Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хятадууд Монголын ашигт малтмалыг далайд гархад тусална
Манай улс гадаад худалдааныхаа дийлэнхийг урд хөрштэйгээ хийдэг. Тухайлбал, экспортод гаргаж буй ашигт малтмал бараг зуун хувьд Хятадад борлуулдаг. Үүнээс гадна импортын барааны ихэнхийг нь урд хөршөөс оруулж ирдэг билээ. И БНХАУ-ын Бээжин хотноо “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан” саяхан болжээ. Хурлын үеэр Хятадын тал Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийн ордыг ашиглах төсөлд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна. Монгол Улс тус улсын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалт хийхийг дэмждэг. Цаашид Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох, Монголын нүүрсний ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих, мөн нүүрс, занараас хий гаргахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.
Үүнээс гадна манай улс нүүрс, жонш, төмрийн хүдэр болон ган төмөрлөгийн боловсруулсан бүтээгдэхүүн, хүхрийн хүчил Хятадад экспортлох хэмжээгээ тохирч байх сонирхолтой байгаа. Иймд энэ асуудлаар яриа өрнүүлсэн аж. Мөн нүүрсний худалдааны орчинг сайжруулах талаар хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тэгэхдээ хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд шууд худалдааны хэлэлцээр хийх, Засгийн газраас оролцох шаардлагатай бол хоёр орны Засгийн газрын худалдааны комисс одоогийн хамтын ажиллагааны механизмуудаа ашиглах санал тавьжээ. Хятадын тал Монголын ашигт малтмалын дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарцын асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэсэн байна.
Дарханд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр 2016 он гэхэд ашиглалтад оруулна. Эдүгээ тус үйлдвэрийн түүхий эдийг хаанаас хэрхэн хангах асуудлыг шийдэж буй билээ. Дорнодоос газрын тос татаж авахад зардал өндөр гарах болсон. Иймд хойд хөршөөс авбал тээврийн зардал нь арай хямд тусна. Иймд урд хөршид Дорнодын газрын тосоо урд хөршид экспортолж тэр хэмжээгээр ОХУ-ын Хятдад экспортолдог газрын тосноос авах арга сүвэгчилж байгаа юм. энэ хуралдаан дээр уг асуудлыг ч бас манай тал хөндөөд авчээ. Тухайлбал, Монгол, Хятад, Оросын хооронд түүхий газрын тос харилцан солилцох асуудлыг судалж үзэх санал тавьсан байна. Мөн Дорнодоос газрын тос олборлож буй Хятадын “Петрочайна” компанид тодорхой саналаа ч өгөөд байгаа аж.

0 Сэтгэгдэл