Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ц.Нямдорж: “Баттулга сайдаа намайг уучлаарай, би гүтгэсэн байна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн Хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Уучлаарай, Баттулга гишүүнээ. Би өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бас “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт орохдоо ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж гүтгэсэн юм аа. Уучлаарай” гэж мэдэгдэх хэрэгтэй болжээ. Нэг л өдөр ийм мэдээлэл хэвлэлээр цацагдах нь.
Нийслэлийн шүүх өчигдөр энэ хэргийг  дэнсэлж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, УИХ-ын гишүүн, Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Эрхэм гишүүний дээрх мэдэгдэл, нэвтрүүлгээр ярьсан зүйлийг УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулга худал, ор үндэслэлгүй гүтгэлэг гэж шүүхэд өгснөөр Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Гэхдээ бас зүгээр нэг Төрийн ордны хонгилд таараад зөрөхдөө “уучлаарай” гээд өнгөрөх биш л дээ. Гүтгэлгийн материалаа анх яаж тараасан, яг тэр маягаар, арга хэрэгслээрээ уучлал гуйх ёстой гээд байгаа. Тэгэхээр эрхэм гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэн, сэтгүүлч, сурвалжлагчдыг цуглуулж байгаад “Би Х.Баттулга гишүүнийг төмөр замын тухай олон тэмбум долларын өртөгтэй нууц гэрээ байгуулсан гэж хэвлэлээр зарласан нь худлаа байж ээ. Тийм болохоор үүнийгээ залруулж, эрхэм гишүүнээс уучлал гуйж байна. Баттулга гишүүн ээ, намайг уучлаарай. Би ташаарч ээ. Та бол тийм нууц гэрээ байгуулаагүй юм байна” гэх болж байна. Бас болоогүй тэр үед “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэг нь хэдэн минутын нэвтрүүлэг байсан юм яг тийм нэвтрүүлэгт оролцож уучлал гуйж гэмээ наманчлах ёстой юм байна.
Ер нь эрхэм гишүүн, монголын ганц мундаг хуульч, хуульзүйн салбарыг ганц мэддэг  Ц.Нямдорж бол бас гэж гэмээ ухаарч, уучлал гуйж сурсан хүн л дээ.       
2007 онд УИХ-ын дарга  байхдаа Ашигт малтмалын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг хууль тогтоох байгууллага УИХ баталчихаад байхад гэртээ аваачиж, хөнжил, жорлондоо засч үг үсгийг нь өөрчилсөн хэрэг нь илрэхэд хөөрхий хэдийгээр “Би монгол хууль мэддэг ганц хүн нь”, “Би цаашид ч засна” гэж зүтгэсээр байсан ч УИХ-ын хуралдаан дээр “Уучлаарай” гэж нэг хэлсэн удаа бий. Харамсалтай нь гол буруутан Ц.Нямдорж нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд, уучлал гуйгаад байхад түүний засч будлиулсан хуулиудыг өнөө хүртэл засварлаж, УИХ-ын хуралдаанаар баталсан тэр эхэд нь оруулалгүй өнөө хүрч байгаа болохоос биш. Тэгэхээр орох оронгүй, хүний байр түрээсэлж сард 5000 доллар төлөөд сууж байгаа Ц.Нямдорж гишүүн хуулийн зассан тэр үг үсгийнхээ буянаар л амьдарч байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл
Bie bienee gutgej amidarhaa bolimoor yumaa.Enhkbayar guai hangalttai l gutgej doromjilloo shdee.Eronhiilogchiin songuuli ongormogts l hereg ni tsairchixda yahav dee.Ingej uls tor songuulia hiij bga uls oron yah ch yum dee hoorhii Deedeh ni guidele olohgui bol doodoh ni yaj suudla olohov dee
Ямар ч л байсан Ц.Нямдорж уучлал гуйх болох нь дээ. Харах юмсан.
БАТТУЛГА ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ ШҮҮХИЙГ АВЛИГАЛДАЖ ӨӨРИЙН ТАЛДАА ШИЙДВЭР ГАРГУУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ
Uuchlalaa hurdan gui, guihgui bol albadan avachij guilga
MMUU NOHOIN GULUG DURVUD
Хамгийн их уншсан