Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хар шороо, хайрга, дайрганы төлбөрийг нэмэгдүүллээ
НИТХ-ын хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хараа шороо, дайрга, рашаан ашиглах төлбөр тогтоох тухай” асуудлыг хэлэлцжээ. 1998-2011 оны хооронд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар жил бүр 5000-8000 шоо.метр хар шороог олборлох зөвшөөрөл олгодог байж. Ингэхдээ нэг шоо.метр хар шороог 400 төгрөгөөр тооцон төлбөр ногдуулдаг байжээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн Улаанбаатар хотын инфляцийн өсөлт сүүлийн 8 жилийн дүнгээр инфляци 4,74-30,35 хувиар өссөн байгаа нь хар шороо ашигласны төлбөрийг 908,5 төгрөг болгож байгаа, хот цэцэрлэгжүүлэлтэд шаардагдах хар шорооны хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа тул хар шороо ашигласны төлбөрийг 1 шоо.метрт 1000 төгрөгөөр тогтоохоор болжээ. Харин 1998-2011 оны хооронд авто замын зориулалтаар дайрга олборлох зөвшөөрлийг 1 шоо.метрт 200 төгрөгийн төлбөртэйгээр олгон ашиглуулж байсныг 500 төгрөг болгох, НИТХ Тэргүүлэгчдийн 1998 оны 29-р тогтоолын 4 дүгээр хавсралтаар 1 хүн хоногт 40 төгрөгөөр бодоход жилд 5’110’000 төгрөгийг төлдөг байсан төлбөрийг 1 хүн хоногт 400 төгрөг төлөхөөр өөрчлөх санал оруулсан байна. Дээрхи өөрчлөгдөх төлбөр нь зах зээлийн үнэд нөлөөлөх боломжгүйгээс гадна нийслэлийн төсөвт төвлөрөх мөнгөн дүнг нэмэгдүүлж, дайрга, хар шорооны дутагдлыг давхар шийдвэрлэнэ гэж төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид уг асуудлыг дэмжиснээр хар шороо, дайрга, рашаан ашиглах төлбөрийг шинэлчлэн тогтоолоо.

0 Сэтгэгдэл