2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Мод, модон бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж гурван асуудлыг хэлэлцжээ. Тэд Сум хөгжүүлэх сангийн асуудлаар гишүүдийнхээ байр суурийг сонсч, Хөдөлмөрийн яамнаас өгсөн мэдээллийг сонссон байна. Өнөөдрийн байдлаар сум бүрт 158 сая төгрөг хуваарилагдсан ч үр өгөөж нь гарахгүй байгаа тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, эл сангийн мөнгө нь банкаар бус сумын Засаг даргаар дамжиж байгаа нь ямар ч хяналтгүй байгаа аж. Тиймээс эл мөнгийг банкаар дамжуулдаг байх ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Тэрчлэн энэ сангийн журмыг өөрчилж эрх зүйн өөрчлөлт ч оруулах шаардлагатай гэсэн байрь суурьт хүрчээ. Тиймээс энэ сангийн журмыг боловсруулж, бүлэгт танилцуулах үүргийг Хөдөлмөрийн яаманд өгсөн байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь жилийн 8 хувийн хүүтэй Моргежийн зээл. Энэ зээлтэй холбогдуулан Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Энэ асуудлыг хэлэлцэх үед зээлийг ажилтай орлоготой хүн бүрт өгөх нь зүйтэй гэж үзжээ. Харин орон сууцны тухайд барилгын ажил нь 100 хувь дууссан барилгад зээл өгөх нь зөв гэж гишүүд санал нэгдсэн байна. Ингэснээр барилгаа дуусгаагүй байж иргэдээс захиалга нэрээр мөнгийг нь авч барилгаа дуусгасныхаа дараа байрныхаа үнийг нэмдэг, луйврын аргад цэг тавина гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн.
Мөн гуравдахь асуудал нь БОНХЯ-наас өргөн барьсан Мод, модон эдлэлийн импортыг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг бүлэг зөв гэж үзсэн байна. Ойд модоо хамгаалж үлдэхийн тулд энэ алхам хамгийн зөв гэдгийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Мод, модон эдлэлийг татвараас чөлөөлснөөр Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн чөлөөт бүсийн асуудал ч хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, тэнд ажлын байрны асар их багтаамж байгааг гишүүд АН-ын бүлэг онцлов. Мөн бизнесийн маш том боломж бүрдэнэ гэдгийг ч тэд хэллээ.
Бүлгийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч мөн мэдээлэл өгчээ. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын хоёр тогтоолын төсөл, Засгийн газрын тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцүүлнэ гэсэн юм. Тухайлбал, Төрөөс Эрдэс баялгийн салбарт 2024 он хүртэл баримтлах бодлого, Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалтын татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Манай улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр сайн тоног төхөөрөмж, сайн хөрөнгө оруулагчийг оруулж ирэх боломжтой гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарласан юм.
Мөн Стратегийн ач холбогдол бүхийг орд газарт долоон ордыг нэмж оруулах асуудлыг ч энэ долоо хоногт хэлэлцүүлнэ гэлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ажлаа хийж байгаа нь сурталчилгаа мэт харагдаж байна гэж үзсэн. Үүнд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа харьцангуй тогтвортой явж байгаа. Бид жижиг, сажиг зүйл яриад улс төржөөд байвал болно. Гэхдээ тэгэх хүсэл алга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч нь нэр дэвшвэл албан тушаалаасаа татгалзана гэсэн заалт байхгүй. Тиймээс байгаа хуулийнхаа хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна.
-Моргежийн зээлийг олгох тухай ярьж байгаа. Тэгвэл бэлэн болсон байр хэр олон байгаа юм бол. Үүнд судалгаа хийж үзсэн үү. Мөн орон сууцны зээлд 800 тэрбум төгрөг гаргах тухай ярьж байна. Тийм боломж байна уу?
-Бэлэн болсон байр дутагдалтай. Эрэлт их байна. Манай улсын эдийн засагт 800 тэрбум төгрөгийн нөөц бий. Өөрөөр хэлбэл, зээл олгоод эхэлбэл санхүүжилт хангалттай бий.
yagaad umnun ingedgui baisiin bol orosoos hymdhan mod orj ireh bolno ashguidee
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж гурван асуудлыг хэлэлцжээ. Тэд Сум хөгжүүлэх сангийн асуудлаар гишүүдийнхээ байр суурийг сонсч, Хөдөлмөрийн яамнаас өгсөн мэдээллийг сонссон байна. Өнөөдрийн байдлаар сум бүрт 158 сая төгрөг хуваарилагдсан ч үр өгөөж нь гарахгүй байгаа тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, эл сангийн мөнгө нь банкаар бус сумын Засаг даргаар дамжиж байгаа нь ямар ч хяналтгүй байгаа аж. Тиймээс эл мөнгийг банкаар дамжуулдаг байх ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Тэрчлэн энэ сангийн журмыг өөрчилж эрх зүйн өөрчлөлт ч оруулах шаардлагатай гэсэн байрь суурьт хүрчээ. Тиймээс энэ сангийн журмыг боловсруулж, бүлэгт танилцуулах үүргийг Хөдөлмөрийн яаманд өгсөн байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь жилийн 8 хувийн хүүтэй Моргежийн зээл. Энэ зээлтэй холбогдуулан Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Энэ асуудлыг хэлэлцэх үед зээлийг ажилтай орлоготой хүн бүрт өгөх нь зүйтэй гэж үзжээ. Харин орон сууцны тухайд барилгын ажил нь 100 хувь дууссан барилгад зээл өгөх нь зөв гэж гишүүд санал нэгдсэн байна. Ингэснээр барилгаа дуусгаагүй байж иргэдээс захиалга нэрээр мөнгийг нь авч барилгаа дуусгасныхаа дараа байрныхаа үнийг нэмдэг, луйврын аргад цэг тавина гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн.
Мөн гуравдахь асуудал нь БОНХЯ-наас өргөн барьсан Мод, модон эдлэлийн импортыг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг бүлэг зөв гэж үзсэн байна. Ойд модоо хамгаалж үлдэхийн тулд энэ алхам хамгийн зөв гэдгийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Мод, модон эдлэлийг татвараас чөлөөлснөөр Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн чөлөөт бүсийн асуудал ч хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, тэнд ажлын байрны асар их багтаамж байгааг гишүүд АН-ын бүлэг онцлов. Мөн бизнесийн маш том боломж бүрдэнэ гэдгийг ч тэд хэллээ.
Бүлгийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч мөн мэдээлэл өгчээ. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын хоёр тогтоолын төсөл, Засгийн газрын тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцүүлнэ гэсэн юм. Тухайлбал, Төрөөс Эрдэс баялгийн салбарт 2024 он хүртэл баримтлах бодлого, Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалтын татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Манай улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр сайн тоног төхөөрөмж, сайн хөрөнгө оруулагчийг оруулж ирэх боломжтой гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарласан юм.
Мөн Стратегийн ач холбогдол бүхийг орд газарт долоон ордыг нэмж оруулах асуудлыг ч энэ долоо хоногт хэлэлцүүлнэ гэлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ажлаа хийж байгаа нь сурталчилгаа мэт харагдаж байна гэж үзсэн. Үүнд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа харьцангуй тогтвортой явж байгаа. Бид жижиг, сажиг зүйл яриад улс төржөөд байвал болно. Гэхдээ тэгэх хүсэл алга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч нь нэр дэвшвэл албан тушаалаасаа татгалзана гэсэн заалт байхгүй. Тиймээс байгаа хуулийнхаа хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна.
-Моргежийн зээлийг олгох тухай ярьж байгаа. Тэгвэл бэлэн болсон байр хэр олон байгаа юм бол. Үүнд судалгаа хийж үзсэн үү. Мөн орон сууцны зээлд 800 тэрбум төгрөг гаргах тухай ярьж байна. Тийм боломж байна уу?
-Бэлэн болсон байр дутагдалтай. Эрэлт их байна. Манай улсын эдийн засагт 800 тэрбум төгрөгийн нөөц бий. Өөрөөр хэлбэл, зээл олгоод эхэлбэл санхүүжилт хангалттай бий.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2013.06.04
























