Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сонгуулийн ерөнхий менежерүүд
энэ Энхтүвшин гэж шунал тачаалдаа хөтлөгдсөн бузарыг зайлуулаач ээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид маргааш СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тэгэхээр энэ долоо хоногоос сар, жил дараалсан олон сонгуулийн сүүлийг мушгих Ерөнхийлөгчийн сонгууль үүд хаалгаа нээх нь. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөж, нэр дэвшигчээ сойх болохоор сонгуулийн штабаа байгуулж, ерөнхий менежерээр хэн нь ажиллаж, удирдан чиглүүлэх вэ гэдгээ үндсэндээ тохирчээ. Тэднээс хоёр нь намын даргаараа сонгуулийн штабаа ахлуулахаар болж, нэг нь дэд даргын өгсөн чиглэлээр 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм байна.

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг сонгуультай холбоотой асуудал хэлэлцжээ. Гэхдээ Төрийн ордонд биш Их тэнгэр цогцолборт хуралдсан нь цаанаа учир жанцантай байсан бололтой. Өглөө эртлэн Их тэнгэр цогцолборт АН-ынхан цуглаж, ярих асуудлаа яаруухан хэлэлцэж дуусаад төд удалгүй таран одсон байна. Чухал яаралтай асуудлаар ингэж төрийн гурван өндөр албан тушаалтны тусгай хамгаалалттай Их тэнгэр цогцолборыг зорьсон болов уу гэсэн таамаг өчигдөр Төрийн ордноор хольхив. Албан ёсоор мэдээлэл хийж, ямар асуудал хэлэлцэж, юу гэж шийдсэнээ тэд тайлагнасангүй. Дотоод асуудал гэсэн товч бөгөөд бүрхэг тайлбар л хэллээ. Гэхдээ эх сурвалжийн хэлснээр тэд ерөнхийдөө сонгуулийн тухай ярилцсан байна. Ямар ч байсан Сонгуулийн штабын даргаар АН-ын дарга Н.Алтанхуяг ажиллах нь ойлгомжтой болж. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг нэр дэвшихэд АН-ын даргын албыг Н.Алтанхуяг залгуулахаар болсон. Тиймээс ч сонгуулийн штабаа ахалж, ерөнхий менежерээр ажилласан билээ. Мэдээж, ялалт байгуулсан штабыг ахалсан болохоор энэ удаад ч мөн намын даргатай ерөнхий менежерт өрсөлдөгч үгүй. Хэдийгээр дотроо олон фракц, бүлэглэлтэй ч АН санаа нийлж, хамтарч чаддаг гэдгээ үе үеийн сонгуулиар харуулж чаддаг. Тиймдээ ч ямар тактикаар хэрхэн сонгуульд оролцох талаараа УИХ дахь бүлгийнхэнтэйгээ зөвлөлдсөн нь энэ бололтой. АН-ын генсек Ц.Оюундарь оролцсон энэ хурал Төрийн ордонд бус Их тэнгэрт цуглах онцгой шалтгаан байсныг харуулах шиг.
Хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан ч мөн л ямар асуудал хэлэлцэж, ямар байр сууринд хүрснээ цухуйлгасангүй. Мэдээлэл өгч, тайлбар өгөлгүй, даргын зөвлөлийн хуралдаан хийнэ гэсэн юм. Тэд Төрийн ордны “Б” танхимд өглөө хуралдсан ч тэгсхийгээд тарсан. Гэвч ямар асуудлаар ярилцсанаа чандлан нууцлав.
Харин сонгуулиас болж МАН-ынхан дотор багагүй асуудал үүссэн тухай жиг жуг яриа бий. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөөд өвдөг шороодсон Ардын намын дарга Ө.Энхтүвшин ерөнхий менежерээр ажиллахдаа тийм ч дуртай биш байна гэлцэнэ. Түүний оронд намынх нь дэргэдэх залуучуудын байгууллагынхан сонгуулийг гардан зохион байгуулах сураг ч дуулдав. Нэр дэвшигчээ зарлахад тэд хамтдаа харагдсанаас хойш ямар нэг үйл явдалд төдий л цугтаа оролцохгүй байгаа. МАН-тай сонгуульд хамтарч оролцохоор болсон бусад улс төрийн намтай гэрээ хийхэд намын дарга нь үзэгдсэнгүй. Хоёр ч удаагийн ийм үйл явдалд Ө.Энхтүвшин даргын бараа сураг ч харагдаагүй нь цаагуураа түүний таагүй буйг илтгэж байгааг үгүйсгэмгүй. Зарим нь МАН-ын штаб нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Намын даргынх нь энэ хүйтэн хөндий байдал сонгуульд муугаар нөлөөлөх вий гэж гишүүд нь санаа зовниж буй гэнэ. Угаасаа дотроо эв нэгдэл муутай байх болсон МАН-ынхны хувьд энэ сонгууль ганц боломж боловч Ө.Энхтүвшинээс эхлээд бусад дарга нар нь нэг их хүч, хөдөлмөр гаргахгүй байгааг гишүүд нь хэлж байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр нэр дэвшихэд С.Баяр даргатай МАХН /тухай үеийн нэрээр/ өөрийн хүнээ дэмжээгүй гэж эцэс төгсгөлгүй тэмцлийг эхлүүлсэн. Ялагдсан Н.Энхбаярын гомдол даамжирсаар намаа хоёр хуваасан гашуун түүхийг сануулах нэгэн МАН-д бий болов уу.
Түүхэндээ анх удаа ганц эмэгтэй хүн нэр дэвшүүлсэн МАХН-ынхантай холбоотой дуулиан, элдэв таамаг, мэдээлэл тасрахгүй. Намын дарга Н.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Удвал хатагтайг энэ сонгуулиар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва дасгалжуулна. Нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл гараад бараг нэг ч хоноогүй байхад Н.Удвалыг нэрээ татна гэсэн мессэж ниссэн. Гэхдээ тэд нэрээ татахгүй гэж мэдэгдсэн. Маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос гардаж авахаас өмнө нэрээ татах боломж бий. Хэрэв СЕХ-нд бүрдүүлж өгсөн бичиг баримт нь хуулийн шаардлага хангахгүй бол хүссэн, хүсээгүй нэр дэвшигчээр бүртгэхгүй. Тэгэхээр МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд өнөөдөр шийдвэрлэх өдөр байх нь.

Л.Номин
0 Сэтгэгдэл
*****
оюундарь аагийгаас хамаагүй илүү ажиллах юм шиг байна лээ ёстой орчин үеийн түмдэнгийн бор л гэсэн үг
2013.05.21
2013.05.21