Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Найман хувийн хүүтэй зээлийг ирэх даваа гаригаас олгож эхэлнэ
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгийг явуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр энэ хэлэлцүүлгээр Орон сууцны урт хугацааны зээлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БХ-ийн сайд Ц.Баярсайхан, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Зургаан хувийн хүүтэй зээлээс болж олон хүн хашаа байшингаа зарж, үрж, орох оронгүй болсон. Энэ бол урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн арга байсан юм. Тиймээс үүнийг өөрчлөхийг хүссэн. Өөрчлөхийн тулд бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, ифляцийг бууруулах зүйтэй гэж үзээд Засгийн газраа байгуулсан цагаасаа эхлэн Монгол банктай хамтарч 17 оронтой болоод байсан инфляцийг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ нь ч өнөөдөр биелэлээ болж есөн хувь болсон. Ингэснээр (8+-1) хүүтэй зээлийг өгөх боломж бүрдсэн юм” гэлээ.
Энэ зээлийг олгоход таван зүйлийг шинэчилж шийдсэн гэдгийг ч тэрээр онцолж байв. Тухайлбал, Орон сууцны зээл олгох санхүүжилтийг шийдэж чаджээ. Зээлийн санхүүжилтийг нэг удаа өгөөд дуусахгүй, цаашид ч мөнгө байна гэсэн юм. Мөн иргэдэд байрны хэмжээг тодорхой зааж, өмнө зээлүүдээс томруулж өгсөн гээд шинэчилсэн зүйл олон байгаа хэлсэн юм. Ийнхүү иргэдээ орон сууцжуулах бодлогын хүрээнд хийгдэж буй энэ зээл ирэх долоо хоногийн даваа гаригаас хэрэгжиж эхлэх аж.
Ингээд иргэдийн асуусан асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Зээл батлагдсаныг дагаа байрны үнэ өсөх юм биш биз дээ. Өсөхгүй байх баталгаа байна уу?
-БХБ-ийн сайд Ц.Баярсайхан: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санхүүжилт хийлээ. Мөн арматурын блансыг тооцож үзээд үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Замын-Үүдийг асуудлыг шийдсэнээр арматур, цементийн үнэ өсөхгүй буурсан. Оны эхнээс 10-15 хувиар буурсан. Цаашид тогтвортой байх юм. Орон сууц барьж байгаа компаниудтай 3-4 удаа уулзсан. Үнийн түвшинг судалж, барилгын компаниудад 380 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 1.5-10 орчим хувиар буурсан байна. Үнэ тогтоодог хандлага нь иргэдэд таалагддаг ч зах зээлд сөргөөр нөлөөлдөг. Барилгын үнийг тогтворжуулахын тулд барилгыг улирлын хамаарлаас гарах арга хэмжээ авч байна. Тухайлбал, угсармал барилга барьдаг байсан үйлдвэрийг сэргээх шийдвэр гаргаж Чингис бондоос 14 сая ам.долларыг шийдсэн. Ингэснээр дараа жилээс үйлдвэрийг нэвтрүүлж өвөл зунгүй барилга барих юм. Энэ бүхэн маань барилгын үнийг тогтворжуулах юм.
Мөн Засгийн газраас дэд бүтцийг шийдэх талаар бодлого барьж байна. 2013 онд 200 тэрбум төгрөгийн ажил хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллыг барилгажуулах ажил эхэлсэн. Энэ мэтээр төрөөс дэд бүтцийг нь барьж өгөх замаар орон сууцжуулах бодлогыг барьж байна.
-Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Үнэ бол чухал асуудал. Хатуу үнэ өөрөө орон сууцны чанарт нөлөөлдөг. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийг нэмэхээр үнийг буулгадаг хамгийн сонгодог жишээ. Монгол банк Засгийн газартай ярьж байгаад орон сууц барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд өгөх зээлийн хэмжээг нэмсэн. Цаашид ч нэмнэ. Худалдан авагч болон нийлэгчдийг ч дэмжинэ. Зохисгүй үнийн өсөлт бий болгохгүйн тулд энэ бодлогоо чиглүүлж байна.
-Зургаан хувийн хүүтэй зээл авсан хүмүүс энэ зээл рүү шилжүүлж болох уу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Өнөөдөр 14-16 хувийн хүүтэй зээл авсан иргэн олон бий. Энэ хүмүүсээ яах вэ гэдгийг Монгол банктай нэлээн удаан ярьсан. Монгол банкнаас долоон сарын дараагаас энэ зээл рүү шилжих боломжтой гэсэн байр суурьтай байсан. Харин Засгийн газраас нэлээд судалсны эцэст иргэдээ ялгаварласан болох юм байна гэж үзээд ирэх даваа гаригаас бусадтайгаа адилхан л энэ зээл рүүгээ шилжих боломжтой.
-МБ-ны ерөнхийлөгч Н.Золжаргал: Энэ сарын 17-ноос эхлэн зээл олгоно. Тэгэхээр орон сууцны зээл авсан иргэд бичиг баримтаа бүрдүүлээд асуудлаа шийдүүлэх боломжтой. Санхүүжилтийг нь арилжааны банкуудад шилжүүлнэ.
-Тэтгэврийн нас хүмүүс зээлд хамрагдах боломжтой юу. Хуучин орон сууц авах боломжтой юу?
- МБ-ны ерөнхийлөгч Н.Золжаргал: Тэгэхээр ганц шинэ орон сууц биш хуучин орон сууц ч ялгаагүй эргэлтэд орох боломжтой.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ахмадуудад өгөх эсэх нь Засгийн газрын асуудал болж байгаа юм. Тиймээс Засгийн газраас Төрийн орон сууцны корпораци гэдэг юмыг бий болгохоор зорьж байна. Зорилтод бүлэг рүү чиглэсэн орон сууцыг Засгийн газар ирэх намраас шийднэ. Энэ нь Төрийн орон сууцны корпораци. Өнөөдөр Улаанбаатарт барилга барих гэхээр газаргүй болчихсон. Тэгэхээр барилга бариагүй газрыг нь Төрийн орон сууцны корпорацид эзэмшүүлээд түүн дээр нь барилга барина. Тэр орон сууцыг зарах уу, түрээслэх үү гэдгийг шийднэ. Мөн төрийн зарим албан хаагчдад урьдчилгаа төлбөрт нь хөнгөлөлт үзүүлдэг байдлыг ажлын хэсэг судалж байна.
-Урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж байгаа. Гэтэл арилжааны банкууд хамгийн доод тал нь 20 хувиар тогтох дүр төрх байгаад байх шиг байна. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоох юм бэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ардчилсан нам сонгуульд орохдоо эдийн засгийн хувьсгал хийнэ гэж ярьсан. Орон сууцны зээл бол эдийн засгийн хувьсгал юм. Нэг хэсэг нь баяжих бус нийтээрээ тэгш амьдралтай байхыг зорьж байна.
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгийг явуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр энэ хэлэлцүүлгээр Орон сууцны урт хугацааны зээлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БХ-ийн сайд Ц.Баярсайхан, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Зургаан хувийн хүүтэй зээлээс болж олон хүн хашаа байшингаа зарж, үрж, орох оронгүй болсон. Энэ бол урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн арга байсан юм. Тиймээс үүнийг өөрчлөхийг хүссэн. Өөрчлөхийн тулд бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, ифляцийг бууруулах зүйтэй гэж үзээд Засгийн газраа байгуулсан цагаасаа эхлэн Монгол банктай хамтарч 17 оронтой болоод байсан инфляцийг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ нь ч өнөөдөр биелэлээ болж есөн хувь болсон. Ингэснээр (8+-1) хүүтэй зээлийг өгөх боломж бүрдсэн юм” гэлээ.
Энэ зээлийг олгоход таван зүйлийг шинэчилж шийдсэн гэдгийг ч тэрээр онцолж байв. Тухайлбал, Орон сууцны зээл олгох санхүүжилтийг шийдэж чаджээ. Зээлийн санхүүжилтийг нэг удаа өгөөд дуусахгүй, цаашид ч мөнгө байна гэсэн юм. Мөн иргэдэд байрны хэмжээг тодорхой зааж, өмнө зээлүүдээс томруулж өгсөн гээд шинэчилсэн зүйл олон байгаа хэлсэн юм. Ийнхүү иргэдээ орон сууцжуулах бодлогын хүрээнд хийгдэж буй энэ зээл ирэх долоо хоногийн даваа гаригаас хэрэгжиж эхлэх аж.
Ингээд иргэдийн асуусан асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Зээл батлагдсаныг дагаа байрны үнэ өсөх юм биш биз дээ. Өсөхгүй байх баталгаа байна уу?
-БХБ-ийн сайд Ц.Баярсайхан: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санхүүжилт хийлээ. Мөн арматурын блансыг тооцож үзээд үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Замын-Үүдийг асуудлыг шийдсэнээр арматур, цементийн үнэ өсөхгүй буурсан. Оны эхнээс 10-15 хувиар буурсан. Цаашид тогтвортой байх юм. Орон сууц барьж байгаа компаниудтай 3-4 удаа уулзсан. Үнийн түвшинг судалж, барилгын компаниудад 380 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 1.5-10 орчим хувиар буурсан байна. Үнэ тогтоодог хандлага нь иргэдэд таалагддаг ч зах зээлд сөргөөр нөлөөлдөг. Барилгын үнийг тогтворжуулахын тулд барилгыг улирлын хамаарлаас гарах арга хэмжээ авч байна. Тухайлбал, угсармал барилга барьдаг байсан үйлдвэрийг сэргээх шийдвэр гаргаж Чингис бондоос 14 сая ам.долларыг шийдсэн. Ингэснээр дараа жилээс үйлдвэрийг нэвтрүүлж өвөл зунгүй барилга барих юм. Энэ бүхэн маань барилгын үнийг тогтворжуулах юм.
Мөн Засгийн газраас дэд бүтцийг шийдэх талаар бодлого барьж байна. 2013 онд 200 тэрбум төгрөгийн ажил хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллыг барилгажуулах ажил эхэлсэн. Энэ мэтээр төрөөс дэд бүтцийг нь барьж өгөх замаар орон сууцжуулах бодлогыг барьж байна.
-Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Үнэ бол чухал асуудал. Хатуу үнэ өөрөө орон сууцны чанарт нөлөөлдөг. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийг нэмэхээр үнийг буулгадаг хамгийн сонгодог жишээ. Монгол банк Засгийн газартай ярьж байгаад орон сууц барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд өгөх зээлийн хэмжээг нэмсэн. Цаашид ч нэмнэ. Худалдан авагч болон нийлэгчдийг ч дэмжинэ. Зохисгүй үнийн өсөлт бий болгохгүйн тулд энэ бодлогоо чиглүүлж байна.
-Зургаан хувийн хүүтэй зээл авсан хүмүүс энэ зээл рүү шилжүүлж болох уу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Өнөөдөр 14-16 хувийн хүүтэй зээл авсан иргэн олон бий. Энэ хүмүүсээ яах вэ гэдгийг Монгол банктай нэлээн удаан ярьсан. Монгол банкнаас долоон сарын дараагаас энэ зээл рүү шилжих боломжтой гэсэн байр суурьтай байсан. Харин Засгийн газраас нэлээд судалсны эцэст иргэдээ ялгаварласан болох юм байна гэж үзээд ирэх даваа гаригаас бусадтайгаа адилхан л энэ зээл рүүгээ шилжих боломжтой.
-МБ-ны ерөнхийлөгч Н.Золжаргал: Энэ сарын 17-ноос эхлэн зээл олгоно. Тэгэхээр орон сууцны зээл авсан иргэд бичиг баримтаа бүрдүүлээд асуудлаа шийдүүлэх боломжтой. Санхүүжилтийг нь арилжааны банкуудад шилжүүлнэ.
-Тэтгэврийн нас хүмүүс зээлд хамрагдах боломжтой юу. Хуучин орон сууц авах боломжтой юу?
- МБ-ны ерөнхийлөгч Н.Золжаргал: Тэгэхээр ганц шинэ орон сууц биш хуучин орон сууц ч ялгаагүй эргэлтэд орох боломжтой.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ахмадуудад өгөх эсэх нь Засгийн газрын асуудал болж байгаа юм. Тиймээс Засгийн газраас Төрийн орон сууцны корпораци гэдэг юмыг бий болгохоор зорьж байна. Зорилтод бүлэг рүү чиглэсэн орон сууцыг Засгийн газар ирэх намраас шийднэ. Энэ нь Төрийн орон сууцны корпораци. Өнөөдөр Улаанбаатарт барилга барих гэхээр газаргүй болчихсон. Тэгэхээр барилга бариагүй газрыг нь Төрийн орон сууцны корпорацид эзэмшүүлээд түүн дээр нь барилга барина. Тэр орон сууцыг зарах уу, түрээслэх үү гэдгийг шийднэ. Мөн төрийн зарим албан хаагчдад урьдчилгаа төлбөрт нь хөнгөлөлт үзүүлдэг байдлыг ажлын хэсэг судалж байна.
-Урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж байгаа. Гэтэл арилжааны банкууд хамгийн доод тал нь 20 хувиар тогтох дүр төрх байгаад байх шиг байна. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоох юм бэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ардчилсан нам сонгуульд орохдоо эдийн засгийн хувьсгал хийнэ гэж ярьсан. Орон сууцны зээл бол эдийн засгийн хувьсгал юм. Нэг хэсэг нь баяжих бус нийтээрээ тэгш амьдралтай байхыг зорьж байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
xexe
songuuliin umnuh show bolchih bol ydarsan bidnii amidrald ih heregtei yum san daa huwi shig yum ***** boloosoi
2013.06.12
























