2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Улс төрийн зарим нам Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ
БОЛЬЁ ОО
Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин оролцохоо илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү үйл явдлыг баталгаажуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар оролцсон юм. Санамж бичгийг байгуулснаар дээрх намууд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин сонгуулийн сурталчилгаанд хамтран оролцох юм байна. Түүнчлэн МАН-аас “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн үндэсний аюулгүй байдал эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжлийн төлөө тууштай ажиллахаа амлахын зэрэгцээ энэхүү үзэл санаанд нэгдэх бүх намтай хамтарна хэмээн мэдэгдлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлэхдээ, “МАН-аас Монгол Улсын хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Өчигдөр СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнийг бүртгэсэн болохоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдсэн байна билээ. Үүнтэй холбогдуулан улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллага ард иргэдийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа” гэлээ.
0 Сэтгэгдэл
МАН
ХөөРхий муу нам минь ингэж. Ч доош орох гэж дээ МАНАЙ ЗАНДАНШУУЛСАНШАТАРЫГ АЛЬ 1997 оноос АРДЧИЛСАН НАМААР ГҮЙДЭЛТЭЙ БАЙСНЫГ МЭДЭХ БОЛОХООР СҮҮЛИЙН ҮЕД МУНДАГ ТАГНУУЛЧ БАЙЖ ДЭЭ ГЭЖ БОДОХ БОЛЛОО ЭНЭ ГУРВАН ХЭНЧ ТООХГҮЙ ГУРВАН ХҮНТЭЙ ГЭРЭЭ ХИИЖ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ
2013.05.21
2013.05.20























