Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ц.Элбэгдорж сонгуулийн хууль зөрчөөгүй гэв
ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-аас тус газарт хаягласан гурван албан бичиг ирүүлжээ. Нэгдүгээрт, NBS телевизээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уриа үг болон “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн үгийг нь “Эвийг эрхэмлэнэ, Эдийг дэмжинэ” гэж мэдээллэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тиймээс хариуцлага тооцож өгөхийг хүссэн байна. Энэ асуудалд тус телевизийн удирдлагууд мэдээ бэлтгэсэн сэтгүүлч Майцэцэг, Оюумаа нарын нэг сарын цалинг хассан аж. Мөн телевизийнхээ эфирээр гурван удаа МАН-аас уучлал гуйсан байна. Тиймээс ШӨХТГ-аас тус байгууллагад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.
Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цацсан NTV телевизийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт илгээжээ. Энэ асуудлыг ШӨХТГ-ынхан  нягталж үзээд эл нэвтрүүлэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байна гэж үзжээ. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т “Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна” гэж заасанчлан эл нэвтрүүлгээр өөрийн мөрийн хөтөлбөрийг таниулаагүй нь сонгуулийн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Энэ тухайгаа ШӨХТГ-аас МАН-ын удирдлагуудад албан бичгээр хүргүүлээд байгаа аж.
Гуравдугаарт, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос тус газарт гомдол ирүүлсэн байна. Эл гомдолд, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзсан уулзалтыг 90 минутын турш телевизээр шууд дамжуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна” гэжээ. Энэ гомдлыг ШӨХТГ-ынхан нягталж байгаа бөгөөд хуулийн хугацаанд хариу өгнө гэдгээ илэрхийллээ.

Д.Галхүү

0 Сэтгэгдэл
МАН-ийнхан энэ дандаа ингэж шударга бус үйлдэл хйихээ больмоор юм аа. Энэ нь эргээд та нарын л нэр хүндийг унагааж байгаа шүү дээ. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бии гэдгийг санаарай. Зүгээр сайхан шүударга үнэнээр өрсөлдөж нэг үзвэл яасан юм бэ?
Magnaig arai gaigui ym bh gesen SHUDARGIIN ESREG nophor bna l da HUULI SHUUH AN-TALD ym cnin yaj ooroo buruutai gj gargahav de ta nart alban tushaal cnini chuhal bolohoos tentsvertei bdal bol CHUHAL BISH Boljee
Хамгийн их уншсан