Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Энэ жилийн наадмыг 1.3 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ
Улсын их баяр наадам зохион байгуулах комисс өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдлаа. Сүүлийн үед наадмыг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулах гэж байна гэсэн шүүмжлэлийн талаар тус комиссоос мэдээллэл хийсэн юм. Наадмын төсөв нь өмнөх оныхоо жишгээр явах аж. Харин хүй долоон худагт 7000 машины зогсоол барих, Монгол наадмын цогцолбор барихад 47 тэрбум төгрөгийн төсөл шаардлагатай гэсэн зураг төсөл гарсан аж. Гэхдээ үүнийг энэ жилдээ багтаах хийх бус дэс дараалалтай, үе шаттайгаар хийх юм байна. Тухайлбал гурав дөрвөн жилийн хугацаанд улсын болон нийслэлийн төсөвт тусгагдаад явах юм байна.
Энэ жилийн наадмын үйл ажиллагаанд есөн салбараас 3.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал иржээ. Үүнийг наадмын комисс хянаад 1.6 тэрбум төгрөг байхаад Сангийн яаманд хянуулахаар шилжүүлжээ. Ингэхдээ Нийслэлийн төсвөөс 380 сая төгрөг зарцуулахаар тооцож сангийн яаманд 870 сая төгрөгийг шийдэж өгөхийг хүссэн байна. Энэхүү зардлыг Сангийн яам хянаад 1.3 тэрбум болгож 300 сая төгрөгийг танажээ.
Энэхүү мөнгийг баяр наадмын бүх салбарт хувааж байгаа аж. Тухайлбал, Үндэсний бөхийн барилдаанд 88.3, хурдан моринд 88.1, сурын харваанд 78.5, шагайн харваанд 42.6, соёл урлагийг арга хэмжээнд 156, хэв журам хамгаалахад 141.8, тохижилт үйчилгээ, худалдаанд 350, урилга хэвлэлтийн зардалд 37 сая төгрөг байхаар задалжээ.
Энэхүү зардалд наадам зохион байгуулах комиссын гишүүд саналаа хэлж байлаа. ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн хувьд тус байгууллагаас өгсөн төсвийн саналыг хэд дахин хассаныг онцолсон. Тус газраас наадмын талбай, машины зогсоолыг хянах камер суурилуулахад 116 сая төгрөг шаардлагатай гэсэн саналаа хүргүүлсэн ч танагджээ. Мөн ССАЖЯ-наас соёл урлагийн үзүүлбэрт зориулж төсвийнхөө саналыг явуулсан ч комиссын хуралдаанд тав дахин танасан бол Сангийн яам тэр зардлыг нь хоёр дахин танажээ. Энэ мэтээр сайхан зүйл хийх гэхээр мөнгө хөрөнгийг нь танаж байгаа нь буруу гэж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл шүүмжилж байлаа.
Харин Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлуудыг саравчтай болгох хэрэгтэй. Ард түмэн тасалбараа аваад орж байхад тэдэнд ая тухайтай байлгах үүднээс үүнийг шийдэх хэрэгтэй. 70-80 жил задгай байсан. Энэ жил Монголын тулгар төрийн 2222 жилийн ой тохиож байгаа. Тиймээс үүнийг дорвитойхон тэмдэглэх үүднээс наадмынхаа зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Энэ мэтчилэн хурдан морины гарааны төхөөрөмж, есөн хөлт цагаан тугийг зөөдөг морьдын тоноглол илжирч муудсан гээд хөрөнгө мөнгө багагүй байгааг наадам зохион байгуулах комиссын гишүүд хэлж байлаа.  

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан