Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+18°C
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
Х.ТЭМҮҮЖИН: УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮН БАТАЛСАН ХУУЛИА УНШДАГГҮЙ ЮМ БАЙНА

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хоёр жилийн өмнө болсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба Шударга ёс” үндэсний чуулганы үр дүнд шүүхийн багц хууль батлагдсан. Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээх вэ?
-Энэ удаагийн үндэсний чуулганы үр дүн хуулийн салбарт хийж байгаа бодлогын цогц шинэтгэлүүд УИХ-аар батлагдаасай гэж хүсч байна.
Мөн ийм хууль эрх зүйн орчинд ажиллах гэж байгаа хуульчид шинэ хандлагатай, ур чадвартай болоосой. Эцсийн үр дүнд нь ард иргэдэд шударга ёс, аюулгүй байдлын үйлчилгээ хүртээмжтэй, ялгамжгүй хүрээсэй.
-Авлигын тухай ярилцсан салбар хурлын үеэр Авлигын эсрэг хуулийг өөрчлөх санал гарлаа. Энэ хууль хээл хахуультай тэмцэх нэртэй боловч авлигатай тэмцэх байгууллагын тухай хууль болсон гэж үзэх хүн олон байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ганцхан Авлигын эсрэг хууль ч биш, манай улсад хэрэгжүүлж буй олонхи хууль байгууллага тойрсон агуулгатай. Тиймээс бид Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд Хууль сахиулах алба ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нарийвчилж, энэ албанд харьяалах байгууллагуудаас иргэд ямар үйлчилгээ хүртэх вэ гэдгийг тодорхой болгоно. Намайг их сургуулийн багш байхад Авлигын эсрэг хууль батлагдсан. Тухайн үед энэ хуулийн тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байлаа. Авлигатай тэмцэх байгууллага байгуулах нь манайд зохимжгүй гэсэн агуулгатай. Авлигатай тэмцэх байгууллагыг парламентын хяналтын хэлбэрээр байгуу­лаад мөрдөн шалгах эрхийг нь цагдаагийн юм уу, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагад өгөх ёстой байсан.
-Авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах үүргийг нь салгах ёстой гэсэн үг үү?
-Энэ хоёр эрх мэдлийг нэг байгууллагад өгснөөр аль аль чиг үүрэг нь дампуурсан. Ний нуугүй хэлэхэд, АТГ авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргээ гүйцэтгэдэггүй. Борооны дараа цув нөмөрнө гэгчээр гэмт хэрэг гарсны дараа барьж хорьж, цагдана гэж сүрдүүлдэг байгууллага болж хувираад байна. Энэ арга барилаа бид өөрчлөх ёстой. Авлигатай тэмцэх ажлын 80 хувь нь урьдчилан сэргийлэх, 20 хувь нь арын үр дагавартай холбоотой байх ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого тусдаа. Авлигын гэмт хэрэг дангаар гардаггүй. Авлигын улмаас олсон хөрөнгөө угаах байдлаар хууль ёсны болгох гэж оролдоно, авлигын хэргээ нуун далдлах гэж бусдыг айлган сүрдүүлэх гэх мэт хэрэг үйлдэж болно. Энэ мэтээр авлигын хэрэг бол олон төрлийн гэмт хэрэг холилдсон байдаг.
Тэгэхээр нэгийг нь салгасан учир үр дүнгүй байгаа юм. Тийм учраас Монгол Улс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо зөв тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг, зохион байгуулалтаа шинэ төвшинд гаргахгүй бол гэмт хэргийн гаралтаа бууруулж чадахгүй.
-Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд таны өргөн барьсан эхний багц хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчилсэн төслөө оруулж ирэхгүйгээр Мөрдөх болон Маршалын албаны тухай хуулийг хэлэлцүүллээ гэж сөрөг хүчнийхэн шүүмжилсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ хуулийн шинэтгэлүүд гурван том багцтай. Тодруулбал, энэ нь материаллаг, процессын, дэд бүтэцтэй холбоотой. Энэ гурав уялдаатай боловч аль нэгийг нь түрүүлж хэлэлцэн батлах нь бусадтайгаа үл хамааралтай. Процессын хуулиа өөрч­лөхгүйгээр Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж л байсан шүү дээ. Гэтэл одоо болохоор Эрүүгийн хуулийг процессын хуультайгаа уях гэж оролдоод байна. Цогц, том шинэтгэл хийх гэхээр ямар ч логикгүйгээр “Энэ хуулийг оруулж ирвэл тэрийг нь хэлэлцэнэ” гэж байгаа нь ажилгүй хүнд шалтаг, ажил хийе гэсэнд нь саад мундахгүй гэсэнтэй л адилхан харагдаж байна.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг  чуулганаар хэлэлцэх үед “20 сая төгрөгийн гүйлгээг хянана” гэсэн заалт багагүй маргаан дагуулсан. 20 сая төгрөг гэдгийг ямар үндэслэлээр тогтоосон юм бэ?
-УИХ-ын зарим гишүүн өмнө нь баталсан хуулиа уншдаггүй юм билээ. Энэ хуулийг 2006 онд батлахад 20 сая төгрөгийн гүйлгээг хянана гэсэн заалт оруулсан. Гэтэл тэр заалтаа одоо уншиж, цочиж байна. Өмнөх энэ заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн учир тэр хэвээр нь оруулж ирсэн л дээ. Бусад улсад энэ мөнгөн дүнг 5000, 10000 ам.доллар гэж тогтоосон байдаг. Манайх 20 сая гэж арай дээгүүр тавьсан. Мэдээж, банкаар ийм хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээг жирийн иргэд хийхгүй.
Энэ мөнгийг хоёр төрлийн хүн хийнэ. Нэгдүгээрт, бизнес эрхлэгчид. Энэ хяналт тэдэнд аль болох дарамтгүй байх ёстой. Хоёрдугаарт, албан тушаалтнууд л хийнэ. Монгол Улсад илэрч буй авлигын хэргийн мөнгөн дүн тэрбум төгрөгөөс доошоо орохгүй байгаа.
Бид тэрбум төгрөгийн хулгайг илрүүлэхийн тулд 20 сая төгрөгөөр хяналт тавьж байгаа нь энгийн үзэгдэл. Албан тушаалтнуудын зүгээс эсэргүүцэл их явж байна гэдэг чинь тэдний найз нөхөд, хамаатан садан энэ хэмжээний мөнгийг өдөр тутам эргэлдүүлдэг гэсэн үг. ХОМ-ийг нь нягталж үзэх хэрэгтэй. Яагаад энэ хүмүүс ийм хэмжээний мөнгөний эргэлтэд хяналт тавихаас айж байна вэ цаад логикийг бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарах нь ихэслээ. Гэтэл шинээр боловсруулж буй Гэмт хэргийн тухай хуульд 14 наснаас эхэлж хүүхдэд хариуцлага тооцох тухай заалт орж  байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдийн гэмт хэргийг тусгайлан заагаагүй. Бусад гэмт хэргийн хавчуурганд явж байдаг. Шинэ хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж тусгай бүлэг бий болгож байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэрэглэсэн тохиолдолд тооцох хариуцлагыг нь өндөрсгөнө. Нөгөөтэйгүүр хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас 16 байсныг 14 болгож бууруулсан. Энэ нь нийгмийн хөгжил, олон улсын туршлагатай холбоотой. Зарим улс хүүхдийг 10 наснаас эхэлж хариуцлагад татахаар хуульчилсан байдаг.
Бид хуульдаа 14 нас гэж тавьчихаад хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг насанд хүрэгчдэд тооцох эрүүгийн хариуцлагаас тэс өөрөөр зохицуулна.
-Тухайлбал, яаж?
-Хүүхдийн шорон гэсэн ойлголтыг байхгүй болгоно. Монгол Улс хүүхдийн хорихтой. Үүнийг Хүүхдийн тусгай хамгаалалттай сургал­тын байгууллага болгож өөрчилнө. Хүүхдийг шоронд хорих тухай биш, сургуульд сургах тухай асуудлыг ярьж байна. Үүнийг насанд хүрсэн хүнтэй адилхан хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгож болохгүй. Тэнд хүүхдийг хүмүүжүүлж, боловсрол олго­но. Шаардлагатай зарим хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох юм.  

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан