МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Амьдрал бэлэглэгч донорууд донор Ерөнхийлөгчөө дэмжинэ
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Соёлын төв өргөөнд өнөөдөр Монголын хүндэт донорууд болон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтыг Монголын трансфузиологичдын холбооны ерөнхийлөгч С.Отгонбаяр нээж хэлэхдээ “Монгол Улсын иргэдээ уриалж, цусаа бэлэглэсэн анхны Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид талархал илэрхийлье. Таны уриалгаар маш олон байгууллага, хувь хүн цусаа бэлэглэх хөдөлгөөнд нэгдсэн шүү” хэмээн хэлэв.

МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Р. Самдандовж үг хэлэхдээ “Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, манай гишүүд, дэмжигчдийн уулзаж байгаад баяртай байна. Манай байгууллага 319 мянган гишүүд, дэмжигчидтэй. Ардчилсан Ерөнхийлөгчөө дахин нэр дэвшсэнд гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Иргэний оролцоотой хамгийн хүчирхэг байгууллага бол МУЗН юм. Бид Үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулах заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж маань Монгол хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж ирсэн тул дэмжицгээе бүгдээрээ” гэж уриаллаа.
Дараа нь Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хүмүүнлэг ардчилсан шинж чанарыг нийгэмд бий болгох үүргээ хамгийн сайн биелүүлж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж боддог. Мөн хүний амийг аврахаар цусаа бэлэглэгч доноруудыг хүмүүнлэг үйлсийн манлайлагчид гэж үздэг. Тиймээс Нийслэлийн удирдлага донорууддаа Улаанбаатар хотод автобусаар үнэ төлбөргүй зорчих эрх өгсөн. Энэрэнгүй үйлстэнүүд ээ, та бүхний ажил үйлсийг манлайлагч ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжицгээе” гэв.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдэг хүн хүнийхээ төлөө зүтгэхийг хэлдэг. Сайн үйлсийг хүмүүс сайн дураараа хийдэг. Хүмүүнлэг энэрэнгүй байна гэдэг хүний жинхэнэ мөн чанар юм. Нийтийн сайн сайхны төлөө цусаа өгч чадна гэдэг нийтийн сайн сайхны төлөө амиа өгч чадна гэсэн үг” гэж онцлон хэллээ. Нэр дэвшигч цааш нь хэлэхдээ “Өнөөдөр хэн нэгийг сонгох гэж бид цуглаагүй. Бид хэн гэдэг хүнийг Ерөнхийлөгчөө болгох вэ гэдгийг ярилцахаар ирцгээсэн. Тиймээс хүн бүхэн бодож сонголтоо хийгээрэй гэж хэлэх гэсэн юм. Миний эмээ та нар шиг Монгол Улсын хүндэт донор байсан.
Эмээ минь 50 жил цусаа бэлэглэсэн хүн. Би Монгол Улсын иргэн бүхэн хүндэт донор байгаасай гэж хүсдэг. Би ахмадууд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, ядарч яваа хүн бүрийг төлөөлөх болно. Энд байгаа залуучууд ахмадуудынхаа адил сонгуульдаа саналаа өгч намайг дэмжээрэй. Би та бүхний төлөө дөрвөн жил зүтгэе. Түүнээс гадна залуучууд сонгуульд идэвхтэй оролцсоноор залуучуудын асуудлыг улс төрчид шийддэг болно гэдгийг хэлэх гэсэн юм” хэмээв. Нэр дэвшигч өнгөрсөн дөрвөн жилд юу хийснээ, ирэх дөрвөн жилд хийхээр мөрийн хөтөлбөртөө төлөвлөсөн олон ажлаа танилцууллаа.
Донорууд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг “Та шүү” хэмээн уухайлж "Амьдрал бэлэглэгч донорууд, донор Ерөнхийлөгчөө дэмжинэ шүү" гэдгээ нэгэн дуугаар илэрхийлсэн юм.
Н.Мөнх-Ялалт
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Соёлын төв өргөөнд өнөөдөр Монголын хүндэт донорууд болон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүд сонгогчидтой уулзлаа.Уулзалтыг Монголын трансфузиологичдын холбооны ерөнхийлөгч С.Отгонбаяр нээж хэлэхдээ “Монгол Улсын иргэдээ уриалж, цусаа бэлэглэсэн анхны Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид талархал илэрхийлье. Таны уриалгаар маш олон байгууллага, хувь хүн цусаа бэлэглэх хөдөлгөөнд нэгдсэн шүү” хэмээн хэлэв.

0 Сэтгэгдэл