Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдаж уг хуулиар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх зохицуулалтыг хийжээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарч байгаа аж.
Хуулийн төсөл санаачлагч сайд Х.Тэмүүжин танилцуулгадаа, Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна. Манай улсад хэдийгээр террорист үйл ажиллагаа болж байгаагүй ч террорист байгууллагад гишүүнээр элсэх, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгтэй аливаа хэлбэрээр холбоотой тохиолдлууд гарахыг үгүйсгэх аргагүй” гэв.
Нийтдээ 4 бүлэг, 23 зүйлтэй уг хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг бусад орны туршлага, олон улсын байгууллагын зөвлөмж, саналыг үндэслэн шинээр томьёолж оруулсан, дотоодын банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гадаад орны банк санхүүгийн байгууллагатай санхүүгийн харилцаа тогтоохоос өмнө мэдээллийг нягтлах, санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээчийг улсын ерөнхий байцаагч болон байцаагчийн эрх олгох, санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргийг нэмж тодорхойлох талаарх зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн систем дэх найдвартай, тогтвортой ажиллагаа дээшилнэ. Уул уурхай, түүнийг дагасан эрчимтэй хөгжил, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаж үүсэх сөрөг үр дагаврын нэг болж болзошгүй мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн НҮБ, ФАТФ зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын зүгээс тавих хяналтыг эрсдэлгүй туулж, олон улсын банк санхүүгийн салбарт Монгол Улсын нэр хүнд дээшилнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.
Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлахад гишүүн С.Одонтуяа хуулийн төсөлд заасан 20 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүн болгоныг шалгах уу, гүйлгээнд ямар нэг саатал гарах эсэхийг тодруулахад сайд Х.Тэмүүжин тухайн банкаар байнга үйлчлүүлдэггүй этгээдийн эрсдэлтэй гэж үзсэн гүйлгээнд мөнгөний дүнг харгалзан аль эх үүсвэрээс хаашаа орж буйд нь хяналт тавих юм. Гүйлгээ саатах, удаашрах явдал гарахгүй, энгийн гүйлгээг нягтлаад явна, харин зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзсэн гүйлгээнд л хяналт тавих юм гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн З.Баянсэлэнгэ яагаад заавал 20 сая гэж заах болсон, тэр хэмжээнд хүрээгүй атлаа 24 цагийн дотор хийсэн гүйлгээ болгоныг хамруулах эсэхийг асуухад сайд “Хуулийн төсөлд заасан 20 сая төгрөг гэдэг нь олон улсын хэмжээнд мөрдөж байгаа жижиг стандарт. Давтан гүйлгээнд шалгах үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг л хамруулна” гэдгийг хэллээ.
Харин гишүүн Ц.Оюунбаатар сүүлийн жилүүдэд гаднаас мөнгө угаах чиглэлээр баримт илрээд байгаа эсэх, улс төрийн намуудын санхүүжилт, лицензийн наймааг энд хамааруулж болох эсэхийг тодруулахад Х.Тэмүүжин сайд “Мөнгө угаах үйл ажиллагаа гадна, дотоод гэхгүй хамаарна. Гаднаас мөнгө угаах гэсэн хандлага нэг биш удаа илэрч байсан. Харамсалтай нь өмнөх хуулиар энэ төрлийн гэмт хэргийг хянан шалгах, үндэслэл муутай гүйлгээнд хяналт тавих зохицуулалт хязгаарлагдмал байсан. Ер нь мөнгө угаах, хар тамхи, хүн худалдаалах, албан тушаалын наймаа, авлига зэрэг хууль бус аргаар орлого олчихоод хууль ёсны юм шиг болгох аливаа оролдлогыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд энэ хууль чиглэгдэж байгаа” гэсэн хариулт өгөв. Ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр “Монголбанк сэжигтэй бэлэн мөнгөний гүйлгээг нэгтгэх ажил хийж байгаа. 2008-2013 оны хооронд сэжиг бүхий гүйлгээний талаар дотоодын байгууллагаас 1148 мэдээлэл, хүсэлт ирүүлснээс 190 мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн” гэсэн хариулт өгөв. Мөн гишүүд хуулийн төслийг сайжруулж байж хэлэлцэх ёстой гэсэн санал гаргасан бол зарим нь Монгол улс хар дансанд ороход ойрхон байгаа тул яаралтай баталж, араас нь холбогдох хуулиудыг уялдуулах хэрэгтэй гэсэн юм.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад 72.2 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдаж уг хуулиар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх зохицуулалтыг хийжээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарч байгаа аж.

0 Сэтгэгдэл