2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
СЕХ нэр дэвшигчдийг бүртгэлээ
Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж, Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас гаргав.
Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд ирэх лхагва гаригт олгоно.
Мөн өдрийн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах сонгуулийн тойргийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллахаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдааны явцыг анх удаа гадаадын ажиглагчид биечлэн ажиглав. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдыг төлөөлж буй бөгөөд тус байгууллагын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж сонгууль ажиглана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж, Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас гаргав. Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ.

0 Сэтгэгдэл