Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр: Н.Удвал сайд аа, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй
Монгол Улсын Ерөнхийлөгчид  МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр нэр дэвшигчийнхээ үнэмлэх  авсны  дараа намын даргатайгаа  уулзахаар Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг зорьсон юм. Нэр дэвшигчийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах үеэр хамгаалалтын албаныхан хамгаалалтаа чангатгаж сэтгүүлч, операторыг оруулсангүй. Учир нь намын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу,мөн хуулийн дагуу ял эдэлж байгаа гэсэн тайлбарыг өгч байв.  Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй нэр дэвшигчийг  төрийн тусгай хамгаалалтын дор оруулан уулзуулсан  юм. ” Намын даргын биеийн байдал муу босч чадахгүй байсан ч нэр дэвшигч намайг ирсэнд ихэд баярлан угтлаа”  гэж нэр дэвшигч Н.Удвал хэлж байв . Нэр дэвшигч Н.Удвал намын даргатайгаа 30 гаруй минут уулзсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар санал бодлоо бага ч гэсэн солилцож амжсан юм. Энэ талаар нэр дэвшигч Н.Удвал ярихдаа, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа нь их санаа зовоолоо. Тэрээр миний тооцоолсноор нэлээд их турж, ядарсан харагдлаа. Бидний сонгуулийн ажилд амжилт хүсээд, “ Өнөөдөр монгол айл бүрт эмэгтэй хүн бий. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн, эмч хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа  нь түүхэн үйл явдал гэж онцолсон. Тиймээс ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй” гэж захисан. Мөн өнгөрсөн хугацаанд МАХН-ыг хүнд үед энэ намын төлөө бие сэтгэлээ зориулж явсанд намын даргын хувьд талархаж явдаг. Энэ намын эцсийн үнэнхүү зорилго нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хангах, газрын доорх баялаг нь ард түмний өмч байх ёстой, ард түмэн нь айх аюулгүй элбэг баян тэгш шударга амьдрах ёстой. Үүний төлөө МАХН тэмцсэн, өнөөдөр МАХН  УИХ-д гишүүнчлэлтэй,  Засгийн газарт сайдуудтай болов. Энэ цаг үеийг туулж одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож  байгаа нь том үйл явдал учраас амжилттай оролцож ялалт байгуулахыг хүссэн. Хэдийгээр намын дарга би эрх чөлөөгөө хасуулаад явж байгаа ч сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа та бүхэнтэйгээ, Монголын ард түмэнтэйгээ хамт байна. Одоо үг хэлж, бичиж чадахгүй ч миний сэтгэл санаа бүх зүйл монгол түмнийхээ талд шүү. Үүний төлөө би тэмцсэн. Одоо надад хүлээлгэж  байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэлмэгдүүлэлт учраас шударга ёсны төлөө өөрийнхөө эрүүл мэнд, амь насаараа дэнчин явсаар өдий хүрсэн. Түүнээс гадна монголчууд бид эв нэгдэлтэй байх ёстой, зөвхөн нам дотроо эв нэгдэлтэй байгаад зогсохгүй бүх олон түмэн маань хүртэл эв нэгдэлтэй байх ёстой. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа энэ гурван өрсөлдөгчид бүгд Монгол Улсын иргэд юм. Тиймээс монголчуудынхаа төлөө сайн сайхныг хийнэ гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь аль аль нь шударга эрх тэгш, оюун ухаанаараа өрсөлдөх хэрэгтэй. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар өөрсдийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө шударга байгаарай. Манай нам бусдыг муулахгүй, бусдын оюун ухаан хийх гэж байгаа сайхан зүйлсийг өөрсдийн оюун ухаанаар уралдаж түүнээс илүү хийхийг зорьж тэмцэнэ шүү”  гэсэн юм.

В.Туяа
0 Сэтгэгдэл
Ard tumniihee tuluu bish amun huviinhaa tuluu zutgej yavsan ni Enhbayariig iim baidald hurgesen shu de ter hund zuvulguun uguhuur hun mun gejuu uls orniig minibsuiruulsen bolohoor uiliin laigaa edleed baij bna shu de hund bish uuruu uhaarahiig boddoo
udval bolio chi odoo eruul mendiin said bolson chini ch dendnee urdah ajilaa l oligtoihon hiihee bod
Gexdee Enxbayariin achiig xariulaxaa martav aa. Xariulaxgui bol chamaig naaduul chine yaj ch medne. Ard tumen gej baigaad l aldag noxor shuu dee
amjilt
Gexdee Enxbayariin achiig xariulaxaa martav aa. Xariulaxgui bol chamaig naaduul chine yaj ch medne. Ard tumen gej baigaad l aldag noxor shuu dee
Хамгийн их уншсан