“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Цэвэр монгол буюу Гитлерээс зээлсэн номлол
Ардын намын нэр дэвшигчийн тухай Ардын намын албан ёсны сайт дээр нэг өгүүлэл гарчээ. “Монголын үнэн” сонины интернет хувилбар болох unen.mn сайт дээр гарсан нийтлэлийн гарчиг нь “Монголд яагаад Б.Бат-Эрдэнэ шиг ерөнхийлөгч хэрэгтэй вэ?!”.
Зохиогч Р.Гэгээ “Яагаад?” гэдэг асуултдаа дараах байдлаар хариулсан байна. (Фото ба нийтлэлийг unen.mn сайтаас авав.)

“Үнэхээр Б.Бат-Эрдэнийг цэвэр монгол хүн гэдэгт эргэлзэхийн арга даанч үгүй. Их хаан Чингисийн өлгий нутаг Бурхан халдуны хормойд өссөн түүний зүс царайг харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй юм.
Өндөр нуруутай, сайхан монгол төрхтэй охидыг нь сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр олон нийт харсан.
Б.Бат-Эрдэнийн хувьд твиттердээд суугаад байх зав үгүй. Тэр байгаагаараа л байгаа монгол эр.
Тэр цэвэр монгол, жинхэнэ эх оронч хүн”.
Үнэхээр ингэж бичжээ. Зүс царай зэрэг антропологийн шинж төрх, өссөн нутаг зэрэг газар зүйн хүчин зүйл, үр удмынх нь физиологийн өгөгдөл зэргийг үндэслэн нэр дэвшигчээ 100 хувь цэвэр цусны хүн гэж XXI зууны Монголын улс төрийн томоохон хүчин сурталчилж байна.“Хүн төрөлхтний бүхий л соёл хийгээд урлаг, шинжлэх ухаан, техникийн ололт бол цэвэр цустай арийчуудын үр бүтээл мөн”, “Илүү хүчирхэгүүд нь сул дорой нартай холилдон эвцэлдэж сүр хүчээ золиослохгүй байснаар тэднийг удирдан дарангуйлах ёстой”. Энэ бол 80 жилийн өмнө цэвэр ари хүний тухай сурталдаж байсан нэгний хэлж байсан үг. Түүнийг Адольф Гитлер гэдэг байсан юм. Цэвэр герман хүний тухай дэмийрэл нь ямар эмгэнэлд хүргэснийг түүх нэгэнт заачихсан билээ.

Б.Саруул
0 Сэтгэгдэл
shudarga irgen
tsever tsus tsever mongol gedgiig dan ganc gitlerizmtai holboj oilgoj bolohgui ee... Mongol ulsiin terguun hun yamar ch uls ornii harmaand bagtah erhgui mongolooroo baikh tiim l hun baikh yostoi...... Hervee erliizuud toriin erhend garval yahav.... odoo zarim neg erliizuud ikh hurald bj l bna.. ted yaj bna hyataduudtai hanisan mongol orniig mini tsomloj bna sh dee.. tiimees tsever mongol hun baikh yostoi....Bat-Erden avarga tsever halh geegui buriad geegui mongol gesen... Ene ni mongoliin bukh undesten yastanguudiig toloolson ug... avargiigaa demjinee
2013.05.29