Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Тамхины хяналтын тухай хуулийг хянах хэрэггүй гэж үзлээ
Тамхины хяналтын тухай хууль батлагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Хууль батлагдсан даруйд гудамжинд тамхи татдаг хүн бараг л үгүй болсон байв. Гэтэл өнөөдөр энэ тамхидалт нуугдмал байдлаасаа гарч ил болох нь ажиглагдаж буй. Гудамж талбайд хэнэг ч үгүй тамхи татаж алхах залуус мэр сэр харагдах болов. Тиймээс тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлы хэсэг байгуулах тухай асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм.
Хууль санаачлагч гишүүдийн хувьд ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Бакей, “Тамхины хяналтын тухай хууль батлагдаж эхлээд гурван сар болж байна. Хууль батлагдаад зургаан сар ч болоогүй байхад тал талаас нь хянах асуудлыг тавьж байгаа нь хэрэгжилт буруу тийшээ явна гэсэн үг. Намрын чуулганы завсарлагаар иргэдтэй уулзаж энэ хуулийн талаар танилцуулж явахад хуулийг сайн талаас нь их ярьж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явах хэрэгтэй. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэв.
Мөн хуулийн гол санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Энэ хууль ойрын хугацаанд гарсан хуулиудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль гэж ард иргэд талархалтайгаар хүлээж авч байгаа. Сургуулиас 500 метр зайд тамхи зарахгүй байх хуулийн заалтыг авч хаяхын төлөө л энэ ажлыг хэсгийг байгуулах гээд байгаа юм байна гэж ойлгож байна. Би сумын ард иргэд, эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэд энэ заалтыг авч хаях вий, үүний төлөө тэмцээрэй, энэ хууль гарснаар сумын төв дээр тамхидалт үнэхээр багасч байгаа шүү гэдэг асуудлыг ярьж байгаа. Иймд өнөөдөр ажлын хэсэг байгуулах болоод хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй“ гэлээ.

Хэлэлцүүлгийн үед тамхины хууль гарснаар найман нэрийн барааны дэлгүүрүүд тамхи худалдаалахаа больж, ашиг орлого нь муудсан. Тиймээс үүнийг бодох хэрэгтэй гэсэн санал ч гарч байв. Харин гишүүн Г.Баярсайханы хувьд дэлгүүрүүдэд тамхинаас өөр борлуулж, ашиг орлого олох боломжтой бараа таваар хангалттай бий. Тиймээс заавал тамхи зарах шаардлагагүй. Гол нь, иргэдэд зөв хэвшил суулгах нь чухал гэдгийг хэлж байлаа. Тус Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, "энэ асуудал манай Байнгын хороон дээр яригдах ёстой асуудал. Байнгын хороонд найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, иргэдийн зүгээс энэ асуудлаар маш олон санал ирүүлсэн. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж асуудлыг яриад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс сайн дураараа энэ асуудлыг шийдэх гээгүй. Энд ямар ч лобби байхгүй, иймээс янз бүрийн хардалт байж болохгүй ” гэсэн тайлбарыг өгсөн.
Хууль санаачлагч хийгээд байнгын хорооны дарга нарын зарчмын зөрүүтэй байр суурийг цэгцлэхээр Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад 12 гишүүний 10 нь дэмжсэнгүй.


Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан