МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
80 ам.метр хүртлэх байрыг 20 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлээр авна
Засгийн газрын хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 ам.метрээс ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах юм. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлалаа.
Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгалаа.
Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.
Засгийн газрын хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 ам.метрээс ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах юм. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлалаа.Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгалаа.
Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.
0 Сэтгэгдэл























