2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
А.Сүхбат: Ерөнхийлөгч хүн заавал том биетэй, алдар цолтой байх албагүй
Наадмын зүлэг ногоон дэвжээнээ бөхийн найрааны эсрэг тэмцэж, лоозон барин гарч ирж байсан Даян аварга А.Сүхбат өнөөдөр Ардчилсан намд элсч батлахаа гардаж авлаа. Тэрээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлах гардаж авсныхаа дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга, АН-ын генсек Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нартай халуун яриа өрнүүлсэн юм. Аварга хэлэхдээ, “Би хийж бүтээх сэтгэлтэй хүн. Улаанбаатарын хүн ам дөрвөн уулынхаа дотор багтахгүй байна. Гэтэл Улаанбаатартай хаяа дэрлэн орших Төв аймаг, түүний харьяа сумд ерөөсөө хөгжихгүй байна. Тэгэхээр Улаанбаатарын хүн амыг дөрвөн уулынх нь дундаас гаргаж, Богдхан уулын урд байршуулах боломжтой. Энэ бүхнийг хийхийг хүсч байна. Мөн Монгол бөхийн дэвжээнд 512 жүжигчин гарч, мөнгөний наймаа хийдэг боллоо гэж тэмцэж явсан. Гэвч үнэхээр ганцаарддаг. Тиймээс үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөх цаг болсон” гэх мэтээр өөрийнхөө санал бодож явдаг зүйлийнхээ талаар халуун яриа өрнүүлсэн юм.

Түүнийг батлахаа гардаж авсны дараа цөөн асуултад хариулт авлаа.

-Аварга Ардчилсан намд орох сонголтоо хэзээ хийв. Таны хийж байсан үйлдэл, хэлсэн үгийг чинь сонсч байхад энэ намыг дэмждэг байсан шиг санагддаг юм?
-Энэ сонголтыг би 1990 онд хийсэн гэж хэлж болно. 18 настайдаа Ардчилсан хувьсгалд оролцож байсан хүний хувьд, ардчиллыг дэмждэг хүний хувьд үргэлж бэлэн байсан. Харин өнөөдөр өөрийнхөө үзэл баримтлал, сонголтоо баталгаажууллаа.
-Ардчилсан намын удирдлагуудтай ярилцаж байхдаа “Би өөрийгөө бодоод довоо шарлуулаад явахыг хүссэнгүй. Хийж бүтээхийн тулд намд элсэх шаардлага гарлаа” гэж хэлж байсан. Мөн хотын төвлөрлийг бууруулахын тулд дөрвөн уулынхаа дундаас гарах хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Төв аймгийн Өгөөмөрийн аманд Майдар цогцолбор баригдаж эхэлж байна. Тэгэхээр Богд уулын урд байгаа өргөн дэлгэр тал сайхан нутаг руугаа бид очоод, хот байгуулж болохгүй гэж. Тиймээс тэнд шинэ суурьшлын бүс бий болгох боломж байгаа юм болов уу гэж харж байгаагаа хэлсэн юм. Мөн миний тэмцдэг гол зүйл бол Үндэсний бөхийн нараа. Өнөөдөр бид Үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Ганц бөх биш. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгээс эхлээд л яривал олон зүйл байна. Мөн миний санаа, сэтгэлийг зовоож байдаг зүйл бол монгол улсын хэмжээнд байгаа 330 сумын асуудал. Манай Сэргэлэн сум л гэхэд Улаанбаатар хотоос 60 км-ын зайтай хэрнээ яг л балгас шиг, хөгжихгүй байна. Суманд төрж өссөн хүүхэд хотын үнэрч үгүй газар яагаад байгаад байна вэ. Тиймээс Монгол Улсад жишиг сумыг бий болгох санал санаачлаг надад бий.
-Өөрийн хийж бүтээхийг хүссэн зүйлээ ажил хэрэг болгохын тулд улс төрийн намд элслээ. Тэгэхээр маргаашаас эхлээд улс төрч гэж дуудуулах нь ээ дээ?
-Хийе бүтээе гэсний үндсэн дээр Ардчилсан намд элсэж байгаа шүү дээ. Мөн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө намд орж байна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Хувь хүн довоо шарлуулаад яваад байвал болж байна. Багш дасгалжуулагч, аж ахуйн эрхэлж байгаа хүний хувьд өөрийн чадах зүйлээ улс эх орондоо зориулъя л гэсэн юм.

-АН-ын гишүүн гэлтгүй ардчиллыг дэмждэг хүн болгон нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа байх. Харин таны хувьд энэ хүний сонгуулийн сурталчилгаанд ямар байдлаар оролцох вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол заавал том биетэй, алдар цолтой хүн байх албагүй. Элбэгдорж гуай шиг, боловсорсон, бэлтгэгдсэн, олон жилийн төрийн ажлыг явж яваа хүнийг Ерөнхийлөгч болгох хэрэгтэй байх. Монголчууд ярьдаг даа, элдүүр нь ханасан сур гэж. Элдүүр нь ханасан сурыг монголчууд эмнэг, хангал сургахдаа л ашигладаг шүү дээ. Тэгэхээр Элбэгдорж гэдэг хүний хийсэн ажлын үр шимийг үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд сонгох хэрэгтэй. Ер нь бид нэг хүнийг ажлаа эхлүүлээд үр шимийг нь үзэх гэж байтал сольчихдог шүү дээ. Дараагийн хүн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг, өмнөх ажлаа зогсоодог. Ийм байж болохгүй. Энэ нь хөгжлийн хурдад чөдөр болж байгаа юм. Тиймээс монголчууд маань зөв сонголт хийх байх.
Үнэн хэлжээ. Таны сонголттой санал нэг байна. Яалт ч үгүй энэ удаад Элбэгээ ерөнхийлөгч гарах ёстой. Аваргыг нэр дэвшүүлж байгаа нь бараг л ерөнхийлөгчийн суудлыг доромжилчихсон шүү дээ. Хэн сайхан биетэй өнгөтэй зүстэй нь энэ суудалд суудаг юм биш шүүд ээ.
amidralaa tovhnuulchiheed uls tor yariasai. shal ineedmiin yumaa
Бөхчүүд уг нь бөхөөрөө л явбал сайхан. Спортын төрлөөр улс орныхоо нэрийг авч явбал хэрэгтэй дээ. Бат-Эрдэнэ ч, Сүхбат ч гэсэн.
hundlej yavdag baisan chini xarin oi gutchihlaa yamar chotgor tolgoigiin erguulchih be...
СҮХБАТ АВГАЙ НАРЫНХАА ӨВРИЙГ ДАМЖААД ВИАГРА УУГААД Л ЯВБАЛ БАРАВ.
GOY
mania avarga saihan heljee heden huuhentei yvaldhad aldar ner ni hereg bolj l b ga da
Шудрага зөв хэлсэн байна.Биеийн томоор биш ухаанаар
Suhbat gej teneg gar. Baterdene avaraga erunhiilugchid ner devshsen chin hor shar n hudluud iim teneg uildeehiij baigaa yum baih daa huurhii! Ingeseeneeree uuriig n demjdeg olon fenuudee uuruusuu holduullaa daa. Odoo AN-iin dopingoor zodog tailsan buh gedeg har nertei yavah bolj dee
Барилдах авьяас бол бас ч хүмүүний мөн чанар өөрөө биш юм даа...
Наадмын зүлэг ногоон дэвжээнээ бөхийн найрааны эсрэг тэмцэж, лоозон барин гарч ирж байсан Даян аварга А.Сүхбат өнөөдөр Ардчилсан намд элсч батлахаа гардаж авлаа. Тэрээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлах гардаж авсныхаа дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга, АН-ын генсек Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нартай халуун яриа өрнүүлсэн юм. Аварга хэлэхдээ, “Би хийж бүтээх сэтгэлтэй хүн. Улаанбаатарын хүн ам дөрвөн уулынхаа дотор багтахгүй байна. Гэтэл Улаанбаатартай хаяа дэрлэн орших Төв аймаг, түүний харьяа сумд ерөөсөө хөгжихгүй байна. Тэгэхээр Улаанбаатарын хүн амыг дөрвөн уулынх нь дундаас гаргаж, Богдхан уулын урд байршуулах боломжтой. Энэ бүхнийг хийхийг хүсч байна. Мөн Монгол бөхийн дэвжээнд 512 жүжигчин гарч, мөнгөний наймаа хийдэг боллоо гэж тэмцэж явсан. Гэвч үнэхээр ганцаарддаг. Тиймээс үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөх цаг болсон” гэх мэтээр өөрийнхөө санал бодож явдаг зүйлийнхээ талаар халуун яриа өрнүүлсэн юм.
Түүнийг батлахаа гардаж авсны дараа цөөн асуултад хариулт авлаа.

-Аварга Ардчилсан намд орох сонголтоо хэзээ хийв. Таны хийж байсан үйлдэл, хэлсэн үгийг чинь сонсч байхад энэ намыг дэмждэг байсан шиг санагддаг юм?
-Энэ сонголтыг би 1990 онд хийсэн гэж хэлж болно. 18 настайдаа Ардчилсан хувьсгалд оролцож байсан хүний хувьд, ардчиллыг дэмждэг хүний хувьд үргэлж бэлэн байсан. Харин өнөөдөр өөрийнхөө үзэл баримтлал, сонголтоо баталгаажууллаа.
-Ардчилсан намын удирдлагуудтай ярилцаж байхдаа “Би өөрийгөө бодоод довоо шарлуулаад явахыг хүссэнгүй. Хийж бүтээхийн тулд намд элсэх шаардлага гарлаа” гэж хэлж байсан. Мөн хотын төвлөрлийг бууруулахын тулд дөрвөн уулынхаа дундаас гарах хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Төв аймгийн Өгөөмөрийн аманд Майдар цогцолбор баригдаж эхэлж байна. Тэгэхээр Богд уулын урд байгаа өргөн дэлгэр тал сайхан нутаг руугаа бид очоод, хот байгуулж болохгүй гэж. Тиймээс тэнд шинэ суурьшлын бүс бий болгох боломж байгаа юм болов уу гэж харж байгаагаа хэлсэн юм. Мөн миний тэмцдэг гол зүйл бол Үндэсний бөхийн нараа. Өнөөдөр бид Үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Ганц бөх биш. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгээс эхлээд л яривал олон зүйл байна. Мөн миний санаа, сэтгэлийг зовоож байдаг зүйл бол монгол улсын хэмжээнд байгаа 330 сумын асуудал. Манай Сэргэлэн сум л гэхэд Улаанбаатар хотоос 60 км-ын зайтай хэрнээ яг л балгас шиг, хөгжихгүй байна. Суманд төрж өссөн хүүхэд хотын үнэрч үгүй газар яагаад байгаад байна вэ. Тиймээс Монгол Улсад жишиг сумыг бий болгох санал санаачлаг надад бий.
-Өөрийн хийж бүтээхийг хүссэн зүйлээ ажил хэрэг болгохын тулд улс төрийн намд элслээ. Тэгэхээр маргаашаас эхлээд улс төрч гэж дуудуулах нь ээ дээ?
-Хийе бүтээе гэсний үндсэн дээр Ардчилсан намд элсэж байгаа шүү дээ. Мөн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө намд орж байна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Хувь хүн довоо шарлуулаад яваад байвал болж байна. Багш дасгалжуулагч, аж ахуйн эрхэлж байгаа хүний хувьд өөрийн чадах зүйлээ улс эх орондоо зориулъя л гэсэн юм.

-АН-ын гишүүн гэлтгүй ардчиллыг дэмждэг хүн болгон нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа байх. Харин таны хувьд энэ хүний сонгуулийн сурталчилгаанд ямар байдлаар оролцох вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол заавал том биетэй, алдар цолтой хүн байх албагүй. Элбэгдорж гуай шиг, боловсорсон, бэлтгэгдсэн, олон жилийн төрийн ажлыг явж яваа хүнийг Ерөнхийлөгч болгох хэрэгтэй байх. Монголчууд ярьдаг даа, элдүүр нь ханасан сур гэж. Элдүүр нь ханасан сурыг монголчууд эмнэг, хангал сургахдаа л ашигладаг шүү дээ. Тэгэхээр Элбэгдорж гэдэг хүний хийсэн ажлын үр шимийг үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд сонгох хэрэгтэй. Ер нь бид нэг хүнийг ажлаа эхлүүлээд үр шимийг нь үзэх гэж байтал сольчихдог шүү дээ. Дараагийн хүн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг, өмнөх ажлаа зогсоодог. Ийм байж болохгүй. Энэ нь хөгжлийн хурдад чөдөр болж байгаа юм. Тиймээс монголчууд маань зөв сонголт хийх байх.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Заяа
Аварага Сүхбат шиг л байха хэрэгтэй байсийм даа. Адилхан мэргэжил нэгт чинь хэлж байна шүү дээ. Энэ сонгуульд олонхи ерөнхийлөгчийг дэмжиж байгаа. Элбэгээ шударгааар ялах болно.
2013.06.04
2013.06.04
2013.06.03
2013.06.02
2013.05.31
2013.05.31
2013.05.30
2013.05.30
2013.05.30
2013.05.29
2013.05.29
























