БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж үнэмлэхээ авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хороон дээр хүрэлцэн очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Түүнийг СЕХ-нд очиход АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа, ЦЕГ-ын дарга Т.Билэгт нарын хүмүүс дагалдаж очсон байна. Ц.Элбэгдоржийг нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад СЕХ-ны албан байрны гадаа, Эрх чөлөөний талбайд АН-ын гишүүд, дэмжигчид “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриа, АН-ын туг далбаа барин цугларсан байлаа.
Одоо 12,00 цагаас МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал, түүний дараа МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна.

0 Сэтгэгдэл