Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюу толгой компанийн усны эх үүсвэрийг өнөөдрөөс хаана
Оюу толгой компанийн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс хаахаар болсон байна. Учир нь, 2012 онд УИХ-аас “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийг батлан гаргаж уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоосон. Гэтэл хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрсөн боловч Өмнөговь аймагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд болох “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нь ашигласан усныхаа төлбөрийг төлөлгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн сард аймгийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг эдгээр уурхайн үйл ажиллагаатай танилцахдаа усны нөөц ашигласны төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулж байх үүрэг өгсөн боловч “Оюу толгой” ХХК өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй хэвээр байгаа гэнэ. Тиймээс хуулийн хэрэгжилтийн дагуу орон нутгаас шийдвэр гаргаж Оюу толгойн уурхайд ашиглагдах усны эх үүсвэрийг өнөөдрөөс эхлэн хаахаар болсон гэдгийг эх сурвалж өгүүлэв. Тус компанийн хувьд 2012 оны болон 2013 оны 1,2-р улирлын төлбөрт 2.9 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл усны хэрэглээний нэг литр тутамд 1.42 төгрөг төлөх ёстой байдаг байна. Харин иргэд 1 литр усыг 1-3 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн усны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд усны хэрэглээг нь хаах тогтолцоо манай улсад бий. Гэтэл иргэдийн усны хэрэглээний үнээс хоёр дахин хямд төлбөр төлөх ёстой “Оюу толгой” ХХК нь хууль зөрчиж, байгалийн үнэт эрдэнэ усыг ямар ч үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэсэн гэдгийг ч тэд хэлсэн юм.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
usaa hereglj l bga shdee
Лайк бүр усгүй болхоос өмнө хаагаад ав.
Хамгийн их уншсан