Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ашгүй архины тухай хууль батлагдах нь
“...Анагаах Ухаанд өдөрт бага хэмжээтэй архи хэрэглэх нь цусны даралт багасгаж зүрхний титэм судасны эмгэг үүсэх болон өвчнөөр нас барах тохиолдол ч бага байдаг гэж үздэг байна. Мөн тодорхой бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд судас тэлж цусан хангамжийг сайжруулж нойр сайн хүргэж сэтгэл санааг тайтгаруулдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг.
Гэвч архи бага хэмжээтэй хэрэглэж болох боловч их тунгаар хэтрүүлсэн тохиолдолд хүний биед ямар их хортой болохыг хүн бүхэн мэддэг билээ. Өдөрт хэрэглэх хэмжээ нь 5 грамм байхад хүний биед сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд европ хүний биед 30 граммаас илүүгүй гэж үзэхэд ази хүний биед 15 грамм хэмжээтэй байхад тохирсон тун гэж үздэг байдаг. Үүнийг хэрэглэх нэр төрлөөр нь ангилбал вино дарсны хэмжээ 100 грамм, 60 хэмтэй цагаан архи 25 грамм, шар айраг буюу пиво 300 граммаас хэтрэхгүй хэмжээтэй  байх гэж үздэг байна.
Архи хэтрүүлэн хэрэглэсэнээр хүний эрүүл мэнд болон хүний нийгмийн амьдрал ахуйд хичнээн хор хөнөөлтэй болохыг мэддэг боловч архи уусан үедээ өөрөөр хэлбэл согтуугаар машин жолоодоход 40 хувь зам тээврийн ослоор нас барч, 50 хувь хууль зөрчиж гэмт хэрэгтэн болж, 25 хувь хүнд өвчтэй болох буюу насан туршдаа тахир дутуу эрэмдэг зэрэмдэг хөдөлмөрийн чадвар алддагддаг байна. Шоронд хоригдож байгаа хүмүүсийн 50 хувь гэмт хэрэг хийсэн, 40 хувь зам тээврийн осол гаргасан, 25 хувь нь хүнд бэртэл авсан хүмүүс бүгд архитай холбоотой байдаг...” гэсэн зүйлийг АУ-ны доктор “Цу-Эрдэнэ” эмнэлгийн эмч Ц.Эрдэнийн нэгэн нийтлэлээс уншсан юм.
Энэ нийтлэлийг уншсаны дараа нэгэн бодол төрсөн нь манайхан архийг харин дээрхтэй адил эмчилгээний зориулалтаар хэрэглэж чаддаг билүү гэсэн бодол харвах нь тэр. Үнэндээ бидний дунд эмчилгээний шугамаар архи хэрэглэдэг гэвэл эндүүрэл болох биз. Тасарч унатлаа ууж байж санаа нь амардаг улс гээд хэлчихэд үнэнтэй тэрсэлдэхгүй л байлгүй.  Хошин шог дээр хүртэл гардаг биз дээ. баарны анивчсан гэрлийг хараад “нааш ир, нааш ир” гэж байна гэж ойлгоод бааранд орж хамаг мөнгөө өргөчихөөд харьдаг гэдэг дээ. Бас болоогүй ээ, цагдаагийн байгууллагынхны ярьдагаар баасан гаригийн шөнө гэмт хэргийн гаралт эрс нэмэгддэг гэх. Энэ нь ч үнэний ортой. Зодолдсон, дээрэмдүүлсэн, гар хөлөө хөлдөөсөн гээд сэтгэл эмзэглүүлэм мэдээллийг бид орой болгон зурагтаар сонсдог болж.
Мөн хүүхдээ зоджээ, гэр бүлээр нь шатаажээ, эхнэрээ тамлажээ, буудлын цонхоор үсэрчээ гэх мэт хар бараан мэдээлэл телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн дийлэнх хувийн эзэлдэг болоод удаж байна. Энэ бүхнийг өдөөгч нь өнөөх архи. Ёстой л савнаасаа бусдыг дийлдэг гэдгээ харуулж байгаа нь тэр.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Архины хяналтын тухай хуулийг батлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ ард иргэдээрээ хэлэлцүүлж байж хуулийн төслөө боловсруулах нь алдаа мадаггүй хууль гарах тус болно гэж үзсэн тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өгүүлнэ билээ. Энэ бол зөв санаа. Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарч маш сайн хэрэгжиж байгаа ч зарим нэг алдаатай зүйл байгааг олон нийт шүүмжилж буй. Тэгэхээр олон нийтээсээ асууна гэдэг бидний яриад байгаа шууд ардчиллын нэг хэлбэр байж таарах нь.
Тэгвэл энэ хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх л юм бол би саналаа хэлчье. Албан хэллэгээр надад нэг горимын санал байна.
Юу гэвээс, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тоог цөөлж, чанарыг нь сайжруулах хэрэгтэй болов уу. Булан тойроод л баар ресторан, паб, кафе, буудал, караоке гэж янз бүрээр бичсэн хаяг реклам бидний угтаж байна.
Нэг талаас манай улс шиг шөнийн 00:00 цагт баар, ресторан, үйлчилгээний газрынхаа хаалгыг барьчихаад ууж байгаа хугас шил архийг нь яг одоо хурдан уугаад гар гэж хөөдөг газар байдаггүй. Тэгэхээр баар рестораныхаа ажиллах цагийг нь тодорхой хэмжээгээ сунгаад, архи согтууруулах ундааг хэрхэн ямар байдлаар зарж борлуулах вэ, согтолтын зэргээс нь шалтгаалан архи худалдаалдаг байх гэх мэт зүйлийг хуульдаа тусгаж өгвөл дээр санагдах юм. Тэгэхгүй бол насанд хүрээгүй хүнд сайн дураараа архи зараад зогсож байгаа баарны хэрэггүй эздийг өөгшүүлээд байгаа нь одоогийн хуулийн алдаа биз.
Мөн эл хуульдаа бидний яриад, үзэн ядаад байдаг бөбөөчдийн хэрэглэдэг чанар муутай, үнэ хямдтай архийг нэг мөр таслах хэрэгтэй болов уу. Хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлага нь ч өндөр байх хэрэгтэй. Манайхан чинь муу санаатай улс шүү дээ. Хууль нарийсаад ирэхээр заавал нэг арга сэдэж олдог. Тэгэхээр хариуцлага нь өндөр байвал тэр мэтээр хуулийг гууль болгодог нөхдөд агаар үгүй болгоно гэсэн үг.
Нөгөө талаас архи согтууруулах ундаа зарж борлуулдаг, үйлдвэрлэдэг эрхмүүд ч бас анхаарах хэрэгтэй болов уу. Архины хяналтын тухай хууль гэхээрээ л бүгдийг хааж боосон хууль болохгүй гэдгийг зарим гишүүн хэлж байна билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Архины хяналтын тухай хууль нь хааж боох бус зөв хэрэглээг бий болгох зорилготой” гэж жиргэсэн байсан.
Хэдэн зууны түүхтэй архийг тас хорьчихож болохгүй нь үнэн. Тиймээс гол нь зөв хэрэглээг бий болгох нь чухал. Иргэн надад ийм санал байна. Хууль тогтоочид та бүхэн миний өчүүхэн саналыг мэргэн ухаандаа болгооно биз ээ.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан