Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулах нь зөв гэлээ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралджээ. Хуралдаанаар нийгэм эдийн засгийн байдлын талаар бүлгийн гишүүд санал солилцжээ. Мөн Засгийн газрын хийж байгаа ажлыг ч ажиглах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь хууль зүйн шинэтгэлийн хүрээнд өргөн барьсан Мөрдөх албаны тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Гэхдээ бүлгийн хууль ч гишүүдийн хувьд эл хуулийн төслийг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед нь шаардлагатай засч залруулах зүйлүүдэд нь асуулт асууж, хариулт авах замаар усыг нь шахахаа илэрхийлжээ. Хэрэв Мөрдөх албаны тухай хууль батлагдвал түүнийг дагаж гарах олон хууль байгаа аж.
Энэхүү хуулийн чиг үүрэг нь үндэстэн дамнасан гэмт хэргүүдийг мөрдөх аж. Тухайлбал, хүний наймаа, хар тамхи, зэвсгийн наймаа, мөнгө ухаах, авилга, байгалийн тэнцвэртэй байдлын эсрэг, соёлын өвийг үндэстэн дамнан худалдаалах гэмт хэргийг мөрдөх аж. Энэ хууль батлагдвал Тагнуулын байгууллагын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гадаадын иргэн харьяатын тухай хууль, Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах аж.
“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд “Тусгай чиг үүргийн байгууллага нь аль болох улс төрөөс хараат бус байх ёстой” гэсэн байр суурьт санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн аль нэг намын халаасанд орж, тэдэнд үйлчлэхгүй байх, түүнийг удирдах албан тушаалтан нь улс төрийн хараат бус байх ёстой гэдгийг хуульт тусгайлан тусгах ёстой гэж үзжээ.
Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа асуудал бол яах аргагүй УИХ-ын чуулганы хуралдааныг түр хугацаанд завсарлуулах уу, үгүй юу гэдэг асуудал. Энэ талаар эвслийн бүлгийн гишүүд ярилцаад завсарлах нь зүйтэй гэж үзжээ. Өнгөрсөн хугацаанд 1997, 2001, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын чуулган 7-14 хоног завсарлаж байж. Ингэхдээ хоёр үндэслэлээр завсарлуулсан байдаг аж. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд өөрийнхөө намаас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж ажилладаг учир чуулганы хуралдааны ирц хүрдэггүй. Тиймээс гишүүдийг улстөрийн үйл ажиллагаанд орцуулах нь зүйтэй гэдэг үүднээс завсарлуулж байж. Хоёрдахь шалтгаан нь цөөн гишүүн хууль хэлэлцэх нь баталсан хуулийн хэрэгжилт муу, улстөржсөн, цоорхойтой хууль батлагдах магадлалтай байдаг аж. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны компанит ажил үргэлжилж байгаа энэ үед чуулганы хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ чуулганы хуралдаан завсарлуулахаас өмнө Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх тухай хуулийг батлан гаргана гэдгийг хэллээ.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл