БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польшийн Сенатын маршал Богдан Борусевич бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсад айлчилж буй БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд “Таныг бидний урилгыг хүлээн авч Монгол оронд айлчлан ирсэнд баяртай байна. Оны эхээр Польш улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар халуун яриа өрнүүлж, хамт өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүд миний сэтгэлд тодхон байна. Таны айлчлал хоёр орны харилцааг урагшлуулахад их үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Ноён Богдан Борусевич хэлэхдээ “Монгол Улс ардчиллыг амжилттай хөгжүүлж байна. Саяхан АОХН-ийн сайд нарын бага хурлыг дэлхийн олон орныг оролцуулан зохион байгууллаа. Бид тус хуралд ач холбогдол өгч төлөөлөгчдөө оролцуулсан. Монгол Улс эдийн засгийн хувьд маш хурдан хөгжиж байна. Бидэнд монголчуудаас сурах зүйл их байна. Польш улсад таны хийсэн айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн. Польш, Монголын харилцаа урагшлан хөгжиж байна. Эдийн засгийн харилцааг өргөтгөхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлаар цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хүсч байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид хамтран оролцож байсан туршлага ч бий” гэж тэмдэглэв.
-Бид нэг зорилго, нэг үнэт зүйлстэй хүмүүс. Польшийн төдийгүй Европын ардчилал, эрх чөлөө тэмцэлд их хувь нэмэр оруулсан хүн, миний найз манай оронд хүрэлцэн ирж, монголчуудын амьдардаг гэрт хүлээн авч байгаадаа би их баяртай байна. Мөн АОХН-ийн хуралд Польшийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид ирж оролцсонд талархаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэх, ялангуяа зээлээр дамжуулан польшийн бизнесийг Монголд оруулж ирэхийг ихэд сонирхож байна. Аюулгүй байдлын чиглэлээр цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бий гэж Ерөнхийлөгч хэллээ.
Ноён Богдан Борусевич уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн хүн нэр дэвшээд байгааг сонирхоод “Та санаа зоволтгүй, таныг ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Ерөнхийлөгч төгсгөлд нь Польшийн Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг уламжлахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсад айлчилж буй БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд “Таныг бидний урилгыг хүлээн авч Монгол оронд айлчлан ирсэнд баяртай байна. Оны эхээр Польш улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар халуун яриа өрнүүлж, хамт өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүд миний сэтгэлд тодхон байна. Таны айлчлал хоёр орны харилцааг урагшлуулахад их үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.Ноён Богдан Борусевич хэлэхдээ “Монгол Улс ардчиллыг амжилттай хөгжүүлж байна. Саяхан АОХН-ийн сайд нарын бага хурлыг дэлхийн олон орныг оролцуулан зохион байгууллаа. Бид тус хуралд ач холбогдол өгч төлөөлөгчдөө оролцуулсан. Монгол Улс эдийн засгийн хувьд маш хурдан хөгжиж байна. Бидэнд монголчуудаас сурах зүйл их байна. Польш улсад таны хийсэн айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн. Польш, Монголын харилцаа урагшлан хөгжиж байна. Эдийн засгийн харилцааг өргөтгөхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлаар цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хүсч байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид хамтран оролцож байсан туршлага ч бий” гэж тэмдэглэв.

0 Сэтгэгдэл