БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
МОНГОЛ УЛС ХАР ДАНСАНД ОРОХ УУ
Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Хэрэв энэ хуулиудыг ирэх сарын 1 гэхэд УИХ-аар батлахгүй бол Монгол Улс хар дансанд орно гэх мэдээлэл ч гараад байна. Энэ талаар УИХ-ын зарим гишүүний ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс хар дансанд орох гэж байгаа талаар надад мэдээлэл алга. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын конвенцэд нэгдэн орж ажиллаж буйгийн хувьд манай улс энэ талын хууль тогтоомжоо хурдан гаргах хэрэгтэй гэдэг санал нийлж байна.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Монгол Улс саарал дансанд орсон. Хэрэв эдийн засгийн байдал улам муудвал хар дансанд орно гэсэн мэдээллийг зарим гишүүн өгч байсан л даа.
-Эдийн засгийн байдал хүнд байгаа нь үнэн. Гэтэл эрх баригчид “Болж, бүтэж байна” хэмээн өнгөлөн далдалж яриад байгаа. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж бодитой дүгнэлт хийх нь чухал. Бид улс төрийн шоу хийж байгаад эдийн засгаа хүндэрсэний дараа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх вий дээ.
Энэ утгаар нь бид уг асуудлын талаар байнга ярьж байгаа юм. “Чингис” бонд, төсвийн алдагдалтай холбоотой асуудлаа онцгойлон авч үзэхгүй тойрч давхиад байна шүү дээ.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж яриад байгаа. Үүнийг нааштайгаар шийдвэрлэх гарц харагдаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаар Сангийн сайд Ч.Улаан хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Түүний ярилцлагад “Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаад сэтгэл зовнихгүй байна. Үүнд эмзэглээд байх зүйлгүй” гэсэн байна лээ. Сангийн сайд нь тэгж хэлж байхыг бодоход манайд гадаадын хөрөнгө оруулалт онцын хэрэггүй юм байлгүй дээ.
-Монгол бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Хар дансанд хэн, ямар үзүүлэлтээр оруулах гээд байгааг тодорхой болгох хэрэгтэй. Хар дансыг хэн хөтөлдөг, үүнд орсноороо хэн бидэнд шахалт үзүүлэх гээд байгааг ч мэдмээр байна. Энэ бүхнийг тодорхой болгоогүй байж “Хар дансанд орох нь, хуулиа хурдан батлаарай” гэж болохгүй биз дээ. Мөн Монгол Улс олон улсын банк санхүүгийн байгууллагын шахаанд орж болохгүй.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Монгол Улс саарал дансанд орсон гэж яриад байна. Хар, саарал данс гэж ямар учиртай зүйл болохыг тайлбарлаж өгөөч?
-Хар, саарал данс гэдэг нь гадаадад мөнгөө байршуулж хүүлдэг олон улсын маш хүчтэй банк санхүүгийн байгууллагын нэгдэл юм. Үүнд Монгол Улс өөрийн гэсэн байр суурь, бодолтой байх ёстой. Монголчуудад мөнгө яахаараа өндөр очдог юм. 100 төгрөгийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нийлж Монголын төр хэд дахин нугалж худалдаж байгаа нь сонин байна. Үүнийг хямдруулах боломж байгаа бол бид бололцоогоо ашиглах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Оюу толгой бол гадаадын хөрөнгө оруулагч компани биш. Зээл зуучлагч компани болчихоод байгаа. Бидэнд зээл зуучлагч хэрэггүй. Харин туршлага мэдлэг, тоног төхөөрөмжөөрөө хөрөнгө оруулж байгаа компаниуд манайд хэрэгтэй байна.Тиймээс зээл дамлан зуучлах нь зөв, буруу эсэхийг манайхан эргэж харах ёстой байх.
Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Хэрэв энэ хуулиудыг ирэх сарын 1 гэхэд УИХ-аар батлахгүй бол Монгол Улс хар дансанд орно гэх мэдээлэл ч гараад байна. Энэ талаар УИХ-ын зарим гишүүний ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Д.Хаянхярваа: Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлах хэрэгтэй
-Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс хар дансанд орох гэж байгаа талаар надад мэдээлэл алга. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын конвенцэд нэгдэн орж ажиллаж буйгийн хувьд манай улс энэ талын хууль тогтоомжоо хурдан гаргах хэрэгтэй гэдэг санал нийлж байна.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Монгол Улс саарал дансанд орсон. Хэрэв эдийн засгийн байдал улам муудвал хар дансанд орно гэсэн мэдээллийг зарим гишүүн өгч байсан л даа.
-Эдийн засгийн байдал хүнд байгаа нь үнэн. Гэтэл эрх баригчид “Болж, бүтэж байна” хэмээн өнгөлөн далдалж яриад байгаа. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж бодитой дүгнэлт хийх нь чухал. Бид улс төрийн шоу хийж байгаад эдийн засгаа хүндэрсэний дараа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх вий дээ.
Энэ утгаар нь бид уг асуудлын талаар байнга ярьж байгаа юм. “Чингис” бонд, төсвийн алдагдалтай холбоотой асуудлаа онцгойлон авч үзэхгүй тойрч давхиад байна шүү дээ.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж яриад байгаа. Үүнийг нааштайгаар шийдвэрлэх гарц харагдаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаар Сангийн сайд Ч.Улаан хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Түүний ярилцлагад “Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаад сэтгэл зовнихгүй байна. Үүнд эмзэглээд байх зүйлгүй” гэсэн байна лээ. Сангийн сайд нь тэгж хэлж байхыг бодоход манайд гадаадын хөрөнгө оруулалт онцын хэрэггүй юм байлгүй дээ.
С.Ганбаатар: Монгол Улс өөрийн гэсэн байр суурь,
бодолтой байх ёстой
-Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?бодолтой байх ёстой
-Монгол бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Хар дансанд хэн, ямар үзүүлэлтээр оруулах гээд байгааг тодорхой болгох хэрэгтэй. Хар дансыг хэн хөтөлдөг, үүнд орсноороо хэн бидэнд шахалт үзүүлэх гээд байгааг ч мэдмээр байна. Энэ бүхнийг тодорхой болгоогүй байж “Хар дансанд орох нь, хуулиа хурдан батлаарай” гэж болохгүй биз дээ. Мөн Монгол Улс олон улсын банк санхүүгийн байгууллагын шахаанд орж болохгүй.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Монгол Улс саарал дансанд орсон гэж яриад байна. Хар, саарал данс гэж ямар учиртай зүйл болохыг тайлбарлаж өгөөч?
-Хар, саарал данс гэдэг нь гадаадад мөнгөө байршуулж хүүлдэг олон улсын маш хүчтэй банк санхүүгийн байгууллагын нэгдэл юм. Үүнд Монгол Улс өөрийн гэсэн байр суурь, бодолтой байх ёстой. Монголчуудад мөнгө яахаараа өндөр очдог юм. 100 төгрөгийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нийлж Монголын төр хэд дахин нугалж худалдаж байгаа нь сонин байна. Үүнийг хямдруулах боломж байгаа бол бид бололцоогоо ашиглах ёстой.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж яриад байгаа. Үүнийг нааштайгаар шийдвэрлэх гарц харагдаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Оюу толгой бол гадаадын хөрөнгө оруулагч компани биш. Зээл зуучлагч компани болчихоод байгаа. Бидэнд зээл зуучлагч хэрэггүй. Харин туршлага мэдлэг, тоног төхөөрөмжөөрөө хөрөнгө оруулж байгаа компаниуд манайд хэрэгтэй байна.Тиймээс зээл дамлан зуучлах нь зөв, буруу эсэхийг манайхан эргэж харах ёстой байх.
С.Заяа
0 Сэтгэгдэл