Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Эхний асуудлаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А. Гансүх тогтоолын төслийн танилцуулга хийлээ.
Тэрээр, монголд байгаа автобуснуудын 50 хувь нь л үйлчилгээнд явж байгаа аж. Үлдсэн нь ашиглах хугацаа дууссан гэсэн шалтгаанаар шаардлага хангахгүй байгаа. Нэг жилд 90 орчим автобус замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болдог байна. Мөн хувь аж ахуйн нэгжүүдийн парк хуучирсан байгаа нь их багтаамжийн автобус оруулж ирэх нэн шаардлага байгааг онцолсон юм.
Харин БОНХ-ийн сайд С.Оюун Мод, модон бүтээгдэхүүнийг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар танилцуулга хийсэн юм. Түүний танилцуулснаар манай улс газар нутгийн 12.5 сая.га нь модоор бүрхэгдсэн байдаг аж. Энэ нь газар нутгийн 8.03 хувь нь ой гэсэн үг.

Манай улсын ой бүхий газрыг шилмүүст навчит ойн талбай, нөөцийн сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 244,3 мян.га хорогдсон байхад ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мян.га талбайгаар нэмэгдэж 1 ойн ургаа нөөц 2,6 шоо.метрээр буурсан байна.
Улсын хэмжээнд унанги модыг цэвэрлэх, арчилгаа хийх, ойжуулалт, байгалийн сэргэн ургахад туслах, өсвөр модыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сайд хэлсэн юм.
Арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсвөөс жилд 5.7 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа ба НӨАТ-д 570.0 сая төгрөг төлж байна.
Иймд импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах, хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.
Импортын модны хэмжээ нэмэгдсэнээр хууль бус мод бэлтгэж ашиглах явдал эрс буурна гэж үзэж байгаа аж.
Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа энэ үед гадаадаас энэ төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд татвар ногдуулахгүй байх нь зүйтэй гэж УУ-н сайд Д.Ганхуяг үзэж байгаагаа байнгын хороонд танилцуулсан юм.

2012 оны байдлаар Монгол Улс нийт 1.2тэрбум долларын түлш шатахууныг импортолсон байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дангаараа болон төрийн өмчийн оролцоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, газрын тос боловсруулах, нүүрс хийжүүлэн шингэрүүлэх, уламжлалт бус газрын тос болох занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг өндөр технологиор боловсруулах замаар байгальд ээлтэй, сайн чанарын бензин шатахуун гарган авах талаар санал санаачилга гарган, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаад байна.
Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаснаар жил тутам түлш шатахууны импортод зориулан гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо эргэлтэд оруулах ингэснээр гадаад худалдааны алдагдлыг бууруулах, түлш шатахууны хомсдол, үнийн хэлбэлзлээс хамгаалах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлогч орон болох үндсэн нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Эдгээр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-д оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл