Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно Нарны замыг Натуртай холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ 48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллав
Чононд хонь хадгалуулсан он жилүүд

Төрөө дээдэлдэг монгол түмэн чинь өнгөрсөн он жилүүдэд монгол төрөө хэнээр түшүүлж байсан хэрэг вэ, та минь ээ.
Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн маань улсын өмчийг шамшигдуулсан хэргээр их айлд сууж байгаа. Намбарын Энхбаярыг авлигыг цэцэглүүлсэн загалмайлсан эцэг нь хэмээн ярьдгийг больё гэхэд Улаанбаатар сонины байр, Өргөө зочид буудлыг хувьчлахад мань хүний урт гар оролцсон болоод шүүх үүнийг нь нотлоод шорон руу шидчихсэн.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүний  жилийн орлого 2008 онд таван сая 368,2 мянган төгрөг байсан байх юм. Мэдээж “Сансар кабель” ХХК-ийн 10 хувь, “Палас” ХХК-ийг эзэмшдэг. Харин 2009 оны буюу жилийн дараах мэдүүлэгт нь эрхэм гишүүн С.Баярын жилийн орлого 109 сая 195 мянган төгрөг болсон байдаг.  Түүний орлого жилийн дотор ойролцоогоор 20 дахин өссөн байна.  Гэтэл дээрх  компаниуддаа эзэмшдэг хувь нь хэвээр байсан.  Хадгаламжийн дансанд нь 2008 онд 94 сая 606 мянган төгрөг байсан бол 2009 онд 156 сая 33 мянган төгрөг болон өсчээ. Одоо тэрээр Канадад харш бариулчихаад сууж байгаа. Энэ бүх хөрөнгийг яаж олсон хийгээд, энэ бүгд нь Канадад харш бариулах юм уу, худалдаж авахад хүрдэг эсэхийг МАН-ынхан л мэдэх байх.
АН засгийн газраас гарахад МАН-ынхан дангаараа Засгийн газраа бүрдүүлж Сү.Батболд Ерөнхий сайдын цуглуулсан сайд нараас Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар гэдэг нөхөр нь 600 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжэний гадаад валют хийсэн сейфээ нууц хүүдээ хадгалуулсан байсан нь илрээд гадаад руу алга болоод өгсөн. Одоо Олон улсын цагдаагийн байгууллага Интерполоор эрэн сурвалжилж байгаа хэмээн цагдаагийн газар мэдээлж байна.
Н.Хүрэлбаатар  эрхмийн багтаа авсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэл гэдэг нөхөр хувийн компаниара дамжуулан монголчуудын эрүүл мэндийн манаанд хуучин муу, эвдэрхий машин шахдаг хүн гэж байгаа, цагдаагийн газар үүнд холбоотой хэд хэдэн нөхрийг шалгаж байгаа.
Ашигт малтмалын газар гэдэг байгууллагыг МАН Д.Батхуяг гэдэг нөхөрт монгол улсын газрын доорхи баялгийг хариуцууллаа гэсэн чинь нөгөөх нь Л.Даваацогт гэдэг нөхөртэй нийлээд хамаг баялгийг нь ийш тийш нь цацаад хувьдаа идээд үрэн таран хийсэн гээд одоо шорон руугаа явах гэж байна.
Сангийн сайд гээд л өнөөх Дарханы хордлого Хаянхирваа гэгчийг магтаад тавьсан чинь ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийг өөрийнхөө сонгуулийн тойрог, өөр бас нэг гээд хоёрхон аймагт  тараагаад өгчихдөг гэнэ. Бусад аймагт нь болохоор гуравны нэгийг нь л өгсөн л дөө. Төрийн мөнгөөр дулдуйдаж УИХ-ын гишүүн болчихоод одоо нүүр нь ч улайхгүй, нүд нь ч бүлтийхгүй сууж байгаа.
Бас л Сангийн сайд байсан С.Баярцогт гэдэг эрхэм оффшир бүсэд нэг сая доллар хадгалуулсан байсан нь илэрч бөөн дуулиан болов. Үүнийхээ төлөө тэрээр УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгчихөөд сууж байна. Харин нэг сая доллар буюу тэрбум гаруй төгрөг хаанаас   яаж олсныг нь хэн ч сонирхоогүй л байна.
Ганцхан онгоцтой МИАТ гэдэг байгууллагад очсон хүмүүс бүлэглэж байгаад “Юмыг яаж мэдэх вэ....дайн болбол” гээд эрсдэлийн даатгал нэрээр хэдэн зуун сая доллар залгичихсан юм байх. Дайн болоогүй болохоор тэр мөнгө тэр хүмүүсийн өөрсдийнх нь халасанэд ороод эргэлдэж байгаа л даа.
МИАТ-ын гэх тодотголтой хэрэгт холбогдсон арван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, цагдан хорьж шалгаж байгаа. Тодруулбал, МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр, “Голомт” банкны салбарын захирал Н.Солонго нарын хүмүүс л дээ.
Энэ хэрэгт Төрийн өмчийг нүд цавчилгүй манаж байна хэмээн тангараг өргөсөн гэх ТӨХ-ны дарга асан Д.Сугар бас нэр холбогдоод байдаг ч одоо ҮХЦ гэдэг халхавчин дор нуугдаад сууж байгаа.
Энэ хүмүүс нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг завшиж угаасан гэдэг. Тэдний нэгнийх нь насанд хүрээгүй хүүхдийн данснаас гэхэд л тэрбумаар төгрөг гардаг юм гэнэ.
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг бас л Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг Завхан аймагт / Архангайд биш Завханд байхдаа ч яахав дээ / УИХ-ын гишүүн Оюунхоролтой хамт тараасан тухай яригдаж байсан. МИАТ-ын хэргийн эргэд юу ч биш юм гээд л хаясан байх. Ер нь энэ яамныхан буудай сангийн мөнгийг идсэн, тараасан гээд асуудал тун их байсан ч тэгэсхийгээд чимээгүй өнгөрсөн.
Нийслэлийн хавьд бол булай бузар нь дуусахгүй л дээ. Зүгээр л хотын газрыг дамлан худалдаж будлиантуулсныг нь дурдахаа больё гэхэд хотын парламентын дарга байсан Т.Билэгт гэдэг нөхөр Н.Энхбаярын хам хэрэгтэн. Ажлаа ч хүлээлгэж өгөлгүй америк руу зугтаж яваад  хэдэн жил болж байна. Амжиргааны өртөг өндөртэй тэр том гүрэнд ийм олон жил амьдрах мөнгийг яаж хуримтлуулсан юм бол. Үнэн цагаан ариун хөдөлмөрөөрөө хуримтлуулсан юм бол яагаад ард түмнээсээ зугтаад байга нь бас сонин. Хэдхэн жилийн өмнө л монголчуудад, улаанбаатарынханд учиргүй хайртайгаа гайхаад, телевиз болгоноор гараад байсан биш бил үү. Одоо хайртай биш халтайг нь хуулийнхан нотлоод олон улсын хэмжээнд эрж байдаг.
Өнөөөх үлэг гүрвэл Тиранозавр Баатарын хэрэг бас байна. 70 сая жилийн настай түүхийн хосгүй үнэт бүтээл бүтнээрээ гадаадад гарчихсан хэрэг. Энэ бол үлэг гүрвэлийн зүгээр нэг өндөг ч биш, толгой ч биш бүхэл бүтэн араг яс. Дугаар хорооны Дугар гуай үүнийг гадаадад гаргаагүй нь мэдээж. Хөөрхий Дугар бол Эрээн орох төдийд л  гаалийнханд өмд гутлаа тайлан шалгуулж байгаа. Тэгэхээр үүнд мэргэжлийн, төрийн нэлээд том гарууд оролцсон байж таарна. Тэгээд ч ЦЕГ-аас УМХГ, БСШУЯ, Гаалийн нэлээд хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлснийг дуулгасан.
Аймгуудын Засаг дарга нар гэж нэг хүмүүс байна. МАН-ын л томилсон хүн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Баянмөнх гэдэг хүн дээлээ нөмрөөд шоронд сууж байгаа. Энэ хүн тендерийг будлиантуулахаас аваад ажилтан эмэгтэйгээ өрөөндөө зоддог хатуу гартай хүн. Энэ жагсаалт үргэлжилнэ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гэж нэг байгууллага шударга ёсыг сахиулах нь бүү хэл шатахуун имфортлогч аж ахуй нэгжүүдэд хууль бусаар үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн хэмээн оногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон хэрэгт Лхагва тэргүүтэй хэдэн хүн нь бас л шалгуулж байгаа. Ийм их торгуулийг цуцалсан хүн ямар шагнал авдаг юм бол.
Ингээд цааш нь аймгуудын Засаг дарга, сумын Засаг дарга гээд явбал цаг цаас хүрэхгүй. Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зээл гээд тэдний гараа угааж амиа борлуулсан хөрөнгийг тоолж, тооцоод барахгүй. Түрүүчээс нь хэл ам дагуулан шалгаж эхэлж байгаа.
Ингээд бодоод байхад өнгөрсөн он жилүүдэд та бид чинь хэнд найдаж монгол төрийнхөө жолоог хэнд атгуулсан хэрэг вэ. Өнөөх “Чононд хонь хадгалуулах” гэгч л болсон юм биш үү. Тэр чононууд нь хэн гээч, зүгээр ч нэгэн огт биш, Монгол Улсын ерөнхийлөгч Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь , Сангийн сайд нь ...гээд л үргэлжилж байна...

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан