БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
БНН, Эх орон намынхан Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж хэмээн үзэж эдгээр нам дэмжихээр болсон гэдгээ илэрхийлэв.
Өмнө нь МҮАН, ИЗНН-ууд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллаж байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж хэмээн үзэж эдгээр нам дэмжихээр болсон гэдгээ илэрхийлэв.Өмнө нь МҮАН, ИЗНН-ууд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллаж байгаа юм.


0 Сэтгэгдэл























