Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн компаниудад байгаль орчны аудит хийнэ
Дэлхийн ихэнх орон байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуддаа аудит хийлгээд хэвшчихсэн байдаг. Харин манай улсад энэ зүйл шинэ, шинэлэг ажил. Тэгвэл БОНХЯ-наас Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс шинээр  байгуулжээ. Энэ талаар салбарын сайд С.Оюун “Зөвхөн уул уурхай бус энэ чиглэлийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тайлан батлуулдаг. Тайлангаа яамаар батлуулсны дараа тухайн байгууллагад хяналт тавьдаг болж байгаа. Хайгуул болон ашиглалтын 4000 орчим лиценз бий. Энэ олон үйлдвэрлэл төслийг хянаад явах төвөгтэй учраас Байгаль орчны тухай багц хуульд байгаль орчны аудитын тухай оруулсан. Уул уурхайн компани төлөвлөгөөгөө байгаль орчны аудитын хөндлөнгийн байгууллагаар хянуулна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагуудад аудит жил бүр хийдэгтэй адил системд шилжиж байна. Үүний дараа зөвлөмж гаргана. Энэ дагуу төрийн байгууллагууд хяналт шалгалтаа хийнэ. Ингэснээр хяналтаа дэлхийн жишигт ойртуулж буй юм” гэв.
Мөн тус яам шинээр Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй болсон. Уул уурхайн яам ашигт малтмалын кадастрын хэлтсийн албатай учир хаана ямар лиценз байгаа нь бүртгэгдсэн байдаг. Манайд ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастр нь байдаг ч бүхэлд нь хариуцсан алба нэгж байгаагүй аж. Тиймээс тус яам шинээр ийм нэгж бий болгож, ой, ус, тусгай хамгаалалттай холбоотой бүх нарийн хил заагуудыг программд оруулж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан