Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
МҮЭ-ийн Холбооны автобаазыг зарсан хэргийг АТГ шалгах уу

Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр давхар ажиллаж байгаа нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөнийг тогтоож, дунд суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэхээр болсон. Харин С.Ганбаатар цэцийн шийдвэр гараагүй байхад ажлаа яаравчлан өгсөн нь их учиртай аж. Яагаад гэвэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцийн шийдвэр гарвал С.Ганбаатар гишүүний МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албыг давхар хавсарч байхдаа гаргасан бүх шийдвэр хүчингүй болно гэсэн үг. Тиймээс С.Ганбаатар нь МҮЭХ-г хууль бусаар төлөөлж байхдаа гаргасан хөрөнгө санхүүгийн холбогдолтой шийдвэрүүд анхаарал татаж байна.
Ер нь, МҮЭ-ийн өмч хөрөнгийг С.Ганбаатар, түүний хамсаатнууд хяналтгүй завшиж байгааг таслан зогсоох цаг нь ирсэн гэж үзэх хүн олон байна. С.Ганбаатарын даалгавраар Л.Цогбадрах гэгч зохион байгуулж, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас аваад Ерөнхий зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч нь орсон нэгэн баримт нийтэд илт болоод байгаа аж. Тэд өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд сайхан нэртэй, үйлдвэрчний шошготой бүтээн байгуулалтын төсөл оруулж хэлэлцүүлдэг, хэрэгтэй тогтоол шийдвэрээ гаргуулдаг. Жишээ нь, дөрвөн замын МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа газар дээр үйлдвэрчний салбаруудын ордон байгуулна гэх чихэнд чимэгтэй шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулсан ч одоо МҮЭХ-ны Соёлын ордны эргэн тойрон газар яг хэний мэдэлд байгааг шалгах ёстой аж.
Учир нь “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх сүржин нэртэй “агаарын” төслүүд Ерөнхий зөвлөлөөр нэгэнт батлагдан, босох газар, буулгах объектууд нь шинэ эзэддээ очиход бэлэн болоод байна.  Наад зах нь МҮЭХ-ны харъяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь ашиг сонирхлын зөрчилтэй хувийн компанид шилжүүлсэн хэргийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт үйлдвэрчний өмч хөрөнгө, холбооны хувь заяанд санаа зовдог хүмүүс хандаад байгаа гэнэ. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар 2012 оны гуравдугаар сард “МДТОФ” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулж, Замын цагдаагийн зүүн талын Тээвэр үйлчилгээний төвийг газартай нь уг компанид шилжүүлсэн байна. Уг нь “Нийслэл өргөө” зэрэг хэд хэдэн байгууллага барилгын ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн ч өнөөх Цогбадрах элдэв аргаар бусдыг шахан, өөрийн оролцоотой “МДТОФ” компанийг оруулж, хотын төвийн, хамгийн ашигтай 13500 кв.м газарт 576 айлын орон сууц барих онцгой эрхийг авсан нь энэ.
Учир нь орон нутгийн болон салбарын ҮЭ-ийн холбоодын бүх дарга нарт шинээр баригдах орон сууцанд нэг ам.метр нь 800000 төгрөгийн үнэтэй байр амлан, тэднээс байрны урьдчилгаанд 50 хувийн төлбөр авсан байдаг.
Тиймээс өмч худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр МҮЭХ-ны үндсэн хөрөнгө болох автобааз, бусад байгууламжийг үгүй хийсэн гэмт үйлдлийг хууль хяналтын байгууллагууд шалгах үүрэгтэй. Тэгээд ч үйлдвэрчний хамт олон, мянга мянган гишүүнд ижил ноогдох баялгийг өнөөдөр сонгуульт албанд байгаа хүмүүс дураараа хувааж идэх эрхгүй. Энэ нь нийгмийн асуудал шийдэх нэрийдлээр нийтээр нь МҮЭ-ийн Холбооны төлөөллийн байгууллагын гишүүдийг барьцаанд оруулсан ноцтой асуудал юм. Энэ хууль бус үйлдлийг засч залруулахгүй бол МҮЭ-ийн Холбооны Ерөнхий зөвлөл өөрийн төлөөллийн функцээ алдахад хүрнэ.            
1990 оны нэн эгзэгтэй үед МҮЭ-ийг байгууллагатай нь, өмч хөрөнгөтэй нь авч үлдсэн үлэмж гавъяаг үйлдвэрчний гишүүд мартаагүй. Өнөөдөр энэ байгууллагыг С.Ганбаатар, Л.Цогбадрах, Х.Амгаланбаатар нарын бүлэглэлээс даруй салгах хэрэгтэйг үйлдвэрчний хамт олон, Монголын олон нийт ойлгож байгаа.



0 Сэтгэгдэл
Ганбаатарын оронд ерөнхийлөгч сонгох их хурал нь удахгүй болох гэж байгаа.Тэгээд Амгаланбаатартай өрсөлдөж байгаа хүмүүсийн ээлжит явуулга гэдэг ойлгомжтой байна шдээ.ҮЭ-ийн гишүүд их хурлаараа өмч хөрөнгөнд шунасан тэтгэврийн насны өвөөг сонгохуу эсвэл нэг галзуу хүүхэн сонгох уу гэдгээ шийдэж мэдэх байлгүй дээ эрхбиш
Тэнд хүний төлөө гэсэн санаатай хүн биш, хөрөнгө мөнгө идэх гэсэн хүн л удирдлагаар нь очдог юм шүү дээ. С.Ганбаатар ч яахав дээ юу чүгүй явсан хүн, юм юмтай болоод, хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгардгийн үлгэрээр хашгараад явж байгаа хүн. Тийм ч цэвэрхэн, чадалтай, сайхан хүн биш байх оо.
UGAASAA GANBAATAR CHIN ALI ERTNII VIZNII LUIVARCHIN SHUU DEEE HUDLAA SHURDAGA DUR ESGEJ UCHIR MEDEHJGUI HUMUUSIIG TOLGOI ERGUULJ BNA
ehleed komunistuud uildverchni horongoor togloson.odoo feng-shui terguutei luivarchid togloj ehelleee.yana daa ene mongol oron min...
энэ МҮЭ-ийг татан буулгаад дахиад эмхэлмээр юм. үл хөдлөх хөрөнгүүдийг нь тоолоорой. ийм их үл хөдлөх хөрөнгө байхад хөдөлмөрчин хүний төлөө хөдлөх хэрэг тэдэнд байгаа нь юу л бол? хамгийн захын жишээ петро дачин тамсаг, хамгийн цаад жишээ бороо гоулд.
denduu ih asuudal bi dee Daniin tusuluus ehleed hulgai barigdana daa hulgaichid ochih gazar bii
Хамгийн их уншсан