Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн сайд эрдсийн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр эрдсийн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтанд “Энержи ресурс”, “Монгол алт”, “Эрдэнэс Таван толгой”, “Нүүрсний ассоциаци”, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “МАК” зэрэг 16 компанийн удирдлага оролцлоо. Уулзалтаар алт, нүүрс, төмөр, жоншны салбарын төлөөлөл салбартаа тулгарч буй асуудлаа Уул уурхайн сайдад тусгайлан танилцуулав. Дэлхийн зэх зээлийн үнэ болон бүс нутгийн импортын үнэ /Хятад/ буусан энэ үед төмөр замын тээврийн зардал бүтээгдэхүүний өөрийн өртөгийн 40 хувийг эзэлж байгааг бууруулах талаар болон эрдсийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг эргэж харах талаар анхаарч өгөхийг Уул уурхайн сайдад уламжлав. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Манай салбар нэгдсэн нэг бодлоготой болохоор Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улс бол татварын хамгийн таатай орчинтой орны тоонд багтдаг. Зөвхөн Нэмэгдсэн өртөгийн албан татвар л авдаг” гэдгийг онцлов. Мөн тэрбээр эрдсийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ тогтоох орчныг боловсронгуй болгохын тулд олон талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалъя, Боомтын тухай хууль УИХ-аар хэлэлцэх гэж байгааг анхаарч тээвэр, ложистикийн холбогдолтой зарим асуудлаа холбогдох яам, агентлагт уламжилж шийдвэр гаргуулах талаар анхаарч байгааг дуулгаад Монгол Улсын Уул уурхайн салбарыг өрсөлдөх чадвартай салбар болгохын төлөө яам, компаниуд, ТББ бүгд хамтдаа ажиллая гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан