Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Дараагийнх нь засна гэж алдаа гаргах албагүй, М.Энхболд гишүүн ээ
“Өмнөх Засгийн газар буруу юм хийсэн байвал та нар засах үүрэгтэй шүү дээ”. Энэ бол УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын захирагч асан, МАН-ын дарга байсан эрхэм түшээ М.Энхболд гэдэг хүний  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  хэлсэн үг.  Үнэн хэлж байна шүү, үнэхээр ухаантай төрийн түшээ.
Нээрээ МАН-ын эрх барьж байсан , өнгөрсөн 20-иод жилийн алдаа завхралыг засах их ажил энэ Шинэчлэлийн Засгийн газрын үүрэг болоод байна. МАН-ын эрх баригчдын зөвхөн намынхаа, өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө хууль дүрэм журмыг уландаа гишгиж явсныг засч залруулах нь ирэх дөрвөн жилд улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс чухал байгаа. Иймдээ ч энэ алдаа завхралыг засах ажил нь шинээр хийх ажлын нь цаг, хөрөнгө боломжийг булаагаад чухамдаа сэхээ өгөх зав өгөхгүй байгаа нь ч үнэн.
Ядаж байхад л нэг салбар, нэг яам, байгууллагад ажил хийх гэхээр өмнөх хүмүүсийн нь хууль бусаар гаргасан шийдвэр, идсэн уусан гарч ирээд хуулийн байгууллага шалгана нягтална гээд ажлыг нь хийлгэхгүй. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө мөнгө идсэн хэмээн хуулийн байгууллагад шалгуулаагүй яам агентлаг,  байгууллага, албан тушаалтан ер нь үлдэж байгаа юм уу. МАН-ын томоохон албан тушаалтан байсан газар бүрт л улсын мөнгө идсэн уусан гэсэн хэрэг яригдаад байгаа. МИАТ, Улсын бүртгэлийн газар, Ашигт малтмалын газар, банкууд....гээд... хамгийн сүүлд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын авгайн хэрэг....
М.Энхболд гишүүн ээ та санаа зовох юмгүй. Танай намын Засгийн газар сонгуульд ялах гэж “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл” гэдгээр олон зуун хүнийг супер аргаар хуурч хохироосныг чинь засч залруулах гэж энэ Засгийн газар үйлээ үзэж байна. 100 мянган айлын орон сууц гэсэн худал амлалтаараа та бүхэн өөр өөрийн барилгын компанийг ивээн тэтгэж, нэг хавтгай дөрвөлжин метр талбай нь 2-3 мянган долларын тансаг орон сууц барьж өөрсдөө баяжин эгэл ардуудыг хохироосныг засч л байна.
Танай намын хөөрөгдөж байж олон нийтийг хохироосон, луйварчдаас нь хурааж авсан эд хөрөнгийг танай намаас томилогдсон ШШГЕГ-ын ажилтнууд дамлан хувьдаа завшсан булай хэргийг өнөөдөр энэ засгийн газар засах гэж зүдэрч байгаа. Барьцаанд авч, битүүмжилсэн  эд хөрөнгийг үрсэн зарсан, идсэн уусан, түүнээс олсон хөрөнгө мөнгийг танай намын идээчид ашигласан нь ч бий, танай нам ч авсан нь бий л байх. Харин та нар ханцуй дотроо инээгээд л хохирогчдыг турхираад сууж байгаа.
Таны сүйтгэж машин явах байтугай явган хүн алхах зайгүй болгосон нийслэл хотыг ч гэсэн цэгцлэх гэж өнөөгийн удирдлагууд үйлээ үзэж байгаа. Нийслэлийн сул газар бүрийг авлигаар худалдаж, хамаг л аятайхан барилгуудын пасадыг халхалсан, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн газрыг Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр та гурав үе залгамжлан наймаалж дуусгасныг чинь янзлах гэж Э.Бат-Үүл баатар аргаа барж байгаа. Байшин арай барьчихаагүй зөвшөөрлийг нь яахав цуцалж байна. Байшин барьчихсныг нь буулгах гэвэл та нар хүмүүсийг араас нь хатгаад, шордоод өлсгөлөн зарлуулна л даа, мэдэж ядах юм байхгүй.
Та нарын зөвшөөрөлгүй олгосон газар дээр зөвшөөрөлгүй барьж байгаа барилга дээрээс юм унаад хүн амь алдаж байхад ийм хууль бус юм хийсэн та гурав гэртээ инээгээд л сууж байсан.
Өмнөх өмнөх Засгийн газрынхаа улс орон, ард түмнийхээ төлөө зөв ажлыг үргэлжлүүлж, дутуу хийснийг нь гүйцээж, алдаа байвал засч залруулж явах нь үнэн. М.Энхболд дарга та үнэн хэллээ. Он удаан жилээр монгол төрийг авч явсан танай нам харин өмнөх үеийнхээ алдаа завхралыг үе залгамжлан үргэлжлүүлж ирснийг нийслэл хотын Засаг даргын ажлыг залгамжлан авч явсан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр та гурвын жишээ бэлхнээ харуулж байна.  
М.Энхболд гишүүн үнэн хэлж байна. Тэгээд ч МАН-ынхан хожмын Засгийн газар засаг гээд өнгөрсөн жилүүдэд хуулийг завхруулж, бүхнийг сүйдэлж байж.
Гэхдээ ард түмний төлөө хийе бүтээе гэхээсээ илүүтэй хувийн эрх ашгийн төлөөнөө аливааг сүйтгэж баллачихаад дараагийн Засгийн газар засч залруулах ёстой гээд энэ улс орон, энэ ард түмэн, нийслэл хотод дайсагнаж, сүйтгэж болохгүй л дээ. Олны төлөө хийж бүтээж яваад алдаа гаргах, хувийн эрх ашгийнхаа төлөө нийтийн эрх ашгийг уландаа гишгиж, санаатайгаар хууль ёсыг уландаа гишгих хоёр алд дэлэм зөрөөтэй шүү М.Энхболд гишүүн ээ.

0 Сэтгэгдэл
Онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг инээгээд уншаад байдаг нөхөр мөн биз дээ энэ чинь
гэдсийг нь хагалбал мөн ч их өмхий гарна даа
Энэ нөхөр ч манай нийслэлийг буүр балласан даа. Одоо улс орныг баллах гээд сууж байгаа нь энэ. Яасан идэж ханадаггүй гэдэс вэ.
гэдсийг нь хагалбал мөн ч их өмхий гарна даа
Хамгийн их уншсан