Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Ё.Отгонбаярын эхнэр дөрвөн банкинд 21 данстай байжээ
Цагдаагийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж өнгөрсөн долоо хоногт хорьсон нь дуулиан тариад байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хууль хяналтынхан эхнэрийг маань хэлмэгдүүллээ. Бидэнд тийм их мөнгө байхгүй. Цагдаагийнхан 300 сая төгрөгийг 300 сая ам.доллар гэж ташаа мэдээлэл түгээж, манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа” хэмээн мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой манай гишүүдийн нэр хүндэд халдаж, хэлмэгдүүлж байна хэмээн үзэж буйгаа чуулганы танхимд илэрхийлж байв. Ингэснээр хууль хяналтынхан үнэхээр ч эндүүрэв үү гэсэн эргэлзээ олон нийтэд үүссэн.
Харин О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд мэдээлэл хийж, зарим зүйлд тайлбар хийсэн юм. Түүний хэлснээр О.Эрдэнэсолонгын дансаар нэлээн их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн гүйлгээ удаа дараа хийсэн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгажээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн учир Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ. Прокурор Ц.Батболд О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөнгөн дүнтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөөгүй ч түүний дөрвөн банкин дахь 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь хорьж шалгах үндэслэл болж буйг хэлэв.
Ингээд тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.
-О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөнгөн дүнг цагдаагийн байгууллага буруу мэдээлсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тайлбар хийсэн. Хэрэгт хяналт тавьж буй байгууллагын хувьд мөнгөн дүнг тодорхой хэлж өгөхгүй юү?
-Мөнгөн дүнгийн талаар хэвлэлээр янз бүрийн тоо бичсэн байна. Гэхдээ шалгавал зохих их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн учир шалгаж байгаа юм. Голомт, Зоос, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны 21 дансаар хийсэн гүйлгээнүүд нь ямар эх үүсвэрээр орж ирсэн, хууль ёсных мөн эсэх, ямар зүйлд зарцуулсан, татвар төлсөн эсэхийг нь мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтооно. Тиймээс мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Энэ хэрэгтэй холбоотой өөр хэн нэгнийг шалгаж байгаа юу?
-Үгүй. О.Эрдэнэсолонгыг л шалгаж байна.
-21 данс нээлгэсэн дөрвөн банкны холбогдох ажилтнуудыг ч шалгах уу?
-Одоогоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дахь мэдээллийг шалгаж байна. Мэдээж, энэ хэргийг шалгахад хугацаа их шаардлагатай.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танай байгууллагад эхнэртэйгээ уулзах хүсэлтээ ирүүлсэн үү?
-Ё.Отгонбаяр гишүүн манайд одоогоор /өнгөрсөн баасан гарагт/ эхнэртэйгээ уулзах хүсэлт албан ёсоор ирүүлээгүй.
1.Их багыг нь нягталж тогтоогоогүй байж хүн барьж хорьдог юум уу 2. Монгол банкин дахь мэдээллийг яахаараа нягталдаг юм? Хамгийн үэнэ зөв байх мэдээлэл биш үү? 3в Гэмт хэрэг мөн бишийг нь нотлоогүй байж олон нийтийг цочирдуулан байж хууль хяналтынхан мэдээлэл хийдэг юм уу? Энэ бүхэн хуулийн дагуу юу? Энэ Элбдэгдорж гэдэг хүний албан тушаалд суух хүсэл энгийн иргэдийн эрх ашгаар биелэх ёстой юм уу Хариулаач эрхэмүүд ээ
Отгонбаярыг ч бас шалгах хэрэгтэй Ер нь МАН-ын бүх гишүүдийг сайн шалга их юм гарна. Сайн байна. Тэмүүжинг дэмжиж байна. МАН-г үзэн ядаж байна. Насаараа Улсад ажлаад хэн ч ингэж их мөнгө хуримтлуулж чадахгүй гэдгийг багш эмч цагдаа нараас судалгаа авахад л илт байна.
1. отгонбаярын эхнэр гэхээ боль 2. хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад игнэж хүний нэр түрийг гутаан баталгаагүй мэдээлэл цацахаа боль ТЭМҮҮЖИН БИЛЭГТ нараа 3. хэдэн ч данстай байж болно хуулиар хорисон юм уу
ARD BANKIIG GOLOMTOD 5000 TUGRUGUUR ZARSAN NUHRIIG SHOROND HIIIGEEECHEEE. SHUDRAGA BAIY L DEE GEED BAISAN HAAA BAINAAAA...
TER ZORIGIIG ALSAN ZAHIALSAN NUHRIIIG SHOROND NI HIIIGEEECHEEE. ODOO GARIG ANDUURSAN ERUNHIILUGCH BOLNO GEED YAVJIIISHDEEE.
otgonbayart suudlaasaa tur tatgalzaad shalguulchih setgeliin chin zorig algaa
sain bna shalgaad bai muu luivarchihdiig
21 danstai ch geh shig banknii aldaan deer tenegtdeg baina shdeee ODOO UUUCHLAL GUI KOMNIST ARDCHILSAN NAMIIIHAN HUN HELMEGDUULCHEED ODOO ICHIH HEREGTEISHDEEEE
utaggvi ym hen heden ch dans neelgej bolno shvv dee ene chin yu bolood bainaa mongold bankaar iim ih mongo bairshuulaad ugaana gesen ymar ch bolomj baihgvi shvv de bolioochee ta nar hvniig engej bolohgvi shvv dee ardchilsan namiihaan
Цагдаагийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж өнгөрсөн долоо хоногт хорьсон нь дуулиан тариад байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хууль хяналтынхан эхнэрийг маань хэлмэгдүүллээ. Бидэнд тийм их мөнгө байхгүй. Цагдаагийнхан 300 сая төгрөгийг 300 сая ам.доллар гэж ташаа мэдээлэл түгээж, манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа” хэмээн мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой манай гишүүдийн нэр хүндэд халдаж, хэлмэгдүүлж байна хэмээн үзэж буйгаа чуулганы танхимд илэрхийлж байв. Ингэснээр хууль хяналтынхан үнэхээр ч эндүүрэв үү гэсэн эргэлзээ олон нийтэд үүссэн.
Харин О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд мэдээлэл хийж, зарим зүйлд тайлбар хийсэн юм. Түүний хэлснээр О.Эрдэнэсолонгын дансаар нэлээн их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн гүйлгээ удаа дараа хийсэн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгажээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн учир Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ. Прокурор Ц.Батболд О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөнгөн дүнтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөөгүй ч түүний дөрвөн банкин дахь 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь хорьж шалгах үндэслэл болж буйг хэлэв.
Ингээд тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.
-О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөнгөн дүнг цагдаагийн байгууллага буруу мэдээлсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тайлбар хийсэн. Хэрэгт хяналт тавьж буй байгууллагын хувьд мөнгөн дүнг тодорхой хэлж өгөхгүй юү?
-Мөнгөн дүнгийн талаар хэвлэлээр янз бүрийн тоо бичсэн байна. Гэхдээ шалгавал зохих их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн учир шалгаж байгаа юм. Голомт, Зоос, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны 21 дансаар хийсэн гүйлгээнүүд нь ямар эх үүсвэрээр орж ирсэн, хууль ёсных мөн эсэх, ямар зүйлд зарцуулсан, татвар төлсөн эсэхийг нь мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтооно. Тиймээс мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Энэ хэрэгтэй холбоотой өөр хэн нэгнийг шалгаж байгаа юу?
-Үгүй. О.Эрдэнэсолонгыг л шалгаж байна.
-21 данс нээлгэсэн дөрвөн банкны холбогдох ажилтнуудыг ч шалгах уу?
-Одоогоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дахь мэдээллийг шалгаж байна. Мэдээж, энэ хэргийг шалгахад хугацаа их шаардлагатай.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танай байгууллагад эхнэртэйгээ уулзах хүсэлтээ ирүүлсэн үү?
-Ё.Отгонбаяр гишүүн манайд одоогоор /өнгөрсөн баасан гарагт/ эхнэртэйгээ уулзах хүсэлт албан ёсоор ирүүлээгүй.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ХҮН БАЙТУГАЙ ЖИРИЙН ИРГЭД Ч БАНКИНД ОЛОН ДАНСТАЙ БОЛСОН ЦАГ Ш ДЭЭ. 20 ДАНСТАЙ БАЙХ НЬ ЭНҮҮХЭНД Ш ДЭЭ. ХЭЗЭЭ 2 ӨӨР ОРЛОГЫГ НЭГ ДАНСАНД БАЙРЛУУЛЖ БАЙСАН ЮМ. БИТГИЙ ӨӨ ХАЙГААД БАЙ АН-ХАН АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛЭЭ Л ХАРУУЛЖ БАЙНА
2013.06.13
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
























