Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Үндсэн чиглэлийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал дэмжигдсэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж, хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Уг асуудлыг хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад нэлээд гишүүн “Байнгын хороогоор төслийг хэлэлцэх шатанд гарсан гишүүдийн саналыг үндсэн чиглэлийн төсөлд тусгах ёстой. Ингэхгүй бол үндсэн чиглэлийн агуулга бүрэн утгаараа батлагдаж чадахгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Харин гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусгана гэвэл цаг их орно. Үндсэн чиглэлийн төслийг хаврын чуулганаар батлах боломжгүй болох учраас төслийг Засгийн газраас оруулж ирсэн хэлбэрээр нь батлаад, дараа нь УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судалж багцлан намрын чуулганд оруулж ирж хэлэлцэж болох юм” гэсэн байр суурьтай байв.
Уг нь Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүн З.Энхболд Засгийн газраас оруулж ирсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталж, гишүүдээс байнгын хороодын хуралдаан дээр гаргасан саналуудыг нэгтгэн судалж тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд оруулж хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгөх тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм байна.
Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралданаар үндсэн чиглэлийн төслийг нэлээд хэлэлцсэний эцэст Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан завсарлав.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж, эдгээр хууль, тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан