Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурталчилгааны хугацаанд хүн муулах бус хийсэн ажлаараа өрсөлдөхийг уриалав
Ардчилсан намын сонгуулийн штабаас дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Сонгуулийн төв штабын олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, Хуулийн зөвлөх Н.Ариунболд нар оролцсон юм.
Генсек Ц.Оюундарь, “Энэ сонгуулийн сурталчилгааны хугацаа маш бага. Сурталчилгаа явуулах хугацаа 33 хоног байгаа. Энэ хугацаанд 21 аймагт очиж, иргэд, сонгогчидтой уулзана гэдэг биднээс маш нарийн зохион байгуулалтыг шаардаж байгаа. Сонгуулиар “Шударга өрсөлдье” уриалгыг сонгуульд өрсөлдөж байгаа гурван намын генсекүүдэд хандаж АН-аас гаргасан. Одоогоор сонгуульд өрсөлдөж байгаа МАХН, МАН-ын генсекүүд нэгдээгүй байна. Уриалгын гол агуулга нь энэ удаагийн сонгууль шинэ хуулиар явж байгаа болохоор хуулийнхаа хүрээнд ажиллъя. Тэр тусмаа хэн нэгэн нэр дэвшигчийг доромжлох, гүтгэхгүй байхыг хүссэн юм. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35-46 дугаар хэсгийг л зөрчихгүй байхыг хүсч, уриалж байгаа юм” гэсэн юм. Энэ бүхнийг сануулж, уриалга гаргадгийн учир өмхөн сонгуулиар нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох зүйл олон гарч байснаас үүдэлтэй гэдгийг тэд хэлж байсан юм.
Мөн Сонгуулийн төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар гурван зүйлд няцаалт хийж байгаагаа мэдэгдлээ. Нэгдүгээр, “Hero intertaiment” студийн бүтээл “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг нь сонгуулийн сурталчилгаа биш цэвэр уран бүтээл байсан гэдгийг хэллээ. Тиймээс сонгуулийн хууль зөрчөөгүй гэдгийг онцолсон юм.
Тэрчлэн АН-ын өрсөлдөгч МАН-аас асуудал үүсгэн дэгдээгээд буй “Онч үг” ном нь нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой огт хамаагүй гэв. Эл номыг уран бүтээлч залуус Ц.Элбэгдоржийн 1989 оноос хойш хэлсэн үгнээс мэргэн үгийг нь түүж ном болгон хэвлүүлсэн. Үүнд Ц.Элбэгдоржийн оролцоо байгаагүй. Тэр залуус харин ч сэргэлэн юм билээ. Энэ бол тэдний л бизнес гэдэг тайлбарыг өгөв.
Харин гуравдахь асуудал нь Оюутны 70 мянган төгрөгийн карт. Эл карт дээрхи “Цалинтай оюутан, Хариуцлагатай оюутан. Ц.Элбэгдорж” гэсэн үг нь мөн сонгуулийн сурталчилгаа биш гэдгийг албан ёсоор няцааж байгаагаа хэлэв. Энэхүү картыг арилжааны банкууд хэвлүүлэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг бичсэн ч карт нь нэр дэвшигчийнх бус тухайн банкны өмч учир үүнийг улс төржүүлэх шаардлагагүй гэсэн юм.
АН-ын сонгуулийн төв штабаас сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэн нэгэн нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, гүтгэлэг, доромжлол явуулах бус өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлаглан, хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг телевизүүдийн эфирээр явуулах бодлого барьж байгаа. Хийсэн ажил их, танилцуулах хугацаан бага байгааг тэд онцолсон юм.
Сонгуулийн төв штабын хуулийн зөвлөх Н.Ариунболд, СЕХ болон УБЕГ-т АН-аас хүн томилогдож АН-ын талд үйлчилж байна гэдэг бол үндэслэлгүй гэдгийг ч хэлсэн юм. Мөн санал тоолох автомат машинд ямар нэгэн “но” байхгүй гэдгийг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт санамсаргүй байдлаа санал тоолох автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар тоолоход ямар ч зөрүү гараагүй аж. Үүнийг тухайн үед МАН-аас УИХ-д өрсөлдөж байсан Г.Занданшатар хүлээн зөвшөөрч байсан болохоор ямар нэгэн маргаан, будлиан дагуулах, түүнийг улстөржүүлэх шаардлагагүй гэлээ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Huuli ch zorchson l doo gehdee AN bol bolno . Harin MAN bolohgui neriig chin tatna shorond horino oilgov uu aan
Нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа даа.Нэг л хүнд зориулсан юм ярихаа болиоч Оюундарь гуай. Тээр дор байгаа хүмүүс тэнгэрийн амьтантай хийснээрээ өрсөлдөнө гэнээ ? Инээдтэй юм ярих нь дээ.
ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ ШИГЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ АВИЛГА ГЭНЭ. Ц.ЭЛБЭГДОРЖ
ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ ШИГЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ АВИЛГА ГЭНЭ. Ц.ЭЛБЭГДОРЖ
ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ ШИГЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ АВИЛГА ГЭНЭ. Ц.ЭЛБЭГДОРЖ
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
хууль бус сурталчилгаа биш тэгээд юу юм бэ. АН хууль зөрчсөн ч зөрчөөгүй болдог хачин нийгэмд амьдарч байна даа бид чинь
NAad ugee ter MAH iihand l hel
Хамгийн их уншсан