2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Орон сууцжуулах төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын байр шинээр бий болгох боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 40 сая ам.доллар, үүнээс 14 сая ам.долларыг бондоос санхүүжүүлэх юм.
Тус үйлдвэр жилдээ 30 000 шоо.метр төмөр болон цул бетон эдлэл үйлдвэрлэх, 2000 тонн арматурт бетон боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй нэр төрлийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэж байна. Мөн 5000 тонн цементийн, 7000 шоо.метр элс хайрганы, 6000 тонн арматурын агуулахтай, дулаалгын материалын агуулах 12 салаа төмөр замтай.
Байгаль экологид хоргүй материал ашигладаг, эдийн засагт хэмнэлттэй, богино хугацаанд хурдан, чанартай, олон тооны барилга барих боломжтой тус комбинатын үйлдвэрлэлдээ ашиглаж буй хананы хавтан барилгын өртгийг бууруулахад чухал үүрэгтэй. Үүнээс гадна нэгж талбайн даах ачаалал хамгийн өндөр, барилгын хана хоорондох урт зайг тулгуургүй барьснаар ашигтай талбайг нэмэгдүүлэх боломжтой, хана тааз нь гөлгөр гадаргуутай учраас шууд будаж болох зэрэг олон давуу талтай. Мөн галд онцгой тэсвэртэй, газар хөдлөлтийн 8-9 баллыг даах чадалтай учраас аюулын эрсдлийг ихээхэн бууруулдаг байна.
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын байр шинээр бий болгох боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 40 сая ам.доллар, үүнээс 14 сая ам.долларыг бондоос санхүүжүүлэх юм.

0 Сэтгэгдэл