Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Тони Блэйр Рио-Тинто болон Засгийн газрын хооронд зуучлагчаар ажиллах уу
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр манай Засгийн газарт зөвлөхөөр ажиллахаар гэрээ байгуулсан тухай Английн “Sunday Telegraph” сонин мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сард манай улсад хоёр хоног зочлоод буцсан экс Ерөнхий сайд гадаад улс орнуудад зөвлөхөөр ажиллаж мэргэшсэн нэгэн. Тэрээр Казахстан, Кувейт, Колумб, Бразиль, Албани гээд цөөнгүй орны Засгийн газарт чамгүй үнэ хөлсөөр зөвлөгөө өгдөг. Дипломат ур чадвар, олон улсын харилцааны талаар арвин туршлагатай түүнийг манай Засгийн газар Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч Рио-Тинтотой харилцан хамтран ажиллахад зуучлагчийн үүрэгтэйгээр оролцуулах хүсэлтэй байгаа гэж дээрх сонинд бичсэн байна. Гэвч энэ мэдээллийг Тони Блэйр болон Рио-Тинтогийн зүгээс хоёулаа няцаагаад байгаа юм.
Ноён Блэйр гурван сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаад буцахдаа “Энэ бол Монголд хийж буй миний анхны айлчлал. Сүүлчийнх биш гэж найдаж байна. Монголд бусдыг татах олон зүйл байна. Их Британийн Ерөнхий сайдаар 10 жил ажиллаж байсны хувьд  туршлагаасаа хуваалцаж, Монголтой хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. Тухайн үед манай талаас ч Тони Блэйрийг Засгийн газарт зөвлөхөөр ажиллах талын мэдээлэл гарч байсан. Ямартай ч дээрх мэдээлэл үнэний ортой гэдгийг батлах нэг зүйл бол Тони Блэйрийн ойрын хүн болох Стефан Криезел Монголд амьдрахаар бэлтгэж, гурван сарын өмнө Facebook дэх Монгол дахь гадаадын оршин суугчдын бүлэгт хүртэл элсчээ.  Мөн Тони Блэйрийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь туслана” гэсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны гэрээнээс ноён Блэйр хэдэн сая долларын ашиг орлого хүртэнэ гэсэн яриаг үгүйсгэж “Өндөр ур чадвартай манай зөвлөхүүд зөвхөн ажлын бүтэн цагийн хөлс болон тэнд ажиллаж амьдрах зардлаа л даалгах болно. Бусад зөвлөх яаж ажиллаж амьдардаг жишгээр байх болно” гэжээ.
Үүнээс харвал Тони Блэйр Монголд зөвлөгөө өгч ажиллах нь тодорхой болж. Харин чухам ямар асуудлаар голчлон ажиллах нь одоогоор тодорхойгүй байна. Хоёр талыг хооронд нь зуучилж, эвлэрүүлэх тал дээр гарамгай чадвартай гэгддэг Тони Блэйрийг Монголын Засгийн газар үе үе муудалцдаг Рио-Тинтогийнхонтой хэл амаа ололцоход туслуулах гэж урив уу эсвэл энэ бүр эсрэгээрээ Рио-Тинтогийн өөрийнх нь хүсэл сонирхол байв уу гэж ч харж болно. Учир нь, “Sunday Telegraph”-д өгүүлсэн Монголын нэгэн эх сурвалжийн хэлснээр бол “Рио-Тинто Тони Блэйрийг хөлсөлж, байгуулсан гэрээгээ хэрхэн хүндэтгэх тухай Засгийн газарт заавар сургамж өгөх гэж байгаа бололтой” ч гэж ойлгож болох.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Сайны ёр ч бишдээ
АНГЛИЧУУД МОНГОЛЫГ ЦӨЛМӨХӨӨР ХУДАЛДАГДСАН ЭРХ БАРИГЧДЫНХ НЬ ТАРХИЙГ УГААХААР ИРСЭН НЬ ОЙЛГОМЖТОЙ.
Jinhen hitman irj dee
тэгж л таараа муу хар Алцанхуяг,Сайханбилэг гэсэн малнууд очиж очиж Угсаа гарвал нэгтнүүдийг нь зөвлөхөөр аваад байхдаа яахав дээ.
Хамгийн их уншсан