Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Нийт нутгийн 12 хувьд ашигт малтмалын лиценз байна
Монгол Улсын хэмжээнд энэ сарын байдлаар ашигт малтмалын нийт 3436 лиценз хүчин төгөлдөр байна. Үүний 1265 нь ашиглалтынх, 2171 нь хайгуулынх. Эдгээр лиценз нийт нутаг дэвсгэрийн 12 хувь буюу 18.8 сая га талбайг эзэлж буй юм. Уг талбайн 896.1 мянган га-д нь өнөөдөр уурхай нээж олборлолт хийж буй судалгаа гарлаа. Үлдсэн 17.9 сая га-д нь хайгуул хийж байна. Дараах аймаг, хотод хамгийн олон лиценз бий. Тухайлбал Төв 449, Дорноговь 402, Өмнөговь 336, Сэлэнгэ 243, Хэнтий 226, Дундговь аймаг 217, Улаанбаатар хот 213 лицензээр тэргүүллээ. Харин уул уурхайд олгосон талбайн хэмжээгээр Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймгууд толгой цохив. Ашиглалтын нийт лицензийн 35.7 хувь нь алт, 20.2 хувь барилгын материал, 17.2 хувь нь нүүрс 12.3 хувь нь жонш, дөрвөн хувь нь төмөр, 2.1 хувь нь гянтболд, үлдсэн найман хувь нь бусад ашигт малтмалын олборлолт хийж буй аж.
Монгол Улсын хэмжээнд энэ сарын байдлаар ашигт малтмалын нийт 3436 лиценз хүчин төгөлдөр байна. Үүний 1265 нь ашиглалтынх, 2171 нь хайгуулынх. Эдгээр лиценз нийт нутаг дэвсгэрийн 12 хувь буюу 18.8 сая га талбайг эзэлж буй юм. Уг талбайн 896.1 мянган га-д нь өнөөдөр уурхай нээж олборлолт хийж буй судалгаа гарлаа. Үлдсэн 17.9 сая га-д нь хайгуул хийж байна. Дараах аймаг, хотод хамгийн олон лиценз бий. Тухайлбал Төв 449, Дорноговь 402, Өмнөговь 336, Сэлэнгэ 243, Хэнтий 226, Дундговь аймаг 217, Улаанбаатар хот 213 лицензээр тэргүүллээ. Харин уул уурхайд олгосон талбайн хэмжээгээр Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймгууд толгой цохив. Ашиглалтын нийт лицензийн 35.7 хувь нь алт, 20.2 хувь барилгын материал, 17.2 хувь нь нүүрс 12.3 хувь нь жонш, дөрвөн хувь нь төмөр, 2.1 хувь нь гянтболд, үлдсэн найман хувь нь бусад ашигт малтмалын олборлолт хийж буй аж. Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























