БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
МЗХ сонгуульдаа идэвхтэй оролцохыг залуучууддаа уриална
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж /АН/, Б.Бат-Эрдэнэ /МАН/, Н.Удвал /МАХН/ нар өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэжбайна. Сонгууль бодитой амжилттай болох нэг гол үндэс нь ирцийн асуудал байдаг. Аливаа сонгуульд залуучуудын оролцох идэвхи тун хангалтгүй, муу байдаг талаар бид байнга яридаг.Тэгвэл МЗХ тун удахгүй болох Монгол Улсын 5 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн идэвхигүй оролцдог хэсэг болох 18-39 насны бүхий л залуучуудаа татан оролцуулах, тэдний идэвх оролцоог сайжруулах, сонгууль өгөх ач холбогдолыг тайлбарлан таниулах улмаар сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор “Сонгуульдаа оролцъё” сарын аянг хийхээр төлөвлөж байгаа юм байна. 2013 оны бүхий л ажлаа “Оролцъё” уриан доор зохион байгуулан явуулж байгаа МЗХ сонгуульд аливаа нэг нам хүчнийг дэмжихгүй, харин залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцуулах үүднээс СЕХ-тай хамтран ажиллаххүсэлтээ явуулсан гэнэ. УИХ, Орон нутгийн сонгуульд хамгийн идэвхи муутай оролцсон хvмvvсээр оюутан, залуучууд тодроод байгаа бөгөөд энэхүү асуудал нь залуучууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж чадахгүй байгааг илтгэж байна гэж тэд үзэж байгаа аж.




0 Сэтгэгдэл























