Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрийнхээ юу хийж байгааг мэдэхгүй байсан хэрэг үү
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго мөнгө угаасан хэргээг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгааг цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээллэсэн. Харин эхнэрээ хоригдсоныг эрхэм төрийн түшээ мэдээгүй байж. Түүний жиргэснээр бол гишүүнийг тойрогтоо ажиллаж байх хойгуур нь цагдаагийнхан эхнэрийг нь барьж хориод хамаг эд хөрөнгийг нь битүүмжилжээ.
Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонго нь өөрийн нэрийн дансаар 2009-2013 оны хооронд Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөгийг байршуулж, авсан байгааг цагдаагийнхан илрүүлээд буй. Гэтэл эрхэм гишүүнд энэ хэмжээний мөнгө байхгүй гэнэ шүү.
Өчигдөр энэ мэдээлэл хэвлэлээр гарсны дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Надад энэ их хэмжээний мөнгө байхгүй. Би хөдөө явж байгаа болохоор та нартай адилхан л мэдээлэлтэй байна” гэсэн зүйлийг бичиж байв. Тэгэхээр түүний эхнэр О.Эрдэнэсолонго нөхөртөө мэдэхгүйгээр энэ мөнгийг угаасан байж таарах уу. Кинонд гардаг шиг мафийнхны гар хөл болчихоогүй л бол яав ч нөхөр нь мэдэхгүй байж таарахгүй. Тэгээд ч цаг хугацааны хувьд ч тэр аль 2009 оноос хойш удаа дараагийн үйлдлээр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгааг нөхөр нь мэдэхгүй байна гэдэг тун ойлгомжгүй асуудал. Ойлгомжгүй ч юу байхав дээ. Ё.Отгонбаяр гишүүн надад ийм мөнгө байхгүй, мэдэхгүй гэж булзааруулж байгаа нь “би эхнэртэйгээ хамт унтдаггүй” гэж хэлсэнтэй утга нэг сонсогдож байгаа биз дээ.
Магадгүй улстөрч ах нарынхаа жишгээр авааль эхнэр нь О.Эрдэнэсолонго ч халамжлуулдаг залуухан бүсгүйтэй байлаа ч гэсэн үүнийг мэдэхгүй гэдэг үгэнт итгэх аргагүй юм.
Ямартай ч УИХ-ын шинэхэн гишүүн Ё.Отгонбаярын хувь заяа эвгүйтэж эхэллээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээллэснээр энэ хэрэгт Ё.Отгонбаярыг буруутай эсэхийг тогтоогдвол УЕП-ын газарт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргуулахаар хандах аж. Харин УЕП түүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулах эсэхийг УИХ-д тавибал түүний хувьд байдал бүр л эвгүй болно.
МАН-ынхны хэлдгээр АН-ынхан хүч түргэмгийлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зөв гэсэн кноп дарвал тэгээд л дууснэ гэсэн үг. Юутай ч цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг сэжүүрийг олсон болохоор энэ их хэмжээний мөнгийг ямар аргаар олсныг тогтоох биз. Тэр цагт...

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан