Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монгол, Оросын эрдэмтэд “Чингисийн ширээ”-тэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедиц ОХУ-ын Буриад Улсын Түнхэний аймгийн нутаг, Зүүн Саяны нурууны Баруун Хандгайт уулын хормойд орших “Чингисийн ширээ” хэмээх байгалийн дурсгалт газартай танилцаж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Судалгааны багийн гишүүдуг дурсгалт газрын тухай тэмдэглэсэн аман зохиол, зан үйл, сурвалж бичиг, судалгааны бүтээл зэрэгтэй танилцаж, нутгийн иргэд, лам хуврагуудын хууч яриаг сонсон, эрдэмтдийн судалгааны сэдэв болж буй “Чингисийн ширээ” хэмээх энэхүү газар нь монгол туургатны их түүхтэй холбогдох сонирхол татсан судалгааны объект мөн тул“Алтай-Соён болон Байгаль нуурын бүс нутаг даяар Монголчуудын түүхэнд холбогдох нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, чөлөөт хэлэлцүүлэгт оролцжээ.
Эрдэмтэн судлаачдын зүгээс “нийт монгол овогтны амь аврагдсан газар энэ Түнхэ нутагт байж магадгүй, Эргүнэ гун нэрт их уул энэ орчимд байж болзошгүй, тэр нь одоо Нүхэн даваан гэж нэрлэгдэж байгаа газар байх магадлалтай, Чингис Хааны ширээ, сэнтий бол Хутуга бэхи дагаар орсноо тэмдэглэн найрлахын тулд засч бэлтгэн Зүчийг угтаж авсан ширээ, сэнтий байж болох их магадлалтай гэж бодно” хэмээн үзэх бөгөөд “энэ нутаг дэвсгэртэй холбоотой баримтууд Ц.Дамдинсүрэн гуайн “Нууц товчооны” орчуулгын 239, 240-241 дэх талд тодорхой тэмдэглэгдсэн байдаг тул өөрсдийн санал бодлоо Оросын Холбооны Улсын эрдэмтэн судлаач, төрийн холбогдох хүмүүстэй солилцсон байна.
Судалгааны төгсгөлд, энэхүү дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад оруулах боломжийг Оросын Холбооны Улсын талтай хамтран сайтар нягтлан судлах, энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох яамдад тодорхой даалган хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Энэхүү судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал нь Монголчуудын түүх-соёлын өв “Чингисийн ширээ” дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан