Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Н.Алтанхуягийн тендерийн будлиан илэрсэн гэлээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэж үзсэн тухайгаа бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээллээ. “МАН-ын бүлгээс хэлэлцэх ёстой олон хууль өргөн барьсан. Гэвч чуулган завсарлаж хугацаа алдах нь буруу гэсэн байр суурьтай байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй чуулган завсарлах бололтой. УИХ-ын үйл ажиллагаа сонгуулийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулиас болж завсарлуулах шаардлагагүй” гэв. Мөн МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын эдийн засгийн  гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашдын баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан байна. Тус дүгнэлтээр ойрын үед эдийн засаг хүндрэх магадлалтай гэсэн судалгааны дүн танилцуулсан аж. Энэ асуудалд тал талаасаа саналаа нэгтгэж, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэлээ. МАН-ын зүгээс өмнө эдийн засагт учрах хүндрэл, гарах арга зам зэрэг олон асуудлыг илэрхийлсэн ч Засгийн газар барьж буй олонхи үл тоож байсан. Гэтэл өнөөдөр байдал хүнд болсон нь батлагдаж байна. Тиймээс үүнд анхаарал хандуулах ёсто гэлээ. Маргааш Нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудлаар С.Эрдэнэ сайд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийнэ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуулга хүргүүлнэ гэв.
Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан МАН-аас ажлын хэсэг гаргажээ.
Түүнчлэн МАН-ын бүлгээс “Эрдэнэс тавантолгой” компанийн тендерийн үнэлгээний талаар ирүүлсэн албан бичгийг АТГ-т өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд хүргүүлсэн, үүний дагуу АТГ-аас шалгаж, “Эрдэнэс тавантолгой” тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаараа энэ сарын 22-ны өдөр албан тоот ирүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ. Тэрээр, “Эрдэнэс тавантолгой”-н тендертэй холбоотой асуудал дээр бүлгээс гурван гишүүн  шалгаж үзэхэд ноцтойгоор хууль зөрчсөн асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг АТГ  шалгаж үзээд Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлдээ бид бас энэ тендертэй холбоотой асуудлыг дэлгэсэн. Харин одоо энэ хэргийг хэрхэн шийдэхээс шалтгаалж, Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хамтдаа ярилцаж байж шийднэ” гэсэн тайлбарыг өглөө.
0 Сэтгэгдэл
naad altanhuagaaa archuj hayaaaaa shorond hiiii
Хамгийн их уншсан