БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
АОХН-ийн Сайд нарын Бага хурлын дүнг сайшаалаа
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын дүнгийн тухай хэлэлцээд, хурлын дүнг сайшаалаа. Мөн тус хуралд бэлтгэх Үндэсний хорооны удирдлага, гишүүд, хурлыг зохион байгуулахад идэвх, хүчин чармайлт гарган оролцсон төр, засгийн байгууллага, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, сайн дурынханд талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.
Улаанбаатар хотыг олон улсын арга хэмжээний нэг төв болгох зорилгоор Олон улсын хурлын цогцолбор байгуулах санал боловсруулан, шийдвэрлүүлэх, Монгол Улсад ардчиллыг дэмжих институцийг байгуулах зорилгоор олон улсын сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, туршлага солилцох төвийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр байгуулах чиглэлээр ажиллах зэрэг ажлуудыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын мөрөөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн НҮБ-ын албан ёсны 5 хэлээр олон улсын мэргэжлийн түвшний синхрон орчуулагч дотооддоо байнга бэлтгэдэг сургалтын төвийг байгуулах, гадаадад дадлага хийлгэх цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Улаанбаатар хотноо 2016 он хүртэлх хугацаанд хүлээн авч болох олон улсын арга хэмжээнүүдийн жагсаалтыг гарган, холбогдох олон улсын байгууллагатай ярилцаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын дүнгийн тухай хэлэлцээд, хурлын дүнг сайшаалаа. Мөн тус хуралд бэлтгэх Үндэсний хорооны удирдлага, гишүүд, хурлыг зохион байгуулахад идэвх, хүчин чармайлт гарган оролцсон төр, засгийн байгууллага, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, сайн дурынханд талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.Улаанбаатар хотыг олон улсын арга хэмжээний нэг төв болгох зорилгоор Олон улсын хурлын цогцолбор байгуулах санал боловсруулан, шийдвэрлүүлэх, Монгол Улсад ардчиллыг дэмжих институцийг байгуулах зорилгоор олон улсын сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, туршлага солилцох төвийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр байгуулах чиглэлээр ажиллах зэрэг ажлуудыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын мөрөөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн НҮБ-ын албан ёсны 5 хэлээр олон улсын мэргэжлийн түвшний синхрон орчуулагч дотооддоо байнга бэлтгэдэг сургалтын төвийг байгуулах, гадаадад дадлага хийлгэх цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Улаанбаатар хотноо 2016 он хүртэлх хугацаанд хүлээн авч болох олон улсын арга хэмжээнүүдийн жагсаалтыг гарган, холбогдох олон улсын байгууллагатай ярилцаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл























