Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Н.Алтанхуяг: Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хууль, УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломж бүрдэв. Мөн газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж буй технологийн тоног төхөөрөмж, сэлбэг, тусгай зориулалтын барилгын материал, бүрэн ба хагас боловсруулсан модон эд анги бэлтгэж, төрөл бүрийн модлог хавтан, хуулга зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай боллоо.
Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр улсын хэмжээнд шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан, наадамд 50 тэрбум төгрөг төсөвлөөгүй гэдгийг УИХ-ын гишүүдэд мэдэгдсэн. Мөн энэ үеэр Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулахаа товчхон тайлагнав. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий гэсэн 11 аймагт оношилгооны төв байгуулахад 23 тэрбум, Улаанбаатар хотод Хүүхдийн зүрхний мэс заслын төв байгуулахад 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баруун гурван аймаг буюу Ховд, Увс, Баян-Өлгийд битүү зах барихад зориулж есөн тэрбум төгрөг зарцуулах нь. Найман тэрбум төгрөгөөр залууст чиглэсэнажил хийх юм байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн, цанын, явган хүний зам тавьж, хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай цогцоор нь байгуулах аж. Мөн Төв усан бассейн байрладаг Нийслэлийн хүүхэд залуучуудын төвийн байрыг засч, янзлах гэнэ.
Хоёр тэрбум төгрөгөөр замын цагдаагийнханд торгууль бичдэг компьютер, хэвлэдэг машины хамт авч өгөхөөр болжээ. Ингэснээр ирэх наймдугаар сараас замын цагдаа торгууль бичихдээ бэлэн мөнгө авдгийг болиулах юм байна. Түүнчлэн төрийн үйлчилгээг авахад иргэдэд их чирэгдэл учирдаг тул автомат машин 120 ширхгийг авч нийслэлд хот болон аймгийн төвүүдэд суурилуулна. Эхний ээлжийн 19 машиныг удахгүй Улаанбаатар хотод суурилуулах гэнэ. Эндээс тухайн иргэн хурууны хээ болон иргэний үнэмлэхнийхээ тусламжтайгаар хорооны тодорхойлолт зэргийг өөрөө гаргаж авах боломжтой байх аж. Үүнд, мөн хоёр тэрбум төгрөг зарцуулах нь. Гэр хороололд шуудангийн үйлчилгээ, илгээмж хүргэх нь түвэгтэй байдаг. Тиймээс гэр хороололд шуудангийн хайрцагууд байрлуулах, аймгууд руу шуудангийн машин тогтмол явуулдаг болоход 1.9 тэрбум зарцуулах юм байна.
Ингээд Ерөнхий сайдыг мэдээллээ хийсний дараа парламент дахь сөрөг хүчнийхэн түүнээс болон Засгийн газрын зарим гишүүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сонгууль болоод тэгж байна уу, зарим улстөрчтэй холбоотой санхүүгийн хэрэг мандаж байна. Тодруулбал, Ё.Отгонбаяр гишүүний эхнэртэй холбоотой хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл хийлээ. Ё.Отгонбаяр гишүүн ч үүнийг үгүйсгэж мэдээлэл хийсэн. Үүнд, тодорхойгүй нэг зүйл байна. Үнэхээр энэ хүний дансаар орсон, гарсан 500-гаад тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн юм уу. Энэ чинь Монголын нэлээн хэдэн банкны активтай тэнцэх хэмжээний мөнгө. Бид төдийгүй олон нийт энэ мөнгөний хэмжээнд эргэлзэж байна. Ерөнхий сайд аа, та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ. Мэдээлэлгүй бол холбогдох байгууллагынхнаа дуудаж УИХ-ын танхимаас олон нийтэд зөв мэдээлэл өгүүлэхийг хүсч байна?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Засгийн газар бондын хүүг төлсөн тухай мэдээлэл түгсэн. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс төлсөн юм бэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Хуваарь ёсоор “Чингис” бондын хүүний төлбөрийг жилд хоёр удаа төлөх ёстой. Энэ дагуу Монголбанк 31 сая төгрөг төлсөн байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Орон сууцны үнийг бууруулна гэж ярьж байгаа. Барилгын материалыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ чиглэлээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн бэ. “Гудамж” төслийг хэрэгжүүлэгч нь аль байгууллага юм бэ?
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: -Барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргахын тулд эхний ээлжинд материалын үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Хөтөлийн цемент шохой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг оруулаад нийт 58 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь барилгын үйлдвэрлэлд ашиглана. Гадаадаас цемент, арматурыг их хэмжээгээр авдаг. Үйлдвэрлэлийнхээ балансыг тооцож үзээд нэг сая орчим тонн цемент, 100 орчим мянган тонн арматурыг гадаадаас авна. Замын-Үүдийн түгжрэл харьцангуй багассан учир хангалт жигд болсон. Үнэ тогтвортой байгаа. Сүүлийн үед хийсэн судалгаагаар орон сууцны үнэ 1.8-10 орчим хувиар буурсан. Аймаг болгонд чулуу ангилан бутлах, цемент, бетон зуурмагийн, төмөр эдлэлийн үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна угсармал барилгыг дэмжих гурван төсөл бий.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Өргөн утгаараа “Гудамж” төсөл Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяатай. Хэн хийхээс гадна хийж бүтээж үр дүнд хүрэх нь чухал гэсэн зарчмаар ажиллаж байгаа.
altanhuyag saidaa.ta tegvel ajilaa muul hiij bgaa said bnda.AH-n uls turch iim asuudald orson bol ta nileen hel am hiij bgaadaa.nuguu shudarga, ardchilal, il tod baidal uria loozongoo bieluulechee. saidaa.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

УЛС ДАЯААРАА ШУУГИЖ БАЙХАД МЭДЭЭЛЭЛИЙН ЭРИН ЗУУН БОЛЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ЮЖ Ч МЭДЭЭГҮЙ ГЭЖ БАЙДАГ.НЯМДОРЖИД ЗУРАГТ АВЧ ӨГӨӨД БАЙСАН ЭГЭ НӨХӨРТ ЮУ АВЧ ӨГВӨЛ ЭНЭ НӨХӨР ЮМ МЭДДЭГ БОЛНОО

songuuli oirthoor l yamar neg heregiig unen hudal ni medegdehgui zarlaj bhiin daraa ni heregsehgui bolgood haychina AH namiin gants chaddag yum ni enuu, tom humuuseer togloj chadaj bgaam chini ard irgediig bol zajilku zalgih ni deee.
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хууль, УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломж бүрдэв. Мөн газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж буй технологийн тоног төхөөрөмж, сэлбэг, тусгай зориулалтын барилгын материал, бүрэн ба хагас боловсруулсан модон эд анги бэлтгэж, төрөл бүрийн модлог хавтан, хуулга зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай боллоо.
Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр улсын хэмжээнд шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан, наадамд 50 тэрбум төгрөг төсөвлөөгүй гэдгийг УИХ-ын гишүүдэд мэдэгдсэн. Мөн энэ үеэр Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулахаа товчхон тайлагнав. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий гэсэн 11 аймагт оношилгооны төв байгуулахад 23 тэрбум, Улаанбаатар хотод Хүүхдийн зүрхний мэс заслын төв байгуулахад 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баруун гурван аймаг буюу Ховд, Увс, Баян-Өлгийд битүү зах барихад зориулж есөн тэрбум төгрөг зарцуулах нь. Найман тэрбум төгрөгөөр залууст чиглэсэнажил хийх юм байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн, цанын, явган хүний зам тавьж, хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай цогцоор нь байгуулах аж. Мөн Төв усан бассейн байрладаг Нийслэлийн хүүхэд залуучуудын төвийн байрыг засч, янзлах гэнэ.
Хоёр тэрбум төгрөгөөр замын цагдаагийнханд торгууль бичдэг компьютер, хэвлэдэг машины хамт авч өгөхөөр болжээ. Ингэснээр ирэх наймдугаар сараас замын цагдаа торгууль бичихдээ бэлэн мөнгө авдгийг болиулах юм байна. Түүнчлэн төрийн үйлчилгээг авахад иргэдэд их чирэгдэл учирдаг тул автомат машин 120 ширхгийг авч нийслэлд хот болон аймгийн төвүүдэд суурилуулна. Эхний ээлжийн 19 машиныг удахгүй Улаанбаатар хотод суурилуулах гэнэ. Эндээс тухайн иргэн хурууны хээ болон иргэний үнэмлэхнийхээ тусламжтайгаар хорооны тодорхойлолт зэргийг өөрөө гаргаж авах боломжтой байх аж. Үүнд, мөн хоёр тэрбум төгрөг зарцуулах нь. Гэр хороололд шуудангийн үйлчилгээ, илгээмж хүргэх нь түвэгтэй байдаг. Тиймээс гэр хороололд шуудангийн хайрцагууд байрлуулах, аймгууд руу шуудангийн машин тогтмол явуулдаг болоход 1.9 тэрбум зарцуулах юм байна.
Ингээд Ерөнхий сайдыг мэдээллээ хийсний дараа парламент дахь сөрөг хүчнийхэн түүнээс болон Засгийн газрын зарим гишүүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сонгууль болоод тэгж байна уу, зарим улстөрчтэй холбоотой санхүүгийн хэрэг мандаж байна. Тодруулбал, Ё.Отгонбаяр гишүүний эхнэртэй холбоотой хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл хийлээ. Ё.Отгонбаяр гишүүн ч үүнийг үгүйсгэж мэдээлэл хийсэн. Үүнд, тодорхойгүй нэг зүйл байна. Үнэхээр энэ хүний дансаар орсон, гарсан 500-гаад тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн юм уу. Энэ чинь Монголын нэлээн хэдэн банкны активтай тэнцэх хэмжээний мөнгө. Бид төдийгүй олон нийт энэ мөнгөний хэмжээнд эргэлзэж байна. Ерөнхий сайд аа, та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ. Мэдээлэлгүй бол холбогдох байгууллагынхнаа дуудаж УИХ-ын танхимаас олон нийтэд зөв мэдээлэл өгүүлэхийг хүсч байна?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Засгийн газар бондын хүүг төлсөн тухай мэдээлэл түгсэн. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс төлсөн юм бэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Хуваарь ёсоор “Чингис” бондын хүүний төлбөрийг жилд хоёр удаа төлөх ёстой. Энэ дагуу Монголбанк 31 сая төгрөг төлсөн байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Орон сууцны үнийг бууруулна гэж ярьж байгаа. Барилгын материалыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ чиглэлээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн бэ. “Гудамж” төслийг хэрэгжүүлэгч нь аль байгууллага юм бэ?
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: -Барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргахын тулд эхний ээлжинд материалын үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Хөтөлийн цемент шохой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг оруулаад нийт 58 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь барилгын үйлдвэрлэлд ашиглана. Гадаадаас цемент, арматурыг их хэмжээгээр авдаг. Үйлдвэрлэлийнхээ балансыг тооцож үзээд нэг сая орчим тонн цемент, 100 орчим мянган тонн арматурыг гадаадаас авна. Замын-Үүдийн түгжрэл харьцангуй багассан учир хангалт жигд болсон. Үнэ тогтвортой байгаа. Сүүлийн үед хийсэн судалгаагаар орон сууцны үнэ 1.8-10 орчим хувиар буурсан. Аймаг болгонд чулуу ангилан бутлах, цемент, бетон зуурмагийн, төмөр эдлэлийн үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна угсармал барилгыг дэмжих гурван төсөл бий.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Өргөн утгаараа “Гудамж” төсөл Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяатай. Хэн хийхээс гадна хийж бүтээж үр дүнд хүрэх нь чухал гэсэн зарчмаар ажиллаж байгаа.
0 Сэтгэгдэл
огцор
ЯМАРЧ МЭДЭЭЛЭЛ АЛГА гэнэ үү чи төрийн тэгүүн шүү юым бол хэзээ хаана ч явсан улсдаа болж байгаа сайн муу бүх мэдээлэлийг тсаг алдахгүй авч байх ҮҮРЭГТЭЙ өгөхгүй байвал шаардах өгөөгүй хунд нь хариуцлага тооцох ЭРХТЭЙ хэрэв үнэхээр мэдээлэлгүй байгаа бол ОГЦОР ажлаа маш муу хийж байна гэсэн үг
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10