МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд, байгууллагаас тавьсан асуудлыг шийдвэрлэнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан. Энэ үеэр зохион байгуулсан уулзалт, ярилцлагад 1200 гаруй иргэд хөдөлмөрчид оролцож, давхардсан тоогоор 70 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдгээр санал хүсэлтүүдээс Засгийн газарт хандсан асуудлыг шийдвэрлэхээр арга хэмжээний төлөвлөгөө баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн дарга нарт даалгасан байна.
Сэлэнгэ аймгийн төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг нийслэлийн дүүрэг, хороодод саадгүй худалдаа хийх нөхцлийг бүрдүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн Алтанбулагийн хилийн боомтоор аймгийн иргэдийг хялбаршуулсан нөхцлөөр хил нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, худалдааны чөлөөт бүсийг ашиглалтад оруулах ажлыг түргэтгэх арга хэмжээ авах, аймгуудад баригдаж байгаа автовокзал, оношилгооны төвийн зураг төсөлд өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байна. Үүнээс гадна Сүхбаатар хотод шинээр баригдах орон сууцны хорооллуудын инженерийн шугам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.
Дархан-Уул аймгийн хувьд хотын төвлөрсөн усан хангамжийн асуудал тулгадаж байгааг иргэд хэлж байсан. Тэгвэл “Дархан-Ус суваг” орон нутгийн өмчит компанийг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтжээ. Мөн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын 550 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах, 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийг дулаанаар хангах шугамын шинэчлэл, өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлэх, шинээр баригдах 23, 24 дүгээр хорооллыг эрчим хүчээр хангах хөрөнгийн асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр боллоо. Мөн энэ оноос Дархан-Уул аймагт шинээр Дулааны цахилгаан станцын хоёр дахь эх үүсвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлнэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан. Энэ үеэр зохион байгуулсан уулзалт, ярилцлагад 1200 гаруй иргэд хөдөлмөрчид оролцож, давхардсан тоогоор 70 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдгээр санал хүсэлтүүдээс Засгийн газарт хандсан асуудлыг шийдвэрлэхээр арга хэмжээний төлөвлөгөө баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн дарга нарт даалгасан байна.Сэлэнгэ аймгийн төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг нийслэлийн дүүрэг, хороодод саадгүй худалдаа хийх нөхцлийг бүрдүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн Алтанбулагийн хилийн боомтоор аймгийн иргэдийг хялбаршуулсан нөхцлөөр хил нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, худалдааны чөлөөт бүсийг ашиглалтад оруулах ажлыг түргэтгэх арга хэмжээ авах, аймгуудад баригдаж байгаа автовокзал, оношилгооны төвийн зураг төсөлд өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байна. Үүнээс гадна Сүхбаатар хотод шинээр баригдах орон сууцны хорооллуудын инженерийн шугам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.
Дархан-Уул аймгийн хувьд хотын төвлөрсөн усан хангамжийн асуудал тулгадаж байгааг иргэд хэлж байсан. Тэгвэл “Дархан-Ус суваг” орон нутгийн өмчит компанийг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтжээ. Мөн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын 550 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах, 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийг дулаанаар хангах шугамын шинэчлэл, өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлэх, шинээр баригдах 23, 24 дүгээр хорооллыг эрчим хүчээр хангах хөрөнгийн асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр боллоо. Мөн энэ оноос Дархан-Уул аймагт шинээр Дулааны цахилгаан станцын хоёр дахь эх үүсвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлнэ.
0 Сэтгэгдэл























