Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
“Авлигачдыг байж суух газаргүй болтол тэмцэнэ”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ сарын 6-ны өдөр Өвөрхангай аймгийн эртний түүхт Хархорин болон Арвайхээр хотод ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Даян аварга А.Сүхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар очлоо.

Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтыг нээж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин сонгох хэд, хэдэн бодитой шалтгаан бий болсныг онцлон тэмдэглэсэн юм. Нэгдүгээрт, Монголын ард түмний өмнө ардчиллын том давалгаа бий болсон. Энэ бол бүтээн байгуулалтын давалгаа. Үүнийг айл гэрийн хүн бүрт хүргэх ёстой. Хоёрдугаарт, дэлхий дахин Монгол орныг ардчилсан улс гэдгийг орчуулгагүйгээр мэддэг болсон. Дэлхий дахинд Монгол ардчилсан орон гэдгийг таниулсан хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Гуравт, авлигагүй, архигүй, алагчлалгүй нийгмийг байгуулах нийгмийн захиалга ирээд байгаа. Тийм учраас эхлүүлсэн ажлыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор гүйцээн хийлгэх сонголт Монгол ард түмэн Та бидний гарт ирсэн шүү гэдгийг онцлон захисан юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ерөнхийлөгч бол хүний төлөө сэтгэлтэй хүн байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Н.Болормаа нар тийм л хүмүүс. Дөрвөн хүүтэй байхдаа нэг охин өргөж авсан, дараа нь эцэг, эхээсээ өнчирсөн, хүнд хэцүү амьдрал туулсан 20-иод хүүхдийг үрчилж авч өсгөсөн. Хүнээр хүн хийнэ гэдэг хамгийн хэцүү ажил. Гэвч тэд халгасангүй тэр бүх хүүхдэд ээжийнх нь оронд ээж, эцгийнх нь оронд эцэг болж яваа хүмүүс” гэдгийг тодотгосон бол Асашёорюү Д.Дагвадорж “Монгол хүний үнэлэмж бол хүний эрх, эрх чөлөө байх ёстой. Энэ эрх чөлөөг бий болгож чадсан хүн бол өнөөгийн тэргүүн. Тэр спортод ч элэгтэй. Өвөрхангайчууд Та бүхэн өнөөгийн Ерөнхийлөгчөө дэмжээрэй, монголчууд энэ хүнийг дэмжиж дахин төрийн тэргүүнээр сонгосон цагт улс орон хөгжих юм шүү” гэсэн бол Даян аварга А.Сүхбат “Залуусаа дэмждэг, спортод элэгтэй Ерөнхийлөгчөө Монголын залуучууд, өвөрхангайчууд мөн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгч байна гэдэг юм бодоод суралцдаг ажил биш. Мориноосоо буух завгүй ажиллах ёстой алба. Цай сүүнийхээ дээжийг өргөн өвөрхангайчууд маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж сонголтоо хийгээрэй” гэдгийг онцлон хүслээ.
Харин нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өвөрхангайд ирэхэд бороо шивэрч хураар их сайхан угтан авлаа. Сэтгэл минь их хөдөлж байна. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 19 хувь нь ашигт малтмалын лицензтэй талбайд хамаарч байсан бол одоо таван хувь болж буурсан. Хууль бусаар олгогдсон ашигт малтмалын лицензийг цуцлах, хориглох, шинээр олгохыг хориглосон энэхүү шийдвэрийн дүнд Өвөрхангай аймгийн лиценз бүхий талбайн хэмжээ өнөөдөр таван хувь болж, дөрөв дахин буурсан байна. Энэ бол мал бэлчээртэй, малчид өвөлжөө, хаваржааны нутагтай байна гэсэн үг. Улс орон хөгжинө. 2015 он гэхэд 21 аймаг Улаанбаатар хоттой авто замаар холбогдсон байна. Зам дагаж хөгжил гэдэг. Авлигатай тууштай тэмцэнэ. Зөвхөн газрын наймаанаас авлигачид 294 тэрбум төгрөг идсэн байна. Энэ бол 100 сургууль, эмнэлэг барих хэмжээний мөнгө авлигачдын ханцуйд орсон гэсэн үг. Цаашдаа би авлигчдыг байж суух газаргүй болтол нь тэмцлээ үргэлжлүүлнэ. Ачаагаа анх авч гарсан хүн л бүтнээр нь зорьсон газартаа хүргэж чаддаг. Надад ганц нам бий, тэр нь Монголын ард түмэн Та нар юм” гэснийг өвөрхангайчууд уухайлан дэмжиж, авлигачидтай хийх тэмцлийнхээ эрчийг бууруулж болохгүйг сануулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
Арвайхээр хотоос Улаанбаатар хот руу хөдлөх замдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилж оройн тоонд оролцлоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тэрээр цэргийн тангараг өргөсөн дайчин бүрийнхээ төлөө, ахлагч, офицер бүрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тууштай бодлого дэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Цэргийн алба хаасан залууг хамгийн түрүүнд төрийн албанд ажилд авдаг болохоос эхлээд бүхий л талаар дэмжих бодлого үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилсноор орон нутагт ажилласан томилолтоо өндөрлүүллээ.

0 Сэтгэгдэл
Еренхийлегчее
Авилгагvй алагчлахгvй нийгэм гэдэг чинь аятайхан сонсогдож байна гэхдээ танай намын С БАЯРЦОГТ vvнд хамаарах уу
2013.06.10