Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
МАН-ын эрчүүд О.Эрдэнэсолонго хатагтайд бүгдээрээ хайртай
Bugdiig ni hsalgah heregtei. Odoo bol musen uuliin zuvhen oroi ni tsuhuij baina.
МАН ноотой....зөвхөн энэ хэргийг цаашлуулж шалгавал их м илрүүлэх юм байна да...
БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонго арилжааны дөрвөн банкинд 26 данстай байсан нь, түүгээрээ онц их хэмжээний мөнгө оруулж гаргадаг байсан нь сүүлийн үеийн хамгийн том дуулиан болж байна. Энэ талаарх мэдээлэл гарсны дараа МАН-ынхан сандралдаж, хөөрхий тэр бүсгүйг хамгаалах хөдөлгөөнд мордлоо. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн ажлын тухай мэдээлэл хийхэд МАН-ын гишүүдийн ярьсан зүйл нь ердөө л энэ.
Ерөнхийлөгчийн сонгууль болохоор л гэмт хэрэг илрүүлж байна л гэнэ, хэлмэгдүүлэлтээ зогсоо л гэнэ, өшөө авах зарчмаар манай намынханд хандаж байна л гэнэ. Ер юу юу ч гэнэв.
Хамгийн сонин нь зүгээр л О.Эрдэнэсолонго гэдэг нэгэн эмэгтэйг шалгах гээд цагдан хориход МАН-ынхан яагаад ингэж сандралдаад эхлэв. Чухамдаа хууль сахиулах байгууллага нь ямар нэгэн хэмжээгээр ажиллаж байгаа юм болохоор энэ улсад өдөртөө, эсвэл сардаа өчнөөн л хүнийг цагдан хорьж шалгаж нягталж зөв бурууг нь тогтоож байгаа. Гэтэл яагаад Эрдэнэсолонго гэдэг бүсгүйд МАН-ынхан ийм их хайртай байдаг байна аа.
Тэр жил МАН-ын Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа нялх хүүхэддээ хоол авч өгөх гэж хүний 10 мянган төгрөг хулгайлаад 7000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд 10 жилийн ял өгч, нийгэм бүхэлдээ шуугьж байхад МАН-ынхан таг дуугүй л байсан билээ. Тэр бүсгүй мөн л эмэгтэй, эх хүн. Ахмадын холбооны тэргүүн Г.Баасанг ХЗДХЯ-ны хонгилд уйлсных нь төлөө гудамжинд явж байхад нь цагдаа нар шууд баривчлаад саатуулж байхад МАН-ын төрийн түшээд таг дуугүй л байсан билээ. Тэр ч бас эмэгтэй л хүн.
Ё.Отгонбаярын авгайд МАН-ын бүх эрчүүд яагаад ингэж учиргүй хайртай болж орхив. Өдөрт хэдэн арав, зуун саяараа орж гарч, данс шилжин гүйж байгаад гардаг тэр их хэмжэний мөнгө ганцхан О.Эрдэнэсолонгын, эсвэл Ё.Отгонбаярын мөнгө байв уу. Хэдийнээс МАН-ын генсек байж гишүүдээ захирч, зангидаж явсан Ё.Отгонбаяр гэдэг хүн МАН-ын булай мөнгийг эхнэрийнхээ нэрээр данс нээн угаадаг байсан юм биш байгаа.
Намын нэр дээр байж болдоггүй, намын эрх мэдэлтний нэр дээр байж боломгүй ариун бус тэр мөнгийг цэвэрлэдэг “угаалгын машин” нь хөөрхий торт сайхан хийдэг тэр Эрдэнэсолонго байсан юм биш биз.
Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо мэтийн хэт хувьсгалч, байгууллагын нь гишүүд, цаашдаа албан тушаал ахих донтой залуучуудынх нь төрөөс луйвардаж намдаа “хандив” болгон өгдөг мөнгө ийм дансуудаар урсдаг байсан байхыг үгүй гэх газаргүй. Тэд нэгэн цагт Хадгаламж зээлийн хоршоо гэдгээс мөнгө сааж, Н.Энхбаярын халаас руу урсгадаг байсан бол тэр нь илэрсэн болохоор арга нь улам нарийсан хаа хамаагүй юм шиг тэр нэг хүүхний нэрээр дамжуулдаг байсан байж болох.
Гэхдээ УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх энэ данснуудын талаар тун нарийн мэдээлэл сэтгүүлчдэд өгч, дээр нь, БСШУ-ны сайд асан, МАН-ын генсек байсан, УИХ-ын гишүүн, төрийн түшээ, Булган нутгийн ард иргэдийн төлөөлөл, эрхэм Ё.Отгонбаяр гэдэг хүн, барилгын зөвшөөрөл өгөхийн тулд компаний захирлаас авлига нэхсэн, тэр 230 сая төгрөгийг нь өгөхгүй болохоор хүмүүс явуулж зодуулан, машин тэргийг нь дээрэмдсэн хэргийг баримттайгаар дэлгээд өгөхтэй зэрэг МАН-ын улаан хамгаалагчид таг дуугүй болж орхив. Яг үнэнийг хэлэхэд тэд үнэнд гүйцэгдэв бололтой. Одоо тэдний тархинд “уснаас яаж хуурай гарах вэ” гэсэн түмэн эргэлзээ гүйж байгаа юм биш байгаа.
Өөрийнхөө твиттерээр “Элбэгдорж оо. Намайг тэр шорондоо хориоч. Эхнэрээр оролдохоо болиоч. Эр хүн биз дээ чи” хэмээн хашгирч байсан Ё.Отгонбаяр ч өнөөдөр дуугаа намсган “Миний хань сайхан торт л хийдэг билээ” хэмээн халаглаж сууна. Хуулийн хүний барин тавин нотолгоотой мэдээллээр түүний омголон зан жаахан дарагдаж байгаа бололтой “Шалгуулахаас айх юм алга. Барьж хорьсонд нь дургүйцэж байна” гэж жиргэж сууна.
Цагдаагийнхны “Их хэмжээний мөнгө, валют” гээд байгаа тэр мөнгө хөөрхий Ё.Отгонбаяр түшээд огтын хамаагүй, тэр “дураараа” хүүхний нөхрөөсөө нууж хийсэн хувийн бизнес байгаад манай төрийн түшээ болохоор ариун шударга, тэр данснуудын талаар огтоос юу ч мэдээгүй байлаа гэхэд эрхэм төрийн түшээ маань хүнээс авлига нэхсэн, авлига өгөөгүй хүнийг бусдаар зодуулж, дарамталсан, эд зүйлийг нь дээрэмдсэн хэргийнхээ төлөө юм дуулах болж таарлаа. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал ч босч ирэх бололтой.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
2013.06.12
2013.06.12