороо долдугаар сарын 1-нд  тогтоол гаргаад С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хамгийн  өндөр  санал  авсан учраа, УИХ-ын  гишүүнээр сонгогдсонд тооцож,  УИХ-ын  гишүүний түр  үнэмлэх  олгосугай гэсэн тогтоолыг долдугаар сарын 1-нд  гаргасан. Харамсалтай нь  АН-аас Өвөрхангайд нэр  дэвшиж, ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар  нь долдугаар сарын 2-нд Хан-Уул дүүргийн шүүхэд  өргөдөл  гаргасан. “МАН-аас нэр  дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн хууль  зөрчсөн,  иргэдийн саналыг худалдан  авах  зорилгоор  архи, чихэр,  боов тараасан.  Мөн  насандх хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд  ажилласныг  нь  тодруулж өгөөч”  гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх үнэхээр энэ нэхэмжлэлийн мөрөөр  хурдан  шуурхай ажилласан  байна билээ.  Долдугаар сарын 2-нд хүлээж авсан нэхэмжлэлийн хариуд маргааш  нь  буюу 3-нд нь  Мөнхбаяр гэдэг шүүгч шийдвэрээ гаргасан. Шүүх, иргэдийн  эрх ашгийг хамгаалж, ийм хурдан  шуурхай шийдвэр  гаргадаг бол сайн байна. Гэхдээ ядарч,  зүдэрсэн иргэдэд ингэж хурдан,  шуурхай ханддаггүй. Зөвхөн эрх мэдэлтэй, бохир  мөнгөтэй хүмүүст хурдан  шуурхай үйлчилж, шүүхийн  нэр хүнд, шүүгчийн ёс зүйг  уландаа гишгэж байж шийдвэр  гаргасан” гэсэн юм.

Түүнээс дараахь асуултад хариу авлаа.

-Яг шүүхийн процесс хэрхэн явагдсан юм бэ. Таныг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн шүү дээ?
-Хамгийн  инээдтэй нь Г.Батхүүгийн өмгөөлөгч Доржпалам,  Зоригтын  өмгөөлөгч Бадрах, өмгөөлөгч Батнасан нар оролцсон. Ерөөсөө л  Д.Зоригт, Г.Батхүү  нарын  өмгөөлөгчид,  шүүгчтэй нийлж суугаад л шийдвэр  гаргачихсан. Ингэснээрээ хууль зөрчсөн.  Маргаан  үүсгэхэд  долоо  хоногийн дотор  иргэний хэрэг үүсгэх үү  үгүй юу гэдгээ шийддэг юм билээ. Гэтэл ердөө ганц хоногийн дотор Хан-Уул дүүргийн  шүүх “тогтоосон” гэсэн шийдвэрийг гаргачихсан. Хоёрдугаарт  нь  Нийслэлийн шүүхийн магадлалаар  Хан-Уул дүүргийн  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Энэ нь хэд  хэдэн үндэслэлтэй.  Юуны өмнө Хан-Уул дүүргийн  шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн бус  аргаар  шийдсэн. Архи, мөнгө тараасан  эсэх,  сонгуулийн  сурталчилгаанд насанд  хүрээгүй хүүхдийг  татан  оролцуулсан  уу гэдэг  нь цагдаагийн  байгууллага шалгаж,  нотолдог. Түүнээс  биш  шүүх тогтоодоггүй юм.  Цагдаагийн байгууллагын  нотолгоон дээр тулгуурлаж,  шүүх ямар  шийтгэл  оноох  вэ гэдгээ шийдэх л ёстой. Түүнээс биш шүүх нотолдог байгууллага биш. Хоёрдугаарт иргэний хуулийн дагуу гуравдагч этгээдийг хөндөж байгаа бол, тэр  хүнийг шүүх хуралд байлцуулах ёстой байсан. Гэтэл гуравдагч этгээд  болох  С.Чинзориг,  Г.Батхүү нарт  мэдэгдэлгүй шүүх хурал болж,  шийдвэр гаргасан  нь  алдаа.  Энэ үндэслэлүүдээр Нийслэлийн  шүүхээс Хан-Уул дүүргийн  шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгосон байдаг.  
-Үүнд АН нөлөөлсөн гэж та хардахгүй байна уу?
-Тийм ээ. Энэ процесс болсны дараа  Г.Батхүү,  Д.Зоригт нар  яаж заваарсан  бэ гэхээр долдугаар сарын 17-нд иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг  Өвөрхангай аймгийн  шүүх гаргасан  байдаг. Харамсалтай нь давж заалдах шатанд ялагдсан асуудалд дахин  аль нэгэн  шүүх маргаан  үүсгэхээс татгалзах ёстой. Гэтэл энэ хуулийг  зөрчөөд, Өвөрхангай аймгийн  шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан  байдаг.  Хамгийн  шог  нь хүсэлтийг  нь хүлээн  авахаас татгалзах  тухай Өвөрхангай аймгийн шүүхийн гаргасан захирамжид  “Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  бие  даасан  шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр татан  оролцуулах  шаардлагагүй гэж үзлээ” гэсэн  байгаа. Өөрөөр хэлбэл  миний эрх ашгийг  хөндөж байгаа иргэний хэргийг  Өвөрхангай аймгийн  шүүх үүсгэсэн  атлаа,  Иргэний хуулиа зөрчөөд С.Чинзориг, Н.Төмөрхүү  нарыг  оролцуулах шаардлагагүй гэсэн  захирамж гаргаад, хаачихсан.Үүнийх  нь дагуу гомдол гаргахаар С.Чинзориг, Н.Төмөрхүү нар  нь давж заалдан,  гомдол  гаргах  эрхгүй тул Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан давж заалдах шатны гомдлыг  хүлээн  авах  боломжгүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээр  биднийг  оролцуулахгүй гэсэн  захирамж гаргачихаад, “та хоёр давж заалдах эрхгүй” гэдэг.  Ийм  л  хууль  зөрчсөн, хүүхдээр  тоглоом хийж байгаа мэт  асуудал л  болсон.  Түүнээс биш  С.Чинзориг хууль зөрччихөөд,  нэр  нь нотлогдохгүй байгаа юм биш.  
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээллэснээр бүх шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарсан гэсэн. Нэг үгээр хэлбэл таныг хууль зөрчсөн гэдэг нь нотлогдсон гэж байсан?
-Ардчилсан намын  УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэж сайхан худлаа ярьдаг нөхөр  байна. Үргэлж худлаа хэлнэ. Өнгөрсөн  пүрэв  гаригт  “С.Чинзоригийг  буруутай гэдгийг  бүх  шатны шүүхээр тогтоолоо”  гэж яриад зогсож байгаа юм.  Тийм зүйл үнэхээр  байгаагүй. Анхан  шат С. Чинзоригийг гуравдагч этгээдээр оролцуулахгүй гэсэн  захирамж гаргачихаад,  маргааш  нь давж заалдах  эрхгүй гээд хаачихсан асуудал  л  болсон. Тиймээс энэ бол шүүх  хэт нэг  талыг  барьсан,  улаан цагаандаа гарсан дээрэм. Бид ардчиллын төлөө 23  жил  тэмцэж ирсэн. Би шударга, ардчилсан,  иргэний нийгэм байгуулахыг зорьсон. МАН-ынхныг коммунистаар  нь  дууддаг. Тэгж дуудуулдаг ч бид  засаг  барьж байхдаа иргэдийнхээ сонголтыг  шүүхийн нэрээр булааж авч байгаагүй. Сонгуулийн маргаан  өмнө нь гардаг  л  байсан. 2004 онд З.Энхболд, Сугар нар маргалдсан.  2008 онд Д.Зоригт,  С.Эрдэнэ нар  бас маргасан. Тухайн  үед МАН засаг  барьж байсан  ч иргэдийн сонголтыг  хүндэтгээд, Ардчилсан намын  нэр  дэвшигчид тангаргаа өргөөд  явж л байсан.  Тиймээс  өөрсдийгөө ардчилагчид  гэж нэрлэсэн Ардчилсан хүчнийхэн иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон  сонгох, сонгогдох  эрхэнд  ноцтой халдаж байна.  Өөрөөр хэлбэл  ардчиллынхаа  23  жилийн  түүхэнд хар  толбо үлдээсэн,  дарангуйлагч боллоо  гэдгийг харуулж байна.  
-Таныг хүүхэд ажиллуулсан гэдгийг нотолсон юм уу?
-Тэр  хоёр  хүүхдийг  би  ажиллуулаагүй.  Тэдэнтэй хийсэн гэрээ гэж байгаагүй.  Хамгийн  гол тойргийн  хорооны нотлох  баримт  болгож байгаа бичиг  байгаа юм. “Сэлэнгэ,  Булганаа нарыг сонгуульд ажиллуулсан  гэдэг  нь  нотлогдож байна. Үүнийг таслан  зогсоох арга хэмжээ авна”  гэсэн  бичиг.  Гэхдээ үүнд  нь С.Чинзориг, Н.Төмөрхүү нар  ажиллуулсан гэдгийг  тогтоогоогүй. Зүгээр  л  МАН-ын  тойргийн  хороонд насанд  хүрээгүй хүүхэд  ажиллуулснаа таслан зогсоо  гэсэн  бичиг л  ирсэн. Дараа нь  тойргийн хороо “МАН-д  бичиг  хүргүүлж, уг  зөрчлийг  арилгуулсан. Мөн тус  хоёр  нэр  дэвшигчийн  ажиллуулж буй ухуулагч,  шадар туслагчийн дунд  тухайн  хоёр  хүүхдийн нэр  байхгүй байна” гэсэн  бичиг. Гэхдээ энэ хоёр  хүүхдээр нам  нь ажиллуулсан  юм уу, нэр  дэвшигчид  нь  ажиллуулсан  уу, ямар  хэлбэрээр  сонгуулийн сурталчилгаанд татан  оролцуулсан бэ гэдгийг  тогтоогоогүй.
-Ардчилсан намынхан та хоёрыг  буруутай гэсэн  УДШ, Үндсэн хуулийн  цэцийн  шийдвэр  гарчихсан гэж ярьдаг  юм билээ?  
-Би УДШ-д хандсан. Тэгэхээр “та давж заалдах  эрхгүй гээд шүүхийн  шийдвэр  гарчихсан  юм байна. Тиймээс аймгийн  давж заалдах шатны шүүхээр  ороогүй асуудлыг  УДШ хянан хэлэлцдэггүй юм аа”  гэсэн ганцхан  бичиг  өгч байгаа юм. Харин  Үндсэн хуулийн  цэцэд хандахаар  “Шүүхийн  процесс дуусаагүй байна. Ийм асуудалд Цэц маргаан үүсгэж,  эцэслэн  шийдвэрлэдэггүй. Тиймээс шүүхийн процесс дууссаны дараа цэцэд  дахин  хандах  эрхтэй” гээд аль  аль  нь  авч хэлэлцээгүй.  Тиймээс С.Чинзориг буруутай гэдэг  нь тогтоогдчихсон юм алга. Үндсэндээ Ардчилсан намынхан шүүхтэй нийлж байгаад,  ард түмний сонголтыг  булаагаад авч байгаа асуудал.  
-Өвөрхангай аймгийн маргааныг шийдэхийн тулд хоёр нам  тохиролцсон  тухай яриа байгаа.  Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Хоёр нам  хоорондоо  тохиролцсон уу гэвэл  тийм. Би өнгөрсөн  арванхоёрдугаар  сарын 5-нд би  хүсэлт тавиад, Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэгэхэд би “Арай дэндэж байна. Ардчилсан  Ерөнхийлөгч байгаа таны үед,  АН засаг  барьж байгаа, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа үед иргэдийн  сонголтыг  шүүх цагдаагаардамжуулан  булааж авна гэдэг дэндсэн үйлдэл” гэсэн.  Тэгэхэд Ерөнхийлөгч “За би  сонслоо”  гэсэн. Би ойлгохдоо  АН-ынханд  Ерөнхийлөгч чиглэл  өгч “та нар  боль, дэндэж байна” гэсэн  юм болов уу гэж бодсон. Хоёр  хоногийн дараа манай намын  дарга АН-ын дарга өрөөндөө дуудаж уулзсан. Тэнд  АН-ын УИХ дахь  бүлгийн  дарга Д.Эрдэнэбат,  ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг  нь  хамт байсан. Тэгээд Өвөрхангайн тойргийн мандатыг  хоёр  нам нэг нэгээр  нь авъя гэж тохирсон. Түүнийг нуугаад  байх  зүйлгүй.  Мөн  манай намын дарга Г.Батхүүтэй уулзаж,  хоёр зүйлийг  тохирсон. Нэгдүгээрт  Өвөрхангайн мандатыг  хоёр намын  түвшинд нэг нэгээр  нь  авъя гэж тохирлоо. Харин Г.Батхүү  чи  хоёр үүрэг  хүлээнэ гэсэн. Нэгдүгээрт  С.Чинзоригийг давах  эрхгүйгээр  шүүхийн  шийдвэрийг гаргуулсан  учраас, тэр  хүн өөрөө яваад  энэ шийдвэр  чинь  засагдахгүй байна.  Тиймээс чи гарын  үсэг  өгч,  С.Чинзоригийг  шүүх буруугүй гэж тогтоолго гэсэн. Г.Батхүү ч өгнө гэсэн. Хоёрдугаарт Г.Батхүүгийн нэхэмжлэлтэйгээр  архи,  чихэр тараасан гэж Н.Төмөрхүү дээр Эрүүгийн хэрэг  үүсчихсэн байсан. Тэр  нэхэмжлэлээ та гэсэн. Г.Батхүү  бас  татъя гэсэн.  Өөрөөр хэлбэл намайг  буруугүй болгох гарын  үсгийг  шүүхэд  өгөх,  Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийн нэхэмжлэлээсээ татгалзана гэсэн  хоёр үүрэг  хүлээсэн  юм.  Харин  Г.Батхүү  “тэгвэл  энэ тоглоомноос гарч байна гэдгийг  хүлээн зөвшөөрсөн  бичгийг СЕХ-нд  Н.Төмөрхүүгээр өргөдөл  өгүүл” гэсэн.  Тэр  оройдоо  Н.Төмөрхүү Г.Батхүүтэй уулзаад, маргааш  нь СЕХ-нд  өргөдөл  гаргасан. Ийм л  тохироо болсон.
Би тангараг  өргөхийнх нь  өмнө Г.Батхүүг  гарын  үсгээ өг  гэж хэлсэн.  Гэтэл “Би тангараг  өргөөгүй байж гарын  үсэг  өгч болохгүй байна. Ер нь  хоёр  нам тохирсон.  Тийм байхад чи битгий тохироог  үймүүлчих гээд бай л  даа”  гэж хэлж байгаад тангаргаа өргөсөн.  Тангараг  өргөснийх  нь нөгөөдөр  би  Г.Батхүү  дээр олж уулзсан.  “Хоёр  нам  тохироод,  та  тангаргаа өргөчихлөө. Тиймээс  одоо намайг буруугүй гэдгийг  шүүхэд  хүлээн  зөвшөөрч байна гэдэг  гарын  үсгээ өг” гэтэл “Би хууль  зүйн  үндэслэлийг нь сайн мэдэхгүй байна.  Чи  өөрөө өмгөөлөгчтэйгөө яриад,  шийдвэрийн төслөө бичээд  ир” гэсэн. Тиймээс би  өмгөөлөгчтэйгөө яриад  татгалзах  зүйлгүй гэсэн  хоёр гурван  өгүүлбэртэй бичиг  бичээд Г.Батхүүд  өгсөн  байгаа. Гэтэл “Чинзориг оо,  танай манай өмгөөлөгчид  адилхан  хуулийн  хүмүүс.  Бие биенээ сайн мэдэж байгаа хүмүүс хоорондоо  уулзаад, чиний асуудлыг шийдье” гэж ярисан. Энэ  яриаг  сонссон  гэрч байгаа.   Хажууд МАН-ын  гишүүн Д.Загджав  байсан.  Мөн  Төрийн  албаны зөвлөлийн дарга болсон  Цогоо хамт  байсан.  Гэтэл  үүнээс хойш Г.Батхүү цаашаа хараад,  ичих нүүрээ элгэндээ наагаад  бултаад алга болсон.  Долоо хоногийн дараа дахиад  ярьтал  “Би гарын  үсэг  өгч чадахгүй байна. Манай нам дотроо  олон фракцтай. Д.Зоригтыгоо  орхиод,  өөрөө орлоо  гэж МҮДН-ийнхэн намайг  нүд үзүүрлээд  байна”  гэсэн. Тохироо болсон  уу гэвэл  болсон. Г.Батхүү  гарын  үсэг  өгнө гээд  гар барисан.  Бас Н.Төмөрхүүгээр  СЕХ-нд өгүүлүүлсэн. Харин дараа нь  хэлсэндээ хүрэлгүй,  жудаггүй загнаад  явж байгааг  нь харахаар  гайхаж байна. Нэр  хугарахаар  яс хугар  гэдэг.  Үнэхээр жудаггүй улстөрчид нэр  хугарахыг  юман чинээ боддоггүй юм байна.  
-Танай намынхан үнэхээр арчаагүй зан гаргасан юм бус уу. Хоёрын хоёр суудал аваад ирэхэд баталгаажуулаад авч чаддаггүй МАН-ын буруу ч байгаа юм биш  үү?  
-МАН-ын удирдлагууд маш  муу ажилласан.  УИХ-ын  анхдугаар  чуулганаар бүлгээ байгуулж чадаагүй нь  Ардчилсан намд  хөтлөгдөх алхам болсон.  Үүнээсээ болоод  бүх зүйлд Ардчилсан намын гараар хөдөлж, ёстой нөгөө гэдсэндээ эмээлээ авна гээч боллоо. Хоёрдугаар  АН-тай хийсэн тохироо  гэгчээ бариа,  зөрүүн дээр  нь хийж чадаагүй, Г.Батхүүгийн  аманд  ороод арчаагүйдсэн.  Ер нь  Д.Арвинг цаашаа явахыг манай намын  удирдлагууд мэдэж л байсан. Тэгсээр байж  яаран тангараг  өргүүлэх шаардлага байгаагүй.  “Г.Батхүү  чи  шүүхийн  шийдвэрээ нэг  мөр  болгоод ир, тэгээд С.Чинзоригтой хамт тангаргаа өргө” гэж улс төрийн нам шиг дуугарсан  бол өвөрхангайчуудын  сонголтын нэг нь  ч гэсэн  баталгаажих  боломж байсан. Сая ч гэсэн Сонгинохайрхан дүүргийн дахин санал  хураалтаар Д.Сумъяабазарын тангаргийг  өргүүлэх гэж яарах хэрэг  байсан  ч юм уу,  үгүй юм уу.  Нэг суудал  авахын тулд МАН-ын  өнөөгийн  удирдлагын  арчаагүй байдлаас  болоод АН-д  гурван  суудлаа  алдаа.  Энэ бол  манай намын  удирдлагын  үйл ажиллагаатай холбож үзэхээс өөр арга алга.  
-Та цаашдаа хэрхэх вэ?  
-Би улс төрийн тэмцлээ зогсоохгүй. Ер нь  улс төрийг орхилгүй,  улам идэвхитэй орж байж ардчиллыг жинхэнэ утгаар  хөгжүүлэхэд  хувьд  нэмрээ оруулах  ёстой юм байна.  Тэгж байж шүүхийг  шударга ажиллахад  өөрийнхөө бүхий л  амьдралыг  зориулах  шаардлагатай юм байна гэж бодож байгаа.  Би  ирэх долоо хоногоос Үндсэн хуулийн  цэцэд  хандана.  Хоёрдугаарт Монгол  Улсын Ерөнхийлөгчид  захидал  хүргүүлнэ.  Хамгийн  гол  нь С.Чинзориг гэдэг  хүн Монгол  Улсын иргэн мөн  үү  гэдэг асуудал  гарч ирлээ.  Надад  сонгогдох эрх байдаггүй, байсныг  нь  шүүх цагдаагаар  булаагаад  авчихдаг.  Шүүх хурал  болохоор  хариуцагчаар, гуравдагч этгээдээр  оролцох,  давж заалдах  эрх байдаггүй. Нэртэйгээр  нь С.Чинзоригийг Монгол Улсын  иргэншлээс хасчихаач ээ гэсэн  захидлыг  Ерөнхийлөгчид хүргүүлнэ.  Нөгөө талаас СЕХ бол  төрийн захиргааны биш,  цэвэр  улс төрийн  байгууллага болжээ гэдгийг  хэлье.
0 Сэтгэгдэл
Чинзориг оо чи үнэхээр усан тэнэг юм байна шүү дээ Түүнийгээ ичиж зовохгүйгээр хэвлэлээр дэлгэж л суудаг. Арчаагүй шаар байна даа. Арай өөрөөр төсөөлдөг байсан шүү чамайг. Хэрэг алгадаа Содном гуайн нэрийг сайнаар биш саараар л гаргах болжээ хөөрхий дөө
Hogiin novshnuud jiriin ardyin huuhdiig yaaj deerelhej bna. bathuu zorigt novshoo minii mongoloos zailaach sdanuudaa
GAHAI BATHUU UDAHGUI UHNE
NEMERGUI DEE TAIVAN AMIDARAHAA BODSON CHI N DEER ,TSAIVAN AMIDARAL L CHUHAL SHUU DEE,
uh
GAHAI BATHUU UDAHGUI UHNE
NEMERGUI DEE TAIVAN AMIDARAHAA BODSON CHI N DEER ,TSAIVAN AMIDARAL L CHUHAL SHUU DEE,
buduun gahai bathuu odoo boliochee ,yasdan ih shunal ve,udahgui uhnee chi ,aluulna.
bathuu psdkiig taaraldsan gazart n nam buudaj ***** heregtei.ene luivarchin mongold dandaa gai boloh ym
Хамгийн их уншсан