Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Нарантуул”, “Сандэй” худалдааны төвийхөн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  “Нарантуул” зах дээр худалдаа,  үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар дагалдан явав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, өөрийн  хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулах ялдамд тэдний санал, хүсэлтийг сонслоо.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хэлэхдээ “Өмнө нь бид бараг бүх бараагаа урдаас зөөж зардаг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг болсон. Тиймээс манай худалдааны төвийн наймаачдын багагүй хэмжээний мөнгө Монголдоо эргэлдэж, Монгол хүний бизнесийг дэмжиж байгаа” хэмээн хэллээ.

Мөн тэд “Энд олон жил худалдаа хийж байна. Банкнаас зээл авсан олон хүн бий. Зээлийн хүү бага, эргэн төлөгдөх хугацаа урт байж бид ашигтай ажиллана шүү дээ. Дээр нь өвлийн улиралд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тун тав тухгүй, маш хүйтэн байдаг. Үүнээс болоод худалдаагаар амьдарлаа залгуулж буй энэ олон хүний эрүүл мэнд их хохирч байна. Зээлийн асуудлыг зохистойгоор шийдэж, тохилог битүү захтай болгож өгвөл таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээгчдээ дэмжих бодлого нэгэн зүйлээр ч болов хэрэгжих болно” гэж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хүүхдийн гутал худалдан авч, өөрсдөө хийж бүтээж байгаа бүх хүнийг төрийн бодлогоор дэмжихээ хэлээд худалдаа эрхлэгчдэд амжилт хүслээ.


Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Sunday”  худалдаа, үйлчилгээний төвөөр орж, тэнд ажиллагсадтай уулзан мөрийн хөтөлбөрийнхөө “Монголдоо үйлдвэрлэе”, “Бүтээгчдээ дэмжинэ” хэсгийг танилцуулж тэдний асуултад хариулав.

Худалдаа эрхлэгчид Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг, тэр дотроо үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн хэсгийг талархан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэд  “Бид таныг дэмжих болно. Нийт худалдаа, үйлчилгээ эрхлэгч, бүтээгчдэдээ Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байна” гэлээ.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан