Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
    •    Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
    •    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    •    Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсох /Ажлын хэсгийн хуралдааны үр дүнгээс хамаарна/;
    •    Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл мөнгөний зарцуулалтын талаарх санал;
    •    “Занарын тосны технологийн тухай” Монголын занарын холбооноос танилцуулга хийх (сонирхсон Улсын Их Хурлын гишүүд, сайд болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцоно);
    •    Бусад.

2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•    ”Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээлэл сонсох.

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•    Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолоор үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж гаргасан Засгийн газрын бондын хэрэгжилтийг түргэтгэх, зарцуулалтад хяналт тавих Байнгын хорооны ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
•    Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл сонсох.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан